Хятад улсын дарга Ши Жиньпин Шямэний их сургуулийн 100 жилийн ойд зориулан энэ сарын 06-ы өдөр баярын цахилгаан илгээж, бүх багш ажилтан, оюутнууд болон гадаад дотоодын төгсөгчдөд чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлжээ
Ши Жиньпин баярын цахилгаандаа: - Шямэний их сургууль нь гайхамшигтай уламжлалтай нэгэн их сургууль юм. Сүүлийн 100 жилийн хугацаанд тус сургууль хилийн чанад дахь алдарт эх оронч Хятадын харьяат Чэнь Жягэнгийн хүсэл эрмэлзлийг баримталж, "эх оронч үзэл, хувьсгал, бие даах чадвар, шинжлэх ухаан" гэсэн сургуулийн шилдэг загварыг төлөвшүүлж, сургуулийн онцлог шинж чанарыг бий болгон, олон олон шилдэг боловсон хүчнийг бэлдэж, улс орныхоо хөгжил цэцэглэлт, ард түмний аз жаргал, Хятадын соёлыг гадаадад түгээн дэлгэрүүлэхэд эрчимтэй хувь нэмэр оруулсан гэв.
Мөн тэрээр онцлохдоо: - Хятад улс нь орчин үеийн социалист орныг бүх талаар бүтээн байгуулах шинэ аянд гарав. Шямэний их сургууль нь намын боловсролын бодлогыг бүрэн хэрэгжүүлж, нам, улс орондоо шилдэг боловсон хүчнийг бэлдэн, дэлхийн жишигт нийцсэн их сургууль байгуулах цаг үетэй зэрэгцэн хөгжиж,бүс нутгийн хөгжил, улсын стратегийн чадавхад үйлчлэхийг бүх талаар дээшлүүлэн, Хятад үндэстний нэгдмэл байдал, төвлөрсөн хүчийг эрчимжүүлж, орчин үеийн социалист орныг талаар бүтээн байгуулах, Хятадын үндэстнүүдийн агуу их сэргэн мандлын Хятадын мөрөөдлийн биелүүлэхэд улам илүү их хувь нэмэр оруулах ёстой гэжээ.
Шямэний их сургуулийг 1921 онд хилийн чанад дахь алдарт эх оронч Хятадын харьяат Чэнь Жягэн байгуулсан бөгөөд энэ нь хятадын орчин үеийн боловсролын түүхэн дэх хилийн чанад дахь хятадын харьяатын байгуулсан анхны их сургууль юм.