Урин хаврын цагт өнгийн цэцэгс дэлгэрч, Хятадын онцлогийг харуулсан парк нам гүмхэн бөгөөд үзэсгэлэнтэй төрхөөрөө тухайн газрын иргэдийн анхаарлыг татаж, амарч зугаалах орчин бүрдүүлнэ.
Энэхүү Жинюань буюу Нам гүмхэн парк нь 1997 оны 07-р сард Мальта улсын Санта Люсиа хотод байгуулагджээ. Парк нь Хятад, Мальтагийн ард түмний солилцоог ахиулах чухал тавцан болж байгаа юм.