”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

Эрээн боомтын халдвар хамгаалалтын байдал

Эрээний боомтын халдвар хамгаалалтын байдал

Цар тахал дэлхий дахинд газар авч, вирус нь мотацид орж байгаа бөгөөд ялангуяа дельта хувилбарын халдварт чанар ихтэй учраас улс орнуудын халдвар хамгаалалтын ачаалал нэмэгдсээр байгаа юм.

Эрээний боомт нь Хятад Монголын олон салбарын харилцаанд нягт холбоотой төдийгүй Япон, БНСУ, Зүүн Өмнөд Азийн орнуудаас Монгол Улс, ОХУ-д дамжин хүрэх худалдааны чухал зам суваг юм. Цар тахлын нөхцөл байдалд Хятад-Европын ачааны галт тэрэг зэргийн ажил төрөл ч ид явагдсаар байгаа юм. Боомтоор аюулгүй шуурхай нэвтрүүлэхийн тулд Эрээний хилийн шалгалт, Гааль, Төмөр замын байгууллага зэрэг газрууд уялдаатай халдвар хамгаалалтын механизм хэрэгжүүлж байна. 

Эрээний Хилийн хяналт шалгалтын хэлтсийн дарга Ляо Чанхао хэлэхдээ  "Гурван долоо” хоногийн дүрмийн дагуу ажил дээрээ 7 хоног, ажилд орохгүй 7 хоног дээрээс нь  гэртээ 7 хоног эрүүл мэндийн хяналтад байх ёстой. Ажлын газар ариутгал халдваргүйжүүлэлтийг нарийвчлан хийж, хүмүүсээ хяналтад байлгаж, тусгаарлалтаас чөлөөлөх зөвшөөрөл авах зэрэг урьдчилан сэргийлж хянах бодлогуудыг хэрэгжүүлж байна. Авто замын ачаа тээврийн ажилд хүн болоод ачаа барааг тусад нь хянан шалгаж, саадгүй шилжүүлэн, хэсэгчлэн зөөвөрлөх зэрэг аргыг авч хэрэгжүүлж байна. Төмөр замын ачаа тээврийн хувьд битүүмжлэлийг харилцан хүлээн зөвшөөрч, бүх үйл явцыг тусгай зам сувгаар гүйцэтгэх аргаар хянан шалгаж байна" гэжээ.

Манжуурт мөн хилийн боомтын байгууллагууд хилээр нэвтрэх бүх үйл явцыг тусгай зам сувагт хамруулан хянаж, холбогдох байгууллагууд нь уялдаатай ажиллаж байна. 

Найруулагч:Б.АРИУХАН
Эх сурвалж:cri
Мэдээ үзсэн:1344
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой