”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

Ши Жиньпин ”Шэньжөү-12”-ын сансрын нисэгчидтэй холбогдлоо

Дарга Ши Жиньпин ”Шэньжөү-12”-ын сансрын нисэгчидтэй холбогдлоо.

Дарга Ши Жиньпин 06-р сарын 23-нд Бээжин дэх Сансрын нислэгийн хяналт удирдлагын төвөөс Тяньхэ үндсэн бүхээгт ажиллаж буй "Шэньжөү-12"-ын сансрын нисэгч Не Хайшэн, Лю Бөмин, Тан Хунбө нартай холбогдон нам төр, олон үндэстний ард түмний нэрийн өмнөөс мэндчиллээ.

Ши Жиньпин дарга 09 цаг 35 минутын үед удирдах газрын том дэлгэцээр Тяньхэ үндсэн бүхээг болон "Шэньжөү-12"-ын цогцолбор болон сансрын нисэгчийн тойрог замд ажиллаж буй байдалтай танилцжээ. Дэлгэц дээр Тяньхэ бүхээг доторх тухайн үеийн байдал болон сансрын нисэгчдийн завгүй ажиллаж байгаа тодорхой харагдаж байлаа.
09 цаг 40 минутад Ши Жиньпин дарга сансрын нисэгчидтэй холбогджээ.
Ши Жиньпин "Хайшэн, Бөмин, Хунтао нар аа, та бүхэн сайн байна уу? Миний бие ХКН-ын төв хороо, Төрийн зөвлөл болон Цэргийн төв зөвлөл, бүх улсын олон үндэстний ард түмний нэрийн өмнөөс та бүхэнд халуун мэндчилгээ дэвшүүлж байна".
Не Хайшэн "Дарга танд баярлалаа, нийт ард түмэндээ баярлалаа".
Ши Жиньпин "Та бүхэн Тяньхэ бүхээгт ажиллаж байгаа эхний бүлгийн сансрын нисэгчид. Сансарт 3 сараар ажиллах гэж байгаа тул та нарын ажил амьдралын талаар бүх улсын ард түмэн маань анхаарал хандуулан санаа тавьж байна. Бие нь сайн уу, амьдралын талд ямар байна?Ажил нь сайн уу?"
Не Хайшэн "Хайр халамжид баярлалаа. Бид сайн байна. Ажил төрөл урагштай. Би гурав дахь удаагаа үүрэгт ажлаа биелүүлж байгаа. Тяньхэ үндсэн бүхээгт ажиллаж амьдрах нөхцөл боломж улам сайжирч байгаа. Манай сансрын нисэгчид сансар огторгуйн тойрог замд урт хугацаанд ажиллах гэр оронтой боллоо. Бид сансрын уудам зайд нам эх орноороо бахархаж байна".
Лю Бөмин "Би хоёр дахь удаагаа үүрэгт ажлаа биелүүлж байгаа. Энэ удаагийн үүрэг хариуцлагаа би бүрэн ухамсарлаж байгаа бөгөөд надад туйлын яруу алдартай санагдаж байна. Дараа бид хоёр удаа бүхээгээс гарч, нарийвчилсан техникийн нотолгоо туршилт хийх болно. Бид нямбай ажиллаж, олон төрлийн туршилтыг амжилттай хийхийн төлөө хичээн зүтгэнэ".
Тан Хунбө "Би анх удаагаа сансарт аялж байна. Жингүйдлийн орчинд одоо дасаад хоол унд ажил амьдрал бүх зүйл сайхан байна. Гэрийн хүмүүстэйгээ видеогоор холбогдож чадаж байгаа. Сансрын гэр орон маань халуун дулаан, тав тухтай байна. Бид дараагийн үүргээ бүрэн дүүрэн биелүүлнэ гэдэгт итгэлтэй байгаа".
Ши Жиньпин дарга "Та нарын бүх зүйл урагштай байгаад бид их баяртай байна. Сансрын станцыг байгуулах нь Хятадын сансар судлалын ажил үйлсийн гол чухал төсөл. Хүн төрөлхтөн сансар огторгуйг энх тайвнаар ашиглахад шинэ хувь нэмэр оруулах болно. Та нар бол шинэ зууны Хятадын үй олон сансар судлалын ажилтнуудын төлөөлөл юм.  Та нар хамтран ажиллаж, дараагийн үүргүүдээ амжилттай биелүүлнэ гэдэгт итгэлтэй байна. Сансар огторгуй дахь ажил амьдралд нь амжилт хүсье, Бээжинд ялалтаа байгуулаад ирэхийг тань хүлээж байгаа!
 Не Хайшан "Бид үүрэг хариуцлагаа ухамсарлан, хүсэл найдварыг хүлээж, ажил төрлөө амжилттай биелүүлнэ" гэжээ.

Найруулагч:ЧҮНЬ ЯНЬ
Эх сурвалж:ХОУР
Мэдээ үзсэн:5848
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой