Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга Ли Жаньшү энэ сарын 07-ны өдөр Бээжингийн Ардын их хурлын танхимд Мароккогийн Төлөөлөгчдийн танхимын дарга Малкитай видео уулзалт хийв.
Ли Жаньшү хэлэхдээ:
- Хятад, Мароккогийн харилцаа он эртний түүхтэй. 2016 онд Хятад, Марокко стратегийн түншлэлийн харилцаа тогтоосноос хойш Ши Жиньпин дарга болон Мароккогийн удирдагчдын хамтарсан удирдлагын дор хоёр улс дээд түвшний солилцоогоо үргэлжлүүлж, улс төрийн харилцан итгэлцлээ гүнзгийрүүлэн, “Бүс ба зам”-ыг хамтдаа бүтээн байгуулах, мөн Хятад, Африкийн хамтын ажиллагааны форум, Хятад, Арабын хамтын ажиллагааны форум зэрэг олон арга хэмжээний хүрээн дэх олон салбарын хамтын ажиллагаа үр дүнтэй хөгжиж байна. Хятад, Марокко нь дээд түвшний харилцааны хандлагаа үргэлжлүүлэн хадгалж, уламжлалт найрамдлыг гүнзгийрүүлэн, ажил хэрэгч хамтын ажиллагааны цар хүрээгээ тэлж, хүмүүнлэгийн салбарын солилцоог өргөжүүлэн, НҮБ-аар гол цөм болгосон олон улсын тогтолцоо, олон улсын хууль зүйд суурилсан олон улсын дэг журмыг хамгаалахыг баримтлах ёстой гэжээ.