”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

Соёлын аялал жуулчлал гайхалтай мэдрэмж төрүүлнэ

Соёлын аялал жуулчлал гайхалтай мэдрэмж төрүүлнэ

Соёлын аялал жуулчлалыг таньж мэдрэх хамгийн сайн арга зам бол бие сэтгэлээрээ мэдрэх. Цаг үргэлж хөгжиж буй соёлын аялал жуулчлал нь хүмүүсийн "Шинэлэг байдал, гайхамшиг, мэдлэг, таашаал эрэлхийлэх" хүсэл тэмүүллийг хангаж, жуулчдын хүндэтгэлийг хүлээж байна. Технологийн шинэчлэл нь соёлын аялал жуулчлалыг хөгжүүлэхэд эрчимтэй хөдөлгүүр болж, соёлын аялал жуулчлал ба технологийг уялдуулан, жуулчдад төгс мэдрэмж, ойлголтыг өгч, соёлын аялал жуулчлалын хэрэглээг хөдөлгөх чухал хүч болж байна.Технологийн шинэчлэл нь соёлын туршлагын аялал жуулчлалыг хөгжүүлэх хүчтэй эрч хүч өгдөг.Соёлын туршлагын аялал жуулчлал ба технологийг нэгтгэх нь жуулчдад төгс туршлага бий болгож, соёлын аялал жуулчлалын хэрэглээг хөдөлгөх чухал хүч болжээ.

Соёлын аялал жуулчлал анхаарлын төв болж байна

Саяхан Бээжин хотын Соёл, аялал жуулчлалын товчоо Бээжингийн соёлын аялал жуулчлалыг биеэр мэдрэх анхны бүлэг 16 баазыг ажиллуулж эхэлсэн юм. Тэдгээрийн дотроос Бээжин Түнрэньтан Жима эрүүл мэндийн анхан шатны дэлгүүрийн Төрх байдал, хоол хүнс, тэжээл, анагаах ухааны орчин үеийн хятад анагаахыг биеэр мэдрэх бааз нь уламжлалт соёлыг орчин үеийн ахуй амьдралтай уялдуулж байгаа юм. Улмаар талх нарийн боовны цех, цайны газар, кофе шоп, дөрвөн улирлын гал тогоо зэрэг биеэр мэдрэх, хэрэглээний үйлчилгээг бий болгосноор жуулчдад хаврын тариалалт, зуны ургац, намрын ургац хураалт, өвлийн нөөц гэсэн дөрвөн улирлын эрүүл мэндийн үзэл баримтлалыг ойлгоход дөхөм болсон. Энэ нь Бээжин хотод аялал жуулчлалын шинэ халуун цэг болж, олон жуулчдыг өөртөө татсан юм.

Бээжингийн Соёлын Аялал Жуулчлалыг биеэр мэдрэх бааз нь жуулчдад нийслэлийн өв зузаан соёлын утга агуулгыг илүү олон талаар биеэр мэдрэх ​​сонголтыг өгдөг. Бээжингийн Фэнлэй Бээжин дуурийн чуулга жуулчдад дуурийг тавьж үзүүлэн, Бээжин дуурийн түүх, хувцас хэрэглэлийг танилцуулахаас гадна, Бээжин дуурийн хөдөлгөөнийг сурч, Бээжин дуурийн хувцас, будалтыг сонирхож, дуурийн урлагийн гайхамшгийг биеэр мэдрэх боломжтой аж.

Шаньдүнгийн Жинин хотын соёлын ариун дагшин газартай танилцах, Хятадын сонгодог бүтээлүүдтэй танилцах аялал жуулчлалын маршрут болон бичиглэх ёслол, багш шавь барилдах ёсон, насанд хүрэгчдийн ёслол зэрэг биеэр мэдрэх аялал жуулчлал нь жуулчдын хүндэтгэлийг хүлээгээд байна. Хүмүүс соёлын ариун дагшин газартай танилцан, Хятад үндэстнүүдийн оюун санааны нэгэн хэсгээр аялж, Күнз, Мэнзийн мөрөөр явж, Күнзийн  судлалын эх сурвалжийг судлан,ариун дагшин орныг мэдрэх болно.

Гүйжөүгийн Аньшүн бол аялал жуулчлалын хот. Хуангүөшү, Луугийн ордон, Түньбао цайз зэрэг уламжлалт аялал жуулчлалын баялаг нөөцтэй. Гэхдээ энэ нь удаан хугацааны туршид тасалбараас хэт хамааралтай байсан. Харин өнөөдөр Аньшүн нь үзэсгэлэнт газруудыг дан ганц сонирхон аялдаг байснаас гүнзгий утга төгс аялал жуулчлал болон өөрчлөгдөж, аялал жуулчлалын хотоос хотын аялал жуулчлал болон хөгжив. Аньшүн Батик музей, Лөүхү урлаг, соёлын төв, иммерсив гэрэл ба сүүдрийн дүрслэх урлагийн "Шөнийн ном - Хувь тавилан", "Хунхү нуурын шөнө" жүжиг зэрэг биеэр мэдрэх аялал жуулчлалын төслүүд нь Аньшүнгийн аялал жуулчлалын онцлох зүйл болсон байна.

Соёлын гайхамшгийг мэдрэхүй

Биеэр мэдрэх аялал жуулчлалын татах хүч бол соёлын гайхамшиг юм. Маш олон уламжлалт аялал жуулчлалын нөөцтэй газрууд соёлын шинэчлэл хийсний дараа шинэ эрч хүчийг бадруулж, жуулчдад уламжлалт соёл, улаан соёл, шинэлэг соёлын талаар гүнзгий ойлголттой болох боломж олгосон.

Бээжин Жинрэнь соёлын паркын туршлагын бааз нь орчин үеийн технологи, уламжлалт арга техникийг нэгтгэж, жуулчдад янз бүрийн цаасан материалтай танилцан, өөрийн гараар цаасан дэнлүү, дэвүүр зэргийг хийж, орчин үеийн виртуалчлагдсан цахим мэдээллийн хэрэгслүүдэд давамгайлсан энэ цаг үед энэхүү цаасан урлалын мэдрэмж нь илүү ойр дотно мэдрэмж төрүүлэх болно. Бээжингийн Хуншин Эргүйтүө архины биет бус соёлын өвийн туршлагын баазад үндэсний биет бус соёлын өвийн дарс үйлдвэрлэх явцыг харуулснаар жуулчид өөрийн гараар архи нэрж байх явцдаа хуучин Бээжингийн соёлын нэгээхэн хэсгийг мэдрэх боломжтой.

2020 оны Хятадын улс тунхагласны баярын үеэр Жяншигийн Рүйжиний "Юйшюэ Рүйжинь" зэрэг интерактив туршилтын хувьсгалын аялал жуулчлалын газруудаар аялсан жуулчдын тоо Рүйжиний хүлээн авсан нийт жуулчдын 80 хувийг эзэлж, хувьсгалын аялал жуулчлалын өөрчлөлт, шинэчлэлийг сайжруулсан байна. "Юйшюэ Ружинь" нь Ганжөүгийн анхны том хэлбэрийн хувьсгалын тоглолтын төсөл, мөн Жянши мужийн анхны томоохон хэмжээний бодит гүйцэтгэлийн үзүүлбэрийн төсөл бөгөөд Рүйжиний хувьсгалын бүс нутгийн түүхийг бүрэн харуулсан.

