”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

Ядуурлыг бууруулах тэмцэлд Хятад улсын практик шинэ арга зам эрэлхийлэв

Ядуурлыг бууруулах хүн төрөлхтний тэмцэлд Хятад улсын практик шинэ арга зам эрэлхийллээ.

    Саяхан Хятад улсын албаны тал “Ядуурлыг бууруулах хүн төрөлхтний тэмцэл дэх Хятад улсын практик” цагаан ном нийтэлж, ядуурлаас бууруулах ажлын үр бүтэмжийг нийтлэв. 2020 оны сүүл үеэр Хятад улс ядуугаас ангижруулах тэмцлийн зорилтоо товлосон хугацаандаа биелүүлэн, одоогийн хэрэгжүүлж буй стандартаар тооцвол хөдөө тосгоны 98.99 сая ядуу хүн ам бүгд ядуугаас ангижирсан юм. Дэлхийн банкны олон улсын ядуу байдлын стандартаас тооцвол, Хятад улсын ядуугаас ангижруулсан хүн ам мөн хугацаан дахь дэлхийн ядуугаас ангижирсан хүн амын 70 хувийг эзэлж, “НҮБ-ын 2030 он хүртэлх тогтвортой хөгжлийн үйл явц”-ын ядуурлыг бууруулах зорилтоо 10 жил урьдчилан биелүүлэв.

Хятад улс ядуурлыг бууруулсан гайхамшгийг хэрхэн бүтээсэн вэ гэвэл ядууг оновчтойгоор дэмжиж тэтгэсэн нь чухал туршлага болох юм. Ядуу байдлыг оновчтой таних, бүртгэн карт гаргах, ядуурлыг бууруулах арга замыг оновчтой хэрэгжүүлэх, түүнчлэн ядуурлыг бууруулах хэлбэрийг дэмжиж тэтгэх төдий бус цаашид  хөгжих боломжоор хангаж Хятад улс иж бүрэн оновчтой бодлогоо ядуурлыг бууруулахын ерөнхий үр бүтэмжийг дээшлүүлсэн юм. Аж үйлдвэрлэлээр ядууг дэмжиж тэтгэх, экологийн бүтээн байгуулалтаар ядууг дэмжиж тэтгэх, боловсролоор ядууг дэмжиж тэтгэх зэрэг арга бодлогууд нь Хятад улсын ядуугаас ангижруулсны чухал араг хэлбэр болсон байна. 

Ядууг дэмжих арга бодлого нь Хятад улс ядуугаас ангижрасан тэмцэлд ялалт байгуулсаны нандин өв болсон бөгөөд ядуурлыг бууруулах хүн төрөлхтний тэмцэлд шинэ арга зам сүвэгчил өгсөн юм. Цагаан номд танилцуулснаар, Ази тивд Хятад улс болон АСЕАН-ны орнууд хамтаар хөдөө тосгоны ядуурлыг бууруулахыг төлөвлөгөөг өрнүүлж, Африк тивд Хятад улс дэд бүтцийн бүтээн байгуулалт болон хөдөө аж ахуй, эмчилгээ зэрэг технологийн хамтын ажиллагааны тусламжийн төсөл өрнүүлэв. Латин Америк тивд Хятад улс хөдөө аж ахуйн технологийн үлгэр жишиг төвийг туслан байгуулж, тусламж хүлээгч орны тухайн нутгийн иргэдийн ядуурлаас гарахад нь тусалсан байна.

Хятад улс тогтсон хугацаандаа ядуу байдлыг арилгасан бөгөөд ядуу байх нь хувь тавилан биш, ядуурал бол ялж болошгүй зүйл биш, эрч зориг, алсын хараа, үүрэг хариуцлага байхын зэрэгцээ ядуурлыг бууруулах зохистой арга замыг олох нь хүн төрөлхтөн ядуугаас ангижирч, хамтдаа хөгжих зорилт тийш тасралтгүй урагшилж чадах болно гэдгийг дэлхий нийтэд харууллаа. Энэ ач холбогдлын хувьд авч хэлбэл Хятад улсын ядуурлыг бууруулсан ололт амжилт болон нандин туршлага бол зөвхөн Хятад улсынх төдий бус, мөн ч дэлхий нийтийнх юм. 

Найруулагч:Д.МӨЧИР
Эх сурвалж:Синьхуа Агентлаг
Мэдээ үзсэн:49
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой