”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

Эдийн засгийн сэргэлт, тогтвортой өсөлтийг үргэлжлүүлэн дэмжихээр тохиролцов

Эдийн засгийн сэргэлт, тогтвортой өсөлтийг үргэлжлүүлэн дэмжихээр тохиролцов.

Европын төв нутгийн цагаар 04-р сарын 07-нд Их Хорийн бүлгийн гишүүн орнуудын Сангийн сайд нар болон Төв банкны дарга нарын хоёр дахь уулзалт видео хэлбэрээр явагдаж, ээлжит дарга орон Итали улс зохион байгуулав. Хурлаар цар тахлын нөхцөл байдалд олон улсын хамтын нийгэмлэг эдийн засгийн сэргэлт, тогтвортой өсөлтийг үргэлжлүүлэн дэмжиж, буурай хөгжилтэй орнуудад үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлэх ёстой гэж үзсэн байна.

Италийн Сангийн яамнаас гаргасан мэдэгдэлд дурдсанаар 2020 оныг даван туулсны дараа дэлхийн эдийн засгийн байдал сайжирч байгаа хэдий ч тогтвортой байж, улс орнууд болон улс орнуудын хоорондох зөрүү нэлээд их байна гэж уг хуралдаан үзсэн байна. Тиймээс хуралд оролцсон талууд ард иргэдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах, тахлын нөлөөллийг бууруулахын тулд улс орнууд эдийн засгийн дэмжлэг үзүүлэх бодлогоо хугацаанаас нь өмнө татан буулгахаас зайлсхийх хэрэгтэй гэж үзсэн байна.

Мэдэгдэлд, Хятад, АНУ-ын хамтран даргалдаг G20-ийн Тогтвортой санхүүжилтийн судалгааны комисс аажмаар төлөвшиж, эдийн засгийн тогтвортой байдлын тулгамдсан асуудлаар холбогдох төлөвлөгөөг боловсруулж чаддаг болохыг онцолсон байна.

Уулзалтын үеэр талууд G20-ийн үйл ажиллагааны хөтөлбөрийг шинэчлэхээр тохиролцож, үүнд уур амьсгалын өөрчлөлт, байгаль орчныг хамгаалах асуудал тулгамдаад байгааг онцлов. Нэмж дурдахад, дэлхийн эрүүл мэндийн системийг бэхжүүлж, вакцины шударга, үр дүнтэй хуваарилалтыг сурталчлахаа G20 амлав.

Найруулагч:ЧҮНЬ ЯНЬ
Эх сурвалж:ХОУР
Мэдээ үзсэн:69
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой