”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

Манай багийн хүмүүс бүгд үйлдвэрлэлийн мэргэжилтэн юм

Манай багийн хүмүүс бүгд үйлдвэрлэлийн мэргэжилтэн юм

 Гэрэл гэгээтэй, цэвэр цэмцгэр цонхтой гурван шаргал байшингийн хажууд Хатаа сүмийн баг гэсэн улаан өнгөтэй том үсгүүд онцгой анхаарал татаж харагдана. Энд бол шар цэцэг тарьдгаараа алдартай Өвөр Монголын Хянган аймгийн Хорчин Баруун Гаран Дунд хошууны Баяннуур сумын Хатаа сүмийн Баг тосгон юм.

Хатаа сүм баг бол нэгэн цагт алдартай ядуу баг байсан ба эрдэнэ шиш, наран цэцэг тариалахдаа амьжиргаагаа залгуулдаг байжээ.

- 2017 онд тус тосгонд нэг хүнд ногдох жилийн орлого 1200 юань хүрэхгүй байлаа гэж ӨМӨЗО-ны Усны нөөц ба усан цахилгаан станцын судалгаа, зураг төслийн хүрээлэнгээс илгээсэн Хатаа сүм багийн тусламжийн ажлын хэсгийн ахлагч Ян Минли хэллээ.

Хэрхэн туслах вэ, хаанаас эхлэх вэ?                                         

Тусламжийн ажлын хэсэг тэр жил Ганьсү мужийн Чинян хот, Нин шяний Шианлэ суурингийн шар цэцэг тарих суурин руу явж, судалж, туршлага суралцжээ. Мөн шар цэцгийн маркетингийн тухай илүү ихийг олж мэдэв. Тэгээд шар цэцэг тарих арга технологийг Хатаа сүм багт нэвтрүүлбэл тарих технологи, ус, хөрсний нөхцөлөөс авахуулаад тариачид, малчдын тариалангийн дадал, чадвар хүртэл бүгд Хатаа сүм багийн бодит байдалтай нийцнэ гэж хүн бүр санал нэгтэй байлаа. Урьдчилсан тооцооллын дагуу нэг мү-д(нэг га=15 мү)ногдох дундаж орлого нь эрдэнэ шишээс дор хаяж гурав дахин их байв.

    Ингээд 2018 онд тус баг шар цэцэг туршин тарьж ургуулж эхэлжээ. Шар цэцэг бол сайн хөгжсөн үндэс системтэй олон наст өвслөг ургамал юм. Хүйтэнд тэсвэртэй, ганд тэсвэртэй, зэрэг шинж чанартай байдаг. Шар цэцгийн үйлдвэр нь нэг удаа тарих, олон жилийн туршид ашиг тусаа өгдөг бөгөөд менежмент хийхэд тохиромжтой, хөдөлмөр, хүчийг хэмнэдэг өгөөжтэй төсөл юм.

Тосгоны оршин суугчдыг шар цэцэг нэвтрүүлэх ажилд уриалах зорилгоор тусламжийн  багийн албатай зөвлөлдсөний дараа эдийн засгийн тодорхой хүч чадал, тариалах чадвартай тосгоны таван оршин суугчдыг сонгон шалгаруулж, сайн дураараа үрийг нэвтрүүлсэн үлгэр жишээ өрхүүдийн эгнээнд нэгтгэв. Тэд бүх зардлыг өөрөө хариуцаж, ӨМӨЗО-ны усны ашиглалт, усан цахилгаан станцын судалгаа, зураг төслийн хүрээлэн тодорхой хэмжээний нөхөн олговор олгодог байна.

 - Хожим нь айлуудаар зочилж, сурталчлах, дайчлах ажил хийж, 14 ядуу өрх тус бүр 5 мү шар цэцэг тарьсан байна. Бид  ядуу буурай өрхүүдэд туслах холбогдох арга хэмжээ авч, ядуу өрхүүдийг энэ салбарыг хөгжүүлэхэд дайчилсан гэж Ян Минли хэлэв.

 Гурван жил дараалан жил бүрийн хавар, зун болгон холоос харахад ногоорсон тал тэнгэрийн хаяатай залгаж, эрч хүчээр бялхан, "Тосгон дахь шар цэцэг, шар цэцгийн дундах тосгон" мэт үзэсгэлэнт төрх тодордог байна.

- 2020 он бол шар цэцэг тарьсан гурав дахь жил болж, түүнийг түүж хураах цаг нь болсон юм. Би гэртээ нэг мү орчим шар цэцэг тарьсан. 08-р сард түүж авсныхаа дараа боловсруулах сууринд зарсан гэж ашиг шимийг нь хүртсэн тосгоны иргэн Жю Юе ярьж байлаа.

 - Баг боловсруулах суурин байгуулж, тосгоны хүмүүсийн ургуулсан шар цэцгийг нэгтгэж борлуулдаг. Ирээдүйд бид Шар цэцгийн гүн боловсруулалтын цуврал бүтээгдэхүүнийг хийнэ. Жишээлбэл, лонхтой, лаазалсан, хуванцар битүүмжилсэн ба даршилсан ногоо зэргийг хийх болно. Шар цэцэг тарих салбар нь хөгжлийн өргөн боломжуудтай гэж Ян Минли хэллээ.

 Ярилцлагын үеэр сурвалжлагчийн мэдээлснээр Хатаа сүм хийд нь тариалалт, тэжээн үржүүлэг, боловсруулалт, борлуулалтыг нэгтгэсэн мэргэжлийн хоршоо байгуулсан байна. Тэргүүлэх шинж чанар бүхий салбаруудыг эрчимтэй хөгжүүлэх, багийн эрчимтэй, өргөн цар хүрээтэй үйлдвэрлэл, ашиглалтын чадварыг сайжруулав. Мөн хоршооллоор дамжуулан хамтын эдийн засгийн хөгжлийг дайчилж, тосгоны иргэдийг орлогоо нэмэгдүүлж, баян болоход нь удирдан чиглүүлэв. Баг нь хөдөө аж ахуй, мал аж ахуйн чиглэлээр тосгоны оршин суугчдыг сургалтад  тогтмол хамруулж, тосгоны иргэдийн шинжлэх ухааны тариалан эрхлэх ур чадвар, төвшинг дээшлүүлдэг.

- Одоо манай багийнхан бүгд үйлдвэрлэлийн мэргэжилтэн болжээ. Шар цэцэг тарьж ургуулах, хонь өсгөх, жимсний цэцэрлэг тарих зэргээр өнгөрсөн жил нэг хүнд ногдох жилийн орлого нь 15000 юаньд хүрсэн байна гэж Жю Юе сэтгэл хангалуун хэлсэн юм.

   2012 оноос хойш ӨМӨЗО-ны усны хамгаалалт ба усан цахилгаан станцын судалгаа, зураг төслийн хүрээлэн Хатаа сүм багт 2018 он хүртэл ядуурлыг бууруулах ажил хийж, Хатаа сүмийн 199 өрхийн 756 ядуу буурай иргэд бүгд ядуурлаас ангижирсан байна. Сүүлийн хэдэн жилийн хугацаанд ӨМӨЗО-ны Усны нөөцийн тэнхим 15 сая гаруй юаний хөрөнгийг баталгаажуулж, бүх багт нийт 12000 мү ус хэмнэсэн усалгааны талбайг хөгжүүлж, 2977 толгой үндсэн эм хонийг худалдан авч тараасан. 80 метр квадрат талбай бүхий 56 стандарт саравч барив. Мөн үлгэр жишээ үзүүлэх 200 мү талбай бүхий шар цэцгийг нэвтрүүлж тарьж, 135 мү жимсний цэцэрлэг барьсан байна.

Найруулагч:Т.БУЯНХИШИГ
Эх сурвалж:inews.nmgnews.com.cn
Мэдээ үзсэн:1340
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой