”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

Ши Жиньпин Германы канцлер Меркель нар утсаар ярив

Ши Жиньпин, Германы канцлер Меркель нар утсаар ярьжээ.

Хятад улсын дарга Ши Жиньпин 04-р сарын 07-нд Германы канцлер Ангелa Меркелийн урилгаар түүнтэй утсаар ярьжээ.
Ши Жиньпин хэлэхдээ "Хятад-Герман, Хятад-Европын хамтын ажиллагааг бэхжүүлэх нь маш чухал ач холбогдолтой. Хятад, Германы прагматик хамтын ажиллагаа нь цар тахал болон бусад хүчин зүйлсийн нөлөөг даван туулж, тогтвортой хөгжиж байна. Хятад, Герман дэлхийн таван жилийн турш дэлхийн хамгийн том худалдааны түнш болж байгаа нь Хятад, Германы хамтын ажиллагааны уян хатан байдал, чадавхыг харуулж байна. Хоёр тал харилцан хүндэтгэсэн, харилцан ашигтай хамтдаа хөгжих үзэл санааг баримталж, Хятад, Германы олон салбарын хамтын ажиллагаа үр дүнд хүрэхийг хүсэж байна. Германы компаниудыг оролцуулсан улс орнуудын аж ахуйн нэгжтэй Хятад улсын шинэ ээлжийн нээлттэй хөгжлийн авчирсан боломжуудыг хамтдаа хуваалцахад Хятад улс бэлэн байна. Герман улс нээлттэй байдлаа хэвээр байлгаж, хоёр орны аж ахуйн нэгжүүдэд харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэхэд илүү их тав тухыг бий болгоно гэж хүсэж байна.
Хоёр тал ирэх онд Хятад, Германы хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой болон Бээжингийн өвлийн олимпын боломжийг ашиглан, шинжлэх ухаан, технологи, боловсрол, соёл, спортын салбар дахь солилцоог ахиулах ёстой юм. Одоогийн байдлаар Хятад, Европын харилцаанд хөгжлийн шинэ боломжууд болон олон төрлийн бэрхшээл тулгарч байна. Хамгийн чухал нь Хятад, Европын харилцааны хөгжлийн ерөнхий чиг хандлага, гол санааг сайтар барьж, бие биенээ хүндэтгэсэн, хөндлөнгийн оролцоог арилгах явдал юм. Хятад улсын хөгжил ЕХ-ны хувьд боломж,  ЕХ бие даан зөв дүгнэлт хийж, стратегийн бие даасан байдлаа биелүүлэхийг нь хүсэж байна. Европын талтай хамтран зүтгэж, дараагийн шатанд улс төрийн чухал хөтөлбөрүүдийн зохицуулалтыг сайтар хийж, олон салбарын ажил хэрэгч хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, цаг уурын өөрчлөлт зэрэг дэлхийн засаглалын асуудлаар харилцаа холбоогоо бэхжүүлж, олон талт хамтын ажиллагааг хамтдаа хэрэгжүүлэхэд Хятад улс бэлэн байна гэжээ.
Меркель хэлэхдээ, ЕХ нь гадаад харилцааны хувьд бие даасан байхыг баримталдаг. Өнөөдрийн дэлхий ертөнц олон асуудал, сорилтуудад тулгарч байгаа бөгөөд Герман Хятад, Европ-Хятад улс эдгээр асуудлыг шийдвэрлэхийн төлөө хамтран ажиллах нь юунаас ч чухал юм. Европ, Хятад хоорондын яриа хэлэлцээ, хамтын ажиллагааг бэхжүүлэх нь хоёр талын ашиг сонирхолд нийцэх төдийгүй дэлхий дахинд ашигтай юм.Герман улс энэ талаар чухал үүрэг гүйцэтгэхийг хүсэж байна. Хятадын "Арван дөрөвдүгээр 5 жилийн төлөвлөгөө"-г Германы тал чухалд үзэж байгаа бөгөөд энэ нь Герман Хятад, ЕХ-Хятадын хамтын ажиллагаанд шинэ боломжуудыг авчирна гэдэгт итгэж байна. Германы тал Хятадтай хамтаар Герман, Хятадын засгийн газрын шинэ ээлжийн зөвшилцлийн бэлтгэл ажлыг сайтар хийж, боловсон хүчний солилцоог сэргээн, тахлын эсрэг, уур амьсгалын өөрчлөлт, биологийн олон янз байдал зэрэг салбар дахь солилцоо, хамтын ажиллагаагаа бэхжүүлэхэд бэлэн байгаа бөгөөд вакцины шударга хуваарилалт, харилцан баталгаажуулалт зэрэг асуудлаар Хятад улстай харилцаа холбоо тогтоохыг хүсэж байна" гэжээ.

Найруулагч:Б.АРИУХАН
Эх сурвалж:people.com.cn
Мэдээ үзсэн:201
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой