”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

Өвөр Монголын тал нутгийн шинэ хөгжил

Өвөр Монголын тал нутгийн шинэ хөгжил

"Улаан хад дахь анхны сэтгэгдэл бол Хуншань соёл, Улаан Бутаны бэлчээр. Нэг нь түүх соёл, нөгөө нь байгалийн үзэсгэлэнт газар юм. Энэ бүхнийг би маш их сонирхдог" хэмээн хоёр эргийн хэвлэл мэдээллийн сэтгүүлчдийн Өвөр Монголын аялал сурвалжилгад оролцсон Тайвань залуу Жөү Хунюй Өвөр Монголын Улаан хад хотын талаарх сэтгэгдлээ хуваалцлаа.

09 дүгээр сарын 13-ны өглөө Тайвань хоолойн хоёр эргийн хэвлэл мэдээллийн ажилтнууд Улаан хад хотод "Малчдын шинэ амьдралтай танилцаж, тал нутгийн шинэ хөгжлийг мэдрэх" зорилгоор Өвөр Монгол дахь аяллаа эхлүүллээ. Тайвань хоолойн хоёр эргээс ирсэн 10 гаруй хэвлэл мэдээллийн ажилтнууд Өвөр Монголын Улаан хад хотын хошууд, дүүрэгт очин нэг долоо хоногийн хугацаанд газар дээр нь сурвалжилга бэлтгэх юм.

Арга хэмжээний нээлтийн ёслолд ӨМӨЗО-ы Улаан хад хотын Намын хорооны байнгын хорооны гишүүн, Нэгдмэл фронтын хэлтсийн дарга Мөнх-Баатар оролцон зочдыг халуун дотноор угтан авч хэлсэн үгэндээ "Тайвань хоолойн хоёр эрэг нь нэг гэр бүлийн гишүүд бөгөөд нэг өвөг дээдсийн удам угсаатай. Улаан хад дахь энэ удаагийн аяллыг сайхан аялал, мартагдашгүй аялал, гайхалтай аялал болно гэдэгт итгэлтэй байна. Улаан хад уул ус, элсэн манхан, ой мод, өвс ургамалтай сайхан нутаг. Тайвань хоолойн хоёр эргийн хэвлэл мэдээллийнхэн Улаан хад хотын ёс заншил, эдийн засаг, нийгмийн хөгжлийг олон талаас нь харж болно. Тайвань нутгийн ахан дүүс Өвөр Монголын экологийн тэргүүлэх чиглэл, ногоон хөгжлийн бодит дүр төрхийг мэдэж, Өвөр Монголын үндэстнүүдийн ард түмэн бие биедээ тусалж, аз жаргалтай амьдарч буй сайн сайхан амьдрал, эх орны хойд хилийн үзэсгэлэнт байгалийн өвөрмөц сэтгэл татам байдлыг мэдэрнэ" гэжээ.

Өвөр Монголын Өөртөө Засах Орны Ардын Засгийн газрын Тайваньтай харилцах албаны хэлтсийн дарга Ань-Бө хэлсэн үгэндээ "Өвөр Монгол өргөн уудам газар нутаг, нөөц баялаг, өвөрмөц байршил, үзэсгэлэнт сайхан байгальтай дур булаам газар юм. Өвөр Монголын Өөртөө Засах Орны Тайванийн асуудал хариуцсан алба нь тус улс болон ӨЗО-ы Тайваньд ашиг тустай төрөл бүрийн бодлогыг хэрэгжүүлж, Тайванийн ахан дүүс, Өвөр Монголын эх газрын иргэд, аж ахуйн нэгжүүд хөрөнгө оруулалт хийх, суралцах, бизнес эрхлэх, ажил эрхлэлт зэрэг талд эрх тэгш хамтран ажиллахад нь идэвхтэй дэмжлэг туслалцаа үзүүлэн ажилладаг. Тайванийн ахан дүүс эх орныхоо эх газар, тэр дундаа Өвөр Монголд ирж эх орныхоо эх газрын хөгжил, өөрчлөлтийг үзэж, Өвөр Монголын орон нутгийн сэтгэл татам байгалийн үзэмжийг газар дээрээс нь мэдэрнэ гэдэгт итгэлтэй байна" гэжээ.

Чинхуа Их Сургуулийн Тайвань оюутан Ү Ваньшуань хэлэхдээ "Миний хамгийн их хүлээж байгаа зүйл бол монгол дээлтэй танилцах явдал юм. Учир нь газар дээр нь очсоны дараа түүхэн үндэслэл, үүний цаадах түүхүүдийг ойлгох зүйл багтаж байна" гэжээ.

Чинхуа Их Сургуулийн Тайванийн оюутан Жөү Хунюй хөдөө орон нутгийн сэргээн босголтын талаар ойлгохыг хүсэж байгаагаа илэрхийлжээ. Тэрээр хэлэхдээ "Миний хамгийн их мэдэхийг хүсэж байгаа зүйл бол Юань Баошань олон улсын үр суулгацын онцлог хотхон юм. Учир нь би хөдөө орон нутгийн сэргээн босголтын ажил хийж байгаа. Хөдөө тосгоныг сэргээн хөгжүүлэх аж үйлдвэрийн чиглэл нь орон нутгийн хөгжил цэцэглэлтэд дэмжлэг болохыг энэ загвараас суралцахыг хүсэж байна. Би Өвөр Монголын өргөн уудам тал нутаг, цэлмэг тэнгэрийг сайн санаж байна. Маш их баяртай байна. Өвөр Монголд хийх энэ аяллыг тэсэн ядан хүлээж байна" гэжээ.

Тайвань хоолойн хоёр эргийн хэвлэлийн ажилтнууд энэ сарын 13-наас 19-ний өдрүүдэд Өвөр Монголд айлчилж, хөдөө аж ахуйн шинэ хөгжил болон хөдөө тосгоны шинэ бүтээн байгуулалт, экологийн засаглал, хөдөө тосгоны сэргэлт, түүх, соёл, Улаан хад хотын байгалийн үзэмж хийгээд Улаан хад хотын хөгжилтэй олон талаас нь танилцах юм.

Найруулагч:Д.МӨЧИР
Эх сурвалж:CRI
Мэдээ үзсэн:104
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой