”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

Хөдөө орон нутгийн буухиа шуудангийн ”хурд”

Хөдөө орон нутгийн буухиа шуудангийн ”хурд”

Онлайнаар худалдан авалт хийгээд гэрийнхээ үүднээс бүтээгдэхүүнээ авах боломжтой. Хөдөө аж ахуйн туслах бүтээгдэхүүнээ борлуулахад буухиа шуудан хүргэгч газар дээр нь хүрч бараа бүтээгдэхүүнийг хүлээн авна. Хөдөө орон нутгийн логистикийн сүлжээ эрчимжихийн хэрээр орон нутгийн олон иргэн "Буухиа шуудан тосгонд хүрэх" бодлого илүү тус дэм үзүүлж байна. Саяхан Хятад улсын Сангийн Яам, Худалдааны Яам, Хөдөө орон нутгийг сэргээн хөгжүүлэх үндэсний товчоо хамтран "2021 онд хөдөө орон нутагт цахим худалдааны иж бүрэн жишиг ажлыг хийх тухай мэдэгдэл" гаргаснаар шянь, шян, тосгон гурван шатны логистикийн түгээлтийн системийг сайжруулж, шуудан, экспресс, логистик, худалдааны эргэлт зэрэг аж ахуйн нэгжүүд зах зээлд чиглэсэн хамтын ажиллагааг дэмжиж, хөдөө тосгоны логистикийн хамтарсан хүргэлтийг хөгжүүлэхийг тодорхой санал болгосон байна.

Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний "Тосгоноос гарахад тулгарч буй асуудал"-ыг шийдэх нь

Жэжян мужийн Шэнжөүгийн Шан Үшань тосгоны Хүйбай цай нь "Логистикийн цэг - логистикийн тусгай маршрут - логистикийн мэргэжилтэн"-ий тусгай төлөвлөлтөд түшиглэн "Тосгоноосоо гарах"-д тулгарч буй асуудлыг шийдвэрлэсэн байна. Юньнань мужийн Юйшигийн Ян-Ү суурин цахим худалдааны логистикийн нийтийн үйлчилгээний газрыг байгуулсан. Түүнчлэн оршин суугчид гар утасны программ хангамж ашиглан тавиур дээрх QR кодыг уншуулснаар ердөө нэг удаад нэг доороос олон экспресс компаниудаас илгээсэн илгээмжийг авах боломжтой.

Хөдөө тосгоны хөгжлийн тухайд хүмүүс "Баяжихыг хүсэж байвал эхлээд зам тавь" гэж хэлдэг. "Интернэт+" эрин үед логистикийн жигд сүлжээ нь хялбар дөхөм байдал, хөгжил цэцэглэлтийн чухал зам болдог. Сүүлийн жилүүдэд "Хөдөө орон нутагт буухиа шууданг нэвтрүүлэх" төслийг хэрэгжүүлснээр хөдөө орон нутгийн логистикийн үйлчилгээний түвшинг тасралтгүй сайжруулж ирсэн. Хятад улсын Шуудангийн товчооноос гаргасан мэдээллээр өнөөгийн байдлаар Хятадын хэмжээнд зохион байгуулалттай бүх тосгон шууд шуудан хүргэлтийг биелүүлж, хот тосгоны буухиа шуудан хүргэлтийн цэгүүдийн хамрах хүрээ 98 хувьд хүрсэн байна. 2020 онд хөдөө орон нутагт 30 тэрбум гаруй илгээмж хүлээн авсан. Энэ нь тухайн жилийн буухиа шуудан нийлүүлэлтийн нийт хэмжээний 36 хувийг эзэлж, аж үйлдвэрийн бүтээгдэхүүнийг хөдөө орон нутагт, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг тосгоноос хот руу нэвтрүүлэх нь 1.5 их наяд юаниас давсан байна.

Энэ жилийн Хятадын Засгийн газрын ажлын тайланд хот суурингийн хуваарилалтын системийг боловсронгуй болгон цахим худалдаа, хөдөө орон нутагт буухиа шуудан хүргэлтийг эрчимжүүлж, шянь, шяны хэрэглээг өргөжүүлэх санаачилга гаргасан байна.

- Хөдөө тосгоныг бүх талаар сэргээн хөгжүүлэх нөхцөл байдалд хөдөө тосгоны логистикийг хөгжүүлэх нь дэд бүтцийг сайжруулж, хөдөө тосгоны амьжиргааны баталгаат түвшинг дээшлүүлэх төдийгүй хөдөө тосгоны үйлдвэрлэлийн цогц хөгжлийг өгөөжтэйгөөр ахиулж, хөдөө аж ахуйн хөгжлийн чанарыг дээшлүүлэн, хөдөө орон нутагт хөгжлийн шинэ хөдөлгүүрийг бий болгоно гэж мэргэжилтнүүд онцолж байна.

Одоогийн байдлаар олон газар холбогдох төлөвлөлтийг хурдасгаж байна. Шаньдүн муж саяхан шянь, шян, тосгон гурван шатны логистикийн хамтарсан хүргэлтийн системийг байгуулж, аж үйлдвэрийн бүтээгдэхүүн, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг хот руу хоёр талт хүргэлтийн байгууламж нээн, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний хүйтэн гинжин хэлхээний логистикийн байгууламжийн бүтээн байгуулалтын төслийг бүх талаар хэрэгжүүлж, хүйтэн гинжин логистикийн голлох экспресс бааз байгуулахыг эрчимжүүлэх зэрэг арга хэмжээ хэрэгжүүлсэн байна. 

Шаньси муж нь зам тээвэр, хөдөө аж ахуй, худалдаа, шуудан, нийлүүлэлт маркетинг, буухиа шуудангийн цэгүүд зэрэг байгууламжийн нөөцийг хуваалцах, ашиглах ажлыг дэмжиж, эрчимтэй чадавх, үр ашигтай үйлчилгээ, нөөцийн интеграц бүхий шянь, шян, тосгон гурван шатны хөдөө орон нутгийн логистикийн сүлжээ зангилааг бий болгохыг дурдсан байна.

Хэбэй мужийн Шуудангийн захиргаа саяхан санал болгосноор энэ оны 08 дугаар сар гэхэд тосгонуудад зохион байгуулалттайгаар буухиа шуудан хүргэлт үйлчилгээг бүрэн хамруулж, хөдөө орон нутгийн буухиа хүргэлтийн асуудлыг үр дүнтэй шийдвэрлэсэн байна.

- Хөдөө орон нутгийн логистикийг саадгүй болгох нь хөдөө орон нутгийн хэрэглээний "Сүүлчийн километр" болон хот руу орж буй хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний "эхний километр"-ийг нээх нь тариаланчдад орлогоо нэмэгдүүлэх, тариачдын амьжиргааг сайжруулахад туслах чухал арга зам, мөн хөдөөгийн сэргээн хөгжлийг дэмжих сэдвийн утга учир байх ёстой гэж мэргэжилтнүүд онцолсон юм.

 Орон нутгийн нөхцөл байдалд хандуулан дутагдлыг нөхөх нь

Хятад улсын Шуудангийн товчооноос гаргасан "Хөдөө тосгонд буухиа шуудан хүргэлтийг оруулах гурван жилийн үйл ажиллагааны төлөвлөгөө (2020-2022 он)"-ий дагуу 2022 оны эцэс гэхэд шаардлага хангасан тосгонууд үндсэндээ "Тосгоны буухиа шуудан хүргэлт"-ийг хүргэх болно. Хятад улсын Шуудангийн товчоо саяхан:

Энэ жил үйл ажиллагааны төлөвлөгөөгөө үргэлжлүүлэн хэрэгжүүлж, энэ оны эцэс гэхэд зүүн бүсийн тосгодод буухиа шуудан хүргэлтийн үйлчилгээг шууд хүргэхийг үндсэндээ биелүүлэх бөгөөд төв болон баруун бүс нутагт тус тус 80 хувь, 60 хувьд хүрнэ гэж илэрхийллээ.

- "Тосгоноос тосгон руу" бодлого нь хар зам нэвтрүүлэх төдийгүй холбогдох туслах байгууламж, үйлдэл чадавхыг нэгэн зэрэг төлөвлөх ёстой гэж Логистикийн салбарын мэргэжилтэн Ян Дачин хэлсэн байна. Одоогийн байдлаар хөдөөгийн логистикийн сүлжээг бий болгоход тулгарч буй асуудлууд байсаар байгаа юм. Үүний нэг нь ашиг орлого хангалтгүй байх. Буухиа шуудан хүргэлтийн үйлчилгээ нь тодорхой хэмжээгээр хүргэлт олон, илгээмж цөөн нөхцөл байдал оршиж байна. Өгөөж нь харьцангуй бага байж, зарим буухиа шуудангийн компаниудын төв болон баруун бүсийн алслагдсан хөдөө орон нутагт байрших хүсэл эрмэлзэлд нөлөөлдөг. Хоёрт нь хангалтгүй эрчимжилт юм. Хөдөө орон нутгийн зах зээлийн бизнесийн цар хүрээ харьцангуй хязгаарлагдмал байдаг бөгөөд экспресс компани бүр терминалын цэг байрлуулахад тохиромжгүй байдаг гэсэн байна.

Хөдөө орон нутгийн логистикийг хөгжүүлэхэд гарсан өнөөгийн дутагдлыг харгалзан, олон компаниуд идэвхтэй төлөвлөлт хийж байна. Цайняо компанийн хамтарсан хүргэлтийн төсөл болох хөдөө орон нутгийн дижитал логистикийн сүлжээг олон газарт нэгэнт хэрэгжүүлж, үйлдвэрлэл, тээвэрлэлт, борлуулалтыг нэгтгэсэн нийлүүлэлтийн сүлжээний систем байгуулсан. "Интернэт + хөдөө орон нутгийн логистик" дээр анхаарлаа хандуулснаар SF экспресс нь шянь, шян, тосгоны буухиа шуудангийн хадгалалт, хүргэлтийн автоматжуулалт, мэдээлэлжүүлэлт, ухаалаг түвшинг сайжруулахаар эрчимтэй ажиллаж байна. ZTO компани саяхан Жэжян мужийн Түнлү шяньд дрон ашиглан хүргэлт хийх анхны үйлчилгээгээ хийж, тухайн орон нутгийн иргэдэд "засаг захиргааны тосгоноос захиргааны бус төвлөрсөн тосгон хүртэл" түвшинд "Буухиа шуудан тосгонд нэвтрэх"-ийг эрчимтэй биелүүлсэн байна. 

- Хөдөө орон нутгийн хэрэглэгчид тархай бутархай байдаг тул логистикийн зардал өндөр байгаагаас шалтгаалан хөдөө орон нутгийн буухиа шуудан хүргэлтийн үнэ, зардал ерөнхийдөө эсрэгээрээ байна. Шянь, шян, тосгоны гурван шатны буухиа шуудан хүргэлтийн салбар нь үйл ажиллагааны дарамт ихтэй байгаа тул зардлыг бууруулж, үр ашгийг дээшлүүлэхийн тулд эрчимтэй хөгжүүлэх шаардлагатай байна. Түүнчлэн хөдөө орон нутгийн буухиа шуудан үйлчилгээний стандартын түвшин доогуур, буухиа шуудангийн компаниудын дунд нөөц тархай бутархай байж, буухиа шуудан логистикийн аж ахуйн нэгжийн экспресс цэгүүдийг дахин барих, мэдээлэл хуваалцахад хүндрэлтэй байдал, нөөцөө харилцан нөхөхгүй зэрэг асуудлууд байсаар байна гэж мэргэжлийн хүмүүс хэлсэн байна.

- Хөдөө орон нутгийн логистикийг хөгжүүлэн, орон нутгийн нөхцөл байдлын дагуу "Дотоод руу чиглэсэн логистик" ба "Гадагшаа чиглэсэн логистик" төлөвлөлт бүтээн байгуулалтыг хийж, гаднаас бараа бүтээгдэхүүнийг оруулахын зэрэгцээ тосгоны хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг гадагш гаргах шаардлагатай байна гэж Бээжингийн Материалын Их Сургуулийн Логистикийн Сургуулийн дэд захирал Ван Шяопин хэлэв.

Логистикийн системийг хамтран сайжруулах

Хөдөө орон нутгийг бүх талаар сэргээн хөгжүүлэх зорилгоор хурдан урагшлуулах товчлуурыг дарснаар хөдөө тосгоны цахим худалдаа хурдтай хөгжиж, гүйлгээний цар хүрээ шинэ дээд цэгтээ хүрч, хөдөө орон нутгийн логистикийн түвшинд өндөр шаардлага тавигдаж байна. Ян Дачингийн үзэж байгаагаар уламжлалт цахим худалдаа, эсвэл шинээр гарч ирж буй нийгмийн сүлжээний цахим худалдааны шууд дамжуулах цахим худалдаа нь бизнесийн жигд урсгалын асуудлыг шийдвэрлэхэд хангалтгүй юм. Тариачин өрх том зах зээлд холбогдоход логистик урсгал нь үндсэн дэмжлэг болж, цахим худалдааны хэрэгжилтийг дэмжин, хөдөө аж ахуйн туслах бүтээгдэхүүнийг өндөр чанартай, үр ашигтайгаар хэрэглэгчдэд хүргэхийг батлах шаардлагатай гэсэн байна.

Энэ жилийн Хятадын Төв Хорооны 1-р баримт бичигт цахим худалдааг хөдөө орон нутагт нэвтрүүлэх, хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнийг тосгоноос хот руу нэвтрүүлэх ажлыг түлхүү ахиулж, хот хөдөөгийн үйлдвэрлэл болон хэрэглээний үр дүнтэй холболтыг ахиулна гэж дурдсан. Энэ жилийн 06 дугаар сарын 01-ний өдөр албан ёсоор хэрэгжүүлсэн "БНХАУ-ын Хөдөө Орон Нутгийг Сэргээн Хөгжүүлэх тухай хууль"-д хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн үйлдвэрлэх газар, түгээлтийн төв, борлуулалтын талбайн бүтээн байгуулалтыг нэгтгэж, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний эргэлтийн гол сүлжээ болон хүйтэн гинжин логистикийн системийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлнэ гэж дурдсан байна.

- "Тосгоноос тосгон руу" бодлого зохицуулалтыг улам баяжуулж, "Зам нэвтрүүлэх" үндсэн дээр "Худалдаа нэвтрүүлэх"-ийг биелүүлэх болон логистикийн сүлжээ байгуулах шаардлагатай. Шянь, шян, тосгоны гурван шатны хөдөө тосгоны логистикийн системийг сайжруулах ажлыг хурдасган, өөрөөр хэлбэл шяний түвшний агуулах түгээлтийн цэгүүд, шян суурин газрын түгээлтийн цэгүүд, тосгоны түвшний хуваарилалт, илгээлтийн цэгүүд гэх зэрэг. Олон аж ахуйн нэгжүүд хамтран агуулах байгуулах, шаардлагагүй давтан хөрөнгө оруулалтыг бууруулах, аж ахуйн нэгжийн өгөөжийг нэмэгдүүлэхийн тулд илүү нэгдсэн агуулах, хамтын хуваарилалтыг дэмжих шаардлагатай байна. Хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний цахим худалдааг эрчимтэй хөгжүүлж, "бизнесийн урсгал" бүхий хөдөө орон нутгийн зах зээлд илүү олон экспресс компаниудыг татах шаардлагатай байна гэж Ян Дачин үзэж байна.

- Хөдөө тосгоны логистикийн дэд бүтцийн бүтээн байгуулалтыг бэхжүүлж, "хөшүүрэг ашиглах" нь гол ололт гэдгийг салбарын мэргэжилтнүүд онцолж байв. Жишээлбэл, зарим бүс нутагт зорчигч, тээвэр, шуудангийн хамтын ажиллагааны "Хот, хөдөөгийн зорчигч тээвэр + хөдөө орон нутгийн логистик + шуудангийн экспресс" загвараар дамжуулан, "Буухиа шууданг тосгонд нэвтрүүлэх" ажлыг хурдасгана. Зарим бүс нутагт "Засгийн газрын удирдамж, зах зээлийн гол цогц, хамтарсан хуваарилалт"-ын үйл ажиллагааны загварыг идэвхтэй судалж, буухиа шуудан хүргэлтийн компаниуд хамтран хөрөнгө оруулахыг дэмжин, хот суурин газрын тосгонд нэвтрэх явцад түгээлтийн сүлжээг шинэчлэн хамтдаа ашиглах хэрэгтэй гэж илэрхийлэв.

Ван Шяопин:

 - Хөдөө тосгоны логистикийн дэд бүтцийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэн, дээд түвшний төсөл төлөвлөгөөнд анхаарлаа хандуулж, дэд бүтцийн хөрөнгө оруулалтын янз бүрийн оролцогчдыг төлөвлөн, нийгмийн капиталын оролцоог идэвхжүүлэх, хөрөнгө оруулалтын хөдөлгөгч үүргийг дээд зэргээр нэмэгдүүлж, давтан хөрөнгө оруулалт болон бүтээн байгуулалтаас аль болох зайлсхийх хэрэгтэй гэлээ.

Зохиогч:Нийтлэл: ЛИ ЖЯБАО
Найруулагч:Bandi
Эх сурвалж:http://www.solongonews.mn/
Мэдээ үзсэн:49
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой