Ши Жиньпин дарга:
- Эрхэм ерөнхийлөгч болон хатагтай Женгос нар халдвараар оношлогдсоныг сонсоод миний бие болон гэргий Пэн Лиюань чин сэтгэлээсээ халамжлан тохинуулж, та нарын эрт өдөр илааршихыг хүсэж байна. Цар тахал гарснаас хойш Хятад, Намиб хоёр орон зовлон жаргалаа хамтатган, халдварын эсрэг хамтдаа тэмцэж, уламжлалт найрамдлаа улам илүү бэхжүүлсэн юм. Миний бие Хятад, Намибийн харилцааны хөгжлийг чухалчлан үздэг бөгөөд Гейнгоб ерөнхийлөгчийн хамт хүчин зүтгэж, хоёр орны иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг тасралтгүй шинэ шат ахиулахад бэлэн байна гэж хэлсэн байна.