”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

Хятадын олон ангит кино Монголын үзэгчдийн таашаалд

Хятадын олон ангит кино Монголын үзэгчдийн таашаалд хүрч байна.

Хятадын олон ангит уран сайхны кино сүүлийн жилүүдэд Монголд орчуулагдан цацагдаж, Монголын үзэгчдээс маш сайн үнэлгээ авч байна. Эдгээр бүтээлүүд нь амьдралын жижиг зүйлүүдээр халуун дулаан, үнэн бодит түүхийг үзэгчдэд хүргэж, орчин үеийн Хятад улсын нийгмийн нөхцөл байдлыг Монголын ард түмэнд харуулан, Хятадыг зөвөөр ойлгоход нь ач холбогдол үзүүлж байна.

Хятадын олон ангит уран сайхны кино "Миний гэр бүлийн аз жаргал"

Нийгмийн асуудалд чиглэсэн сэдвүүд нь үзэгчийн сэтгэлд хүрч байна

Бодит амьдралын сэдэвтэй олон ангит кино нь нийгмийн зарим асуудал, халуун сэдвийг голчлон тодруулж, жирийн хүмүүсийн өдөр тутмын амьдралаар Хятадын жинхэнэ байдлыг харуулдаг. Монголд цацагдаж буй телевизийн олон ангит кинонуудаас харахад үзэгчдийн сонирхлыг татаж байгаа нь ихэвчлэн дүрүүдийн хоорондох сэтгэл хөдөлгөм, амьдралд ойр үйл явдлыг өгүүлэх ижил нэгэн сэдэвт төвлөрсөн байдаг.

Хүүхдээ гадаадад сургах хүсэл эрмэлзэл нь хятад эцэг эхчүүдийн анхаардаг боловсролын нэгэн чухал асуудал бөгөөд энэ нь монгол үзэгчдийн дунд мөн халуун сэдэв болсоор ирсэн. "Миний гэр бүлийн аз жаргал" олон ангит кино нь гадаадад сурах асуудлаар шижим болгон, гурван гэр бүлийн түүх, өөр өөр сонголтыг өгүүлж, монгол үзэгчдийн таашаалыг хүртсэн байна.

Хятадын олон ангит уран сайхны кино "Хайрын зөвлөх"

Ганцаараа амьдардаг өндөр настнууд бол Хятад төдийгүй дэлхийн нийтлэг асуудал юм. "Хайрын зөвлөх" олон ангит кинонд залуучууд ажлын дарамт болон ганцаараа амьдарч буй ахмад настнуудаа асарч халамжлах давхар дарамттай тулгарч байгаа нийгмийн халуун сэдвийг хөндсөн байдаг. Тус кино дахь гол дүрийн ахмад настандаа халамж тавьдаг үйлдлүүд нь гэр бүлийн халуун дулаан уур амьсгалыг мэдрүүлж, үзэгчдийг уярааж чадсан юм.

Эмч, өвчтөний харилцаа нь мөн нийгмийн томоохон асуудал билээ. Эмч нарын ажлын талаар ойлголт муу байдгийн улмаар нийгэмд эмч нарын талаар үл ойлголцол, шүүмжлэл олон гардаг төдийгүй эмч нарын эрүүл мэндэд хохирол учруулах тохиолдлууд ч гарч байсан. "Залуу эмч нар" олон ангит кино нь залуу эмч Чэн Жюний түүхийг өгүүлэхээр дамжуулан эмч, өвчтөн хоорондын итгэлцлийн харилцааг тодруулсан. Зохиолын өрнөл нь энгийн хэдий ч эмнэлгийн өдөр тутмын үйл ажиллагаа, эмч нарын өдөр бүр үхэл хагацалтай тулгардаг үнэн бодит байдлыг эмчийн нүдээр харуулан, эмнэлгийн ажилтны мэргэжлийн дүр төрхийг үзэгчдэд тодруулснаараа онцлог болжээ.

Үлгэр үйл явдал нь үнэмшилтэй тул үзүүштэй байдаг

Кино жүжгийн илэрхийлэх чадварын гол хэсэг болох дүрүүд нь мөн үзэгчдийг татах чухал хүчин зүйл болдог. Бодит амьдралаар сэдэвлэсэн кино нь орчин үеийн Хятадын адил бус орчинд амьдарч буй нийтлэг дүрүүдээр дамжуулан үзэгчдийг киноны орчинд татан оруулж, үлгэр үйл явдлын үнэн бодит байдал, үзэх үнэ цэнийг дээшлүүлдэг.

Хятадын олон ангит уран сайхны кино "Залуу эмч нар"

"Миний гэр бүлийн аз жаргал" кинонд амилуулсан өсвөр насны цоглог, хөөрхөн хүүхдүүдийн тэрслүү сэтгэлзүй, бодол сэтгэлийн хэлбэлзэл нь үзэгчдийг татах бас нэгэн шалтгаан болсон юм. Дүө Дүө охины хувьд ээжээсээ айдаг ба шалгалтын муу дүнгээ аавтайгаа хамтарч ээжээсээ нуух зэрэг үйл явдлаар дамжуулан эелдэг аав, хатуу ээж бүхий Хятадын гэр бүлийн нийтлэг харилцааг тодруулсан байдаг.

"Эгэл ертөнц" кино нь 1970-аад оны Хятадын хөдөө нутгийн амьдралыг хөдөө тосгоны жирийн тариачны хувь тавилангаар харуулсан. Зоригтой, хувь тавиландаа бууж өгдөггүй Сүнь Шао-Ань удирдах ур чадвар, орчин үеийн ухамсартай хэдий ч хот, хөдөөгийн ялгаа, соёл боловсрол хүртээгүйн улмаар өөртөө гутарч, хайртай бүсгүй Тянь Рүнь-Егээсээ салсан бол нийгмийн хувьсгалын үеэр Сүнь Шао-Ань хувь тавиландаа эсэргүүцэл тавихаар шийдэж, хүсэл мөрөөдлөө биелүүлэхийн тулд хичээн зүтгэж эхэлсэн байна. Уг кино дахь тариачин Сүнь Шао-Аний дүр Хятадын хөдөөгийн амьдралын дүр төрхийг монгол үзэгчдэд ойлгуулах цонхыг нээсэн гэж хэлж болно.

Хятадын олон ангит уран сайхны кино "Эгэл ертөнц"

Үнэт зүйлсийн эерэг хандлага нь үзэгчдэд урам зориг өгдөг

Хятад улсын үнэт зүйлсийн үзэл баримтлал нь үнэн, цайлган, сайн сайхан зүйлийг чухалчилдаг уламжлалт ёс суртахууныг илүү дээдэлдэг онцлогтой. Эдгээр үнэт зүйлс нь хүмүүст эерэг энерги өгдөг. Хятадын олон ангит киноны дүрүүд нь өөрсдийн хүчин чармайлтаараа ажил амьдрал, нийгмийн янз бүрийн хүнд бэрхшээлийг даван туулдаг ба энэ нь мөн Монголын үзэгчдийг татах чухал шалтгаан болсон юм.

Хятадын олон ангит уран сайхны кино "Ухаарч амьдрах хорвоо"

Жишээлбэл, "Ухаарч амьдрах хорвоо" кинонд хайр дурлал, гэрлэлт, гэр бүлийн ёс зүй гэх мэт эмзэг асуудлууд гарч ирдэг бөгөөд орчин үеийн эмэгтэйчүүдийн уламжлалт гэр бүлийн үзэл баримтлалын хүлээстэй эрс тулан, өөрийгөө хөгжүүлэн хүсэл мөрөөдлийнхөө төлөө тэмцэж буй түүхийг өгүүлдэг.

Хятадын олон ангит уран сайхны кино "Миний гэр бүлийн аз жаргал"

"Залуу эмч нар" киноны гол дүр Жао Чүн анагаахын чиглэлээр суралцдаг боловч дотоод ертөнц нь эмч болохыг эсэргүүцдэг байв. Шихуа эмнэлгийн яаралтай тусламжийн тасагт дадлагажигчаар орсны дараа тэрээр олон ч удаагийн яаралтай тусламжийн үйл ажиллагаанд оролцож, мөн яаралтай тусламжийн тасгийн эмч Өү Ян Юйлү, Чэн Жюнь зэрэг эмч нарын нөлөөллөөр эцэст нь чадварлаг залуу эмч болохоор шийдсэн байдаг. Энэ мэт эерэг оюун санааны хүчин зүйл нь Монголын үзэгчдэд Хятадын ард түмний халуун дулаан, сайн сайхан сэтгэлийг мэдрүүлсэн юм.

Ерөнхийд нь авч үзэхэд бодит амьдралын сэдэвтэй хятадын олон ангит кинонууд нь амьд, эгэл жирийн дүрүүдийг бүтээхээр дамжуулан өнөөгийн Хятадын нийгмийн бодит дүр төрхийг харуулж, хүнд хэцүү, бэрхшээлтэй тулгарсан ч амьдралд эерэг хандлагаа хадгалж үлдэх ёстой гэх ёс учрыг хүмүүст дамжуулсаар байна. Энэ мэт үнэт зүйлс нь Хятадын үзэгчдийг байлдан дагуулж байгаа төдийгүй Монголын үзэгчдийн сонирхлыг ч татан, Хятад, Монголын ард түмнийг холбосон чухал гүүр болж чадсан.

Хятадын олон ангит уран сайхны кино "Залуу эмч нар"

Найруулагч:С.УРЬХАН
Эх сурвалж:Солонго сайт
Мэдээ үзсэн:212
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой