”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

Ли Кэчян, Монгол Улсын ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нар утсаар ярив

Ли Кэчян, Монгол Улсын ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нар утсаар ярив.

   Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян 04-р сарын 07-ны үдээс хойш Монгол улсын ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн урилгаар түүнтэй утсаар ярив.
    Ли Кэчян 
Хятад, Монголын харилцааг үнэлэхдээ:

- Талууд сайн хөршийн найрсаг харилцаа, эрх тэгш харилцан ашигтай байх зарчмын дагуу ажиллаж, стратегийн харилцаа холбоогоо гүнзгийрүүлж, ажил хэрэгч хамтын ажиллагаагаа бэхжүүлэн, ялангуяа цар тахлын эсрэг хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, хилийн боомтын бараа дамжин өнгөрөх хэмжээг түргэтгэн сэргээхийн тулд чармайж, томоохон төслийн хамтын ажиллагаа урагштай ахихыг баталгаажуулахад Хятадын тал бэлэн байна. Байгаль орчны асуудалд улс орны зааг хязгаар гэж үгүй, Монголын талтай байгаль орчны хамгаалалт, цөлжилтөөс сэргийлэх, цөлжилтийг засах зэрэг талаар идэвхтэй хамтран ажиллана гэж илэрхийллээ.

Өнөөдөр болоход Хятад улсын эдийн засаг бүхэлд нь сэргэх үндэс суурь тасралтгүй бэхжисээр байна. Хятадын эдийн засаг дэлхийн эдийн засагт гүнзгий нэвтэрсэн бөгөөд уялдан холбоолдсон.Үүний улмаас олон улсын эдийн засгийн төлөв байдлын өөрчлөлтийг бид цаашид нягт анхаарч, илүү таатай орчин бүрдүүлэн, зах зээлийн гол цогцын эрч хүчийг улам хөгжүүлж, Хятад улсын эдийн засаг зүй зохистой орон зайд тогтвортой байх, урт хугацаагаар сайжрахыг хадгалах болно. Энэ нь мөн Хятад, Монголын хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийг олгож, хоёр орон, иргэдүүдэд илүү үр өгөөжөө өгнө гэдэгт би итгэж байна гэж Ли Кэчян онцолсон байна.
Л.Оюун-Эрдэнэ:

- Монголын тал Хятад улстай урт хугацааны сайн хөршийн найрсаг харилцаагаа хөгжүүлэхийг зорьж байгаа бөгөөд Хятадын талтай олон салбарын хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, Монгол, Хятадын иж бүрэн стратегийн түншийн харилцааны агуулгыг тасралтгүй баялаг болгоход бэлэн байна гэж хэллээ. 
 

Найруулагч:Б.АРИУХАН
Эх сурвалж:рeople.com.cn
Мэдээ үзсэн:71
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой