”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

Одод түгсэн огторгуйн уран хатгамал

Одод түгсэн огторгуйн уран хатгамал

       Үхэрчин хүү ба Нэхмэлчин охины тухай домог Хятадын үе үеийн хүн зоны сайн сайхан хүсэл тэмүүлэл, чин үнэнч хайр сэтгэлийн итгэл найдвар болсоор ирсэн. Өдгөө Сүжөүгийн хатгамалчин бүсгүйчүүд уран гараараа энэхүү романтик хайрын домог үлгэрийг Сүжөү хатгамлын гар урлалын бүтээлд шингээн бүтээжээ. Чэнь Инхуа “Одод түгсэн орчлон” сэдэвтэй цуврал уран хатгамал хийсэн нь интернэтээр цацагдаж цахим хэрэглэгчдийг гайхшруулан Чэнь Инхуаг ч гадаад, дотоодод алдартай од болгов.

Сүжөү хатгамал бол Хятадын "Алдарт дөрвөн том хатгамал"-ын нэг. Сүжөү хотын Жэнху нутагтай хатгамлын удам угсаатай гэр бүлд төрж өссөн Чэнь Инхуа 30 гаруй жилийн турш Сүжөү хатгамлын гар урлалын ур мэргэжил сурч судлахын зэрэгцээ бүтээлч шинэчлэл хийсэн юм. Тэрээр хатгамал соёлын биет бус өвийг өвлөхдөө уламжлалын хязгаарлалтыг даван гол сэдвийн хүрээнд тусгай судалгаа хийж шинэ зам нээн хатгамлын гар урлалыг бүтээлчээр шинэчилсэн байна. Ингэснээр энэхүү эртний сонгодог хатгамлын гар урлалын ур мэргэжилд шинэ эрч хүч оруулсан юм.

              Өвөрмөц хатгамлын аргаар урласан “Одод түгсэн орчлон”

   Энэ  оны 04-р сарын 24-нд болсон Хятадын сансрын өдрийн нээлтийн ёслол дээр Чэнь Инхуагийн урлан оёсон “Одод түгсэн орчлон” цуврал хатгамлын бүтээлүүд Хятадын сансрын үндэсний газрын анхны  "Сансар судлах, урлан бүтээх уралдаан"-ы тусгай шагнал хүртсэн юм. Хааны ордны музейн захирал асан Шань Жишян Чэнь Инхуад шагнал гардуулсан байна. Басхүү БНХАУ-ын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Хуа Чунь Ин твиттер хуудсандаа Чэнь Инхуагийн хатгамлын цуврал бүтээлүүдийг онцлон танилцуулав. Уламжлалт хатгамлын гар урлал болон орчин үеийн технологийг хослуулан нарийн хийцтэй урлаж хатгамалласан энэхүү хатгамал зургийн бүтээлүүд интернэт ертөнцөд тэсрэлт бүхий  нөлөө авчрав.
Гэнэтийн өндөр нэр хүндийн өмнө Чэнь Инхуа ярилцлага өгөх үедээ бага насаа дурссан юм.
- Намайг бага байхад цахилгаан гэрэл ч үгүй, шөнийн уртад өвөө эмээ минь хүүхдүүдээ  тойруулан суулгаад одод мичид гялалзсан огторгуйг харан Саран дагина, Үхэрчин хүү ба Нэхмэлчин охин зэрэг домог үлгэрүүд ярьж хуучилдаг байлаа. Тэр цагаас хойш орчлон огторгуйн гялалзсан одон мичдийн энэ гайхамшгийн тухай Чэнь Инхуа онцгой анхаардаг болсон гэх. Хэдэн жилийн өмнө тэрээр Сүжөү хотын одон орон судлалын төвийн багштай уулзаж Хаббл телескопоор авсан сансар огторгуйн оддын зургуудыг харжээ. Энэхүү одод түгсэн орчлонгийн зургуудаас түнэр харанхуйд гэрэлтэх од эрхсийг хараад Чэнь Инхуа Сүжөүгийн торгон утасны хатгамлууд гэрэлтүүлгийн дор өнгө ялгаран харагддагийг санажээ. Ингээд түүнд одтой тэнгэрийг Сүжөү хатгамлаар илэрхийлэх нь ямар харагдах вэ гэсэн санаа төрөв. Энэ бодолдоо хөтлөгдөн зүү утсаа сүвлэж хатгамлаа оёж эхэлсэн гэдэг.
- Хатгамлаа урлах явцад торгон утаснууд сүлжилдэн яг л хөвөө хязгаар нь харагдахгүй огторгуйн одод мичид эцэс төгсгөлгүй олон янзын өөрчлөлттэй байх шиг гэж Чэнь Инхуа сэтгэл догдлон мэдэрч байснаа хуваалцлаа. Тэрээр бүтэн зургаан сарын дараа “Одод түгсэн орчлон” цувралын анхны бүтээл “Хавчны мананцар (одон манан)” хатгамлаа бүтээжээ.

- Тасралтгүй бүтээлчээр хөгжүүлсний улмаас ийм цуврал 26 бүтээлтэй болсон. 60 см × 60 см хэмжээтэй "Хавчны мананцар" хатгамал бол миний хамгийн дуртай бүтээлийн нэг гэж  Чэнь Инхуа хэллээ. Хавчны мананцар нь 1054 онд болсон супернова дэлбэрэлтэд буй  болсон юм. Хятадын Сүн улсын одон орон судлаачид одон орны энэхүү үзэгдлийг "Манан дөрвөн зүг найман зовхист тэлж, өнгө нь улаан цагаан харагдана" гэж нэрлэн тэр өдрийн үзэгдлийг тэмдэглэсэн байдаг. Энэхүү маш тод "зочин од" 23 хоногийн дараа алга болжээ. Супернова  үлдэгдэл бол Хавчны мананцар юм. Гурван хэмжээст эффектийг бодитоор харуулахын тулд Чэнь Инхуа хатгамлын оёх мэргэжлийн техникийг шинэчилж, өөр өөр оёдол, урт богино, нарийн, бүдүүн адил бус янз бүрийн  торгон утсаар хатгамал хийхийг оролдов. Жишээлбэл, Хавчны мананцрын манан мэт булингартай байдлыг илэрхийлэх зорилгоор хамгийн нарийн хатгамлын торгон утасны 1\32 бүхий нарийсгасан утас, энэ нь яг л аалзны тор шиг нарийхан байдаг. Тэрээр энэ утсаар хатгамлаа урлан оёсон байна. Чэнь Инхуа эдгээр өвөрмөц онцлог бүхий хатгамлын урлах арга болох “Одот орчлонгийн хатгамлын аргууд”-ыг бий болгож Орчлон огторгуйн гялалзсан одод мичдийн гэрэл гэгээтэй, дэлбэрэлтийн байдлыг үнэхээр сайхан урлан хатгамалласан байна. Үүнээс гадна, басхүү бөмбөлөг хэлхэх аргатай уялдуулан жижигхэн сувдан мөхлөгөөр гурван хэмжээст байдлыг хатгамлын  гар урлалтай уялдуулаад одод түгсэн  орчлонгийн өвөрмөц гоё сайхан гайхамшгийг бүрэн илэрхийлсэн байна.

            Сүжөү хатгамлын уламжлалт ур мэргэжлийн баримтлал

    Чэнь Инхуа сэдэв болон ур мэргэжлийн хувьд зоригтой бүтээлч шинэчлэлт хийдгийн урьдал нөхцөл нь хатгамлын уламжлалаа баримтлан залгамжилдагт оршиж байгаа юм. Чэнь Инхуа “Уламжлалаа баримтлах”, “Үндсэн дасгалаа сайтар хийх” тухай ярилцлагын дунд хамгаас олон дурдаж байлаа. Энэ бол хатгамалчин хүний хувьд хамгийн эхлээд бүрдүүлэх үндсэн нөхцөл гэж үздэг Чэнь Инхуа:

- Дор хаяж таваас арван жилийн хугацаа зарцуулан суралцсан цаг,  дасгал дадлагын түүхтэй болбол бүтээлч шинэчлэл хийх боломжтой болно гэж ярьлаа.

    Чэнь Инхуагийн өөрийн түүх нь түүний хэлсэнчлэн хар багаасаа эмээ, ээжийнхээ хатгамал оёхыг харж дуурайх, хатгамлын зүү утас, хатгамлаар тоглодог байснаа аажмаар өдөр тутмын энгийн хатгамал оёж эхэлсэн байдаг. 14 настайдаа ээжээсээ хатгамал оёхыг жинхэнээр сурч эхэлсэн юм. Ээж нь утсан бөмбөг тоглосон муурын зураг бүхий хатгамал оёод Чэнь Инхуад өгч түүнд хатгамал оёхыг сургаж эхэлсэн байна. Чэнь Инхуа хатгамлаа оёж дуусгах бүрт ээжийнхээ оёсон хатгамалтай адилтган үзэж, эвлэг харагдахгүй бол дахин дахин цуцалж тасралтгүй сайжруулан оёсны улмаас хоёр сарын дараа өөрийнхөө сэтгэлд хүрсэн хатгамлаа оёж гаргасан гэдэг. Ингээд тэр цагаас хойш өнөөг хүртэл “Хатгамал оёхдоо сэтгэлээ төвлөрүүлэх хэрэгтэй. Оёдол хатгамал болгонд бодол сэтгэл тань шингэж байдаг. Манай урлан оёж байгаа зүү бол зураачийн гар дахь бийр үзэгнээс өөрцгүй юм шүү, хатгамал оёхоосоо өмнө заавал хатгамаллан оёх зургаа сайтар ойлгох хэрэгтэй” гэх ээжийнхээ алтан сургаалыг бат санан баримталсаар иржээ.

Гоо үзэсгэлэнтэй хатгамлын бүтээл болгонд хатгамалчин бүсгүйчүүдийн энгийн хүнээс илүү хөлс хөдөлмөр шингэж байдгийг хүмүүс төдийлэн анзаардаггүй. Чэнь Инхуа Хатгамлын салбарт оролцсоноос хойш өдөр бүр шаргуу ажиллан өдөртөө арван хэдэн цаг ажилладаг нь энгийн зүйл болжээ. Өдрийн удаан, сарын зузаанд тэр олон зүйлийн ажил төрлөөс болсон архаг өвчинтэй болж хүзүү сээрний өвчин, мөр далны шархлага, ойрын хараа муудах зэрэг архагтай болов. Харин тэрээр өөрөөс нь гадна, үй олон хатгамалчин бүсгүйчүүдийн шаргуу хатуужилтай ажилсаг хөдөлмөрч байдагт баяр талархал илэрхийлж омогшиж явдаг.

Чэнь Инхуаг бага байхад тэднийхэн жижиг шавар байшинд амьдарч, зун болохоор охид нь байшингийнхаа гадаа хашаа хүрээндээ хамтдаа хатгамал оёж суудаг байв.

- Бид хамтдаа хатгамал оёж уралддаг, хэн нэг нь өдрийн ажлаас болж хатгамал оёх ажлаа саатсан бол шөнө заавал цаг нэмж байгаад хоцорсноо нөхдөг байсан гэж Чэнь Инхуа хэлэв. Өдгөө энэхүү заншил мөн л үргэлжилсээр байна. Тэрээр утас зүүгээ авмагцаа ихэнхдээ зогсож чадахгүй оёсоор л байдаг зантай.

   Чэнь Инхуа үнэндээ уламжлалт Сүжөү хатгамал оёдог гэдгээ нотолсон нь “Одод түгсэн орчлон” цуврал бүтээлүүдээс нь илхэн харагдана. 2003 оноос тэрээр Хааны ордны музейн уугуул Сүжөү хатгамлын соёлын дурсгалт зүйлийг хуулбарлах ажилд оролцож эхэлсэн. Өнөөг хүртэл Хааны ордны Жюань Чиньжай өрний зураг, Фүвангэ тагтны зураг, Яньчюй цамхагийн зураг зэрэг 100 гаруй хоёр талт хатгамлын соёлын дурсгалыг хуулбарласан байна. Анхандаа Хааны ордны ажилтан Сүжөү хатгамлын соёлын дурсгалт зүйлийн хэлтэрхийнүүдийн прототипийг авч Сүжөү хотод хүрээд ахмад, идэр, залуу гурван үеийн хатгамлын биет бус соёлын уламжлагчаар оёулахад Чэнь Инхуа хамгийн залуу хатгамалчаар шалгаран сонгогдсон юм. Хааны ордны хатгамлын соёлын дурсгалт зүйлсийг хуулбарлахын тулд "Хуучин шигээ хуучин байх, эртнийх шигээ сэргээх" шаардлагатай байдаг. Үүнээс гадна, соёлын дурсгалууд нь маш үнэ цэнтэй байдаг болохоор гэрэл зураг авч, өөрөө сайтар үзэж судлан оролдож хийх бөгөөд ямар нэгэн баталгаагүй зүйл тохиолдвол Хааны ордонд дахин очиж байн байн харгуулан сэргээж оролддог байна. Чэнь Инхуагийн хувьд соёлын дурсгалт зүйлийг хуулбарлах нь зөвхөн ажил төдийгүй суралцах, өөрийгөө сайжруулах үнэ цэнтэй боломж юм. Тэрээр Тэнгэр Тэтгэгчийн үеийн хоёр талт хатгамлыг хуулбарласнаар эртний хатгамлын гар урлалын нарийн нямбай ухаан, хатуу чанга байдлыг олж харсан. Хатгамлын гоо сайхныг улам илүү мэдрүүлсэн төдийгүй, дотор гадна хоёр талаар нь сүвлэн оёх зэрэг хатгамлын алдагдсан аргуудыг сурч, өөрөө хатгамлын урлалын мэргэжлээ тасралтгүй сайжруулан, Хааны ордны ховор нандин Сүжөү хатгамлын гар урлалын мэргэжлийг уламжилж авсан гэж хэлж байлаа.

         Сүжөүгийн хатгамлыг өргөнөөр танин мэдүүлэх ажлын аялал

     Чэнь Инхуа олон жилийн туршид нэг сэтгэл нэг зорилгоор Сүжөүгийн хатгамлыг уламжлах ажил хийж, маш олон залууст Сүжөүгийн хатгамлыг сургасан байна. Тэрээр:

- Өмнө нь Сүжөүгийн нэр алдартай 8000 гаруй хатгамалчид байсан юм.  Гэхдээ сүүлийн үеийн статистик мэдээгээр одоо Сүжөү оронд 35-аас доош насны хатгамалч ердөө хэдхэн зуун хүн байна. Залуу үеийнхнийг хатгамлын ажлын эгнээнд татан авчрах шаардлагатай байна гэж санаа зовсон байдалтай хэлж байлаа. Чэнь Инхуа мөн хатгамлын удамтай гэр бүлийн үйