Бээжин дахь Чинхуа Их Сургууль дээр 04-р сарын 03-ны өдөр 1400 гаруй багш, оюутнуудад улсын дотооддоо үйлдвэрлэсэн Кэшин “COVID-19”-ийн вакцин хийлгэжээ. Үүнээс 300 гаруй гадаадын иргэнийг вакцинжуулалтад хамруулжээ. Ярианы англи хэл сайн эзэмшсэн сургуулийн эмч, сайн дурын ажилтнуудыг үйлчилгээнд хамруулж, вакцинжуулалтын ажил эмх цэгцтэй явагдахыг баталгаажуулсан байна.
Ойрын хугацаанд Бээжин хот гадаадынханд зориулсан “COVID-19”-ийн вакцинжуулалтын ажлыг эхлүүллээ. Сайн дураараа өргөдөл гаргах, холбогдох байдлыг мэдэх, эрсдэлийг өөрөө хариуцах гэсэн үндсэн нөхцөлийг хангасан суурин дээр Бээжин дэх зохих насны гадаадын иргэдийг “COVID-19”-ийн вакцинжуулалтад хамруулжээ.