2020 онд Хятадын жишиг явган хүний гудамжны жагсаалд багтсан Ши-Аний Датанг явган хүний ​​гудамж нь жуулчдад биеэр мэдрэх таатай орчин бүрдүүлсэн байна. Тус гудамжны бүх зүйлүүдийг Тан гүрний хэв маяг, эртний гайхамшгийг харуулсан. "Чан-Ань дахин очих" зэрэг байнгын үзүүлбэрээс гадна, явган хүний ​​гудамжинд олон жижиг тайзны үзүүлбэрүүдтэй байж, шөнийн цагаар цирк, ардын урлаг, ардын хөгжмийн үзүүлбэрүүд гарч, соёлын цуглаа, үзүүлбэр, хоол унд, зугаа цэнгүүнийг нэгтгэснээр олон мянган жуулчдын зорин ирдэг газар болсон байна.

Технологийн шинэчлэлийн гайхалтай мэдрэмж

Гайхалтай мэдрэмж нь соёлын аялал жуулчлалын хөгжлийн шинэ гарцыг нээж, технологийн шинэчлэл нь соёлын аялал жуулчлалд жигүүр нэмэв. Технологи нь цаг хугацаа, орон зайд соёлын аялал жуулчлалын хязгаарлалтыг эвдэж, онлайн болон оффлайн интеграцчиллаар дамжуулан соёлын аялал жуулчлалын хэрэглээний шинэ загварыг бий болгож байна. Аялал жуулчлал нь сонирхолтой, хөгжилтэй төдийгүй, жуулчдын дотоод сэтгэлийн хязгаарт хүрч, улам илүү таашаалыг өгдөг. Мэйтуань платформ статистикаас харахад соёлын аялал жуулчлал бүх насны хүмүүс, ялангуяа залуучуудын хүртээлд хүрч, оролцох боломжтой чөлөөт цаг, зугаа цэнгүүний төсөл болжээ. Холбогдох хэрэглээний 75 орчим хувийг 20-35 насны залуучууд эзэлдэг. Тэд мэдрэмж, адал явдалт, тоглоом, урлаг, шөнийн аялал зэрэг элементүүдийг маш их сонирхдог.

Технологи нь хувьсгалын аялал жуулчлалыг жинхэнэ "амьд" болгодог. Гайхалтай мэдрэмж нь жуулчдын хувьсгалын аялал жуулчлалд хандах сэтгэл хөдлөлийг улам ойртуулдаг. Хуучин хувьсгалт газрын туурийг өөрчлөхгүй байх үндсэн дээр Рүйжинь хот AR, VR зэрэг шинэ технологийг ашиглан Епин, Хунжинь зэрэг дурсгалт газруудын ерөнхий хэв байдлыг нэмэгдүүлж байна. Түүхийг сонсохоос түүхийг таних, түүхийг үзэхээс түүхийг мэдрэх хүртэл хувьсгалт түүхийг орчин үеийн технологитой нэгтгэн, интеграцийн мэдрэмжийг ихээхэн нэмэгдүүлсэн нь жуулчдыг гайхшруулсан зүйл болжээ. Гүйжөү Хүндэтгэлийн чуулганы дурсгалын танхим нь 4D голограф проекц, олон сувгийн проекц, виртуал бодит байдал зэрэг технологийг ашиглан, гайхалтай мэдрэмжийг бий болгож, жуулчдад тодорхой нөхцөл байдал, уур амьсгалыг бүрдүүлжээ.

Одоогийн байдлаар иммерсив соёлын туршлагын аялал жуулчлал нь иммерсив гудамж, иммерсив сэдэвчилсэн цэцэрлэгт хүрээлэн, иммерсив музей, иммерсив тайзны урлаг, иммерсив үзэсгэлэн, иммерсив гэрлийн шоу, иммерсив туршлагын танхим, шөнийн аялал зэрэг баялаг агуулгатай болж, соёлын аялал жуулчлалыг шинэчлэх эрчимтэй хөдөлгөгч хүч болох болно.   

Зохиогч: Нийтлэл: ЖАО ШАНЬ
Найруулагч:М.БАНДИ
Эх сурвалж:Синьхуа нет
Мэдээ үзсэн:196
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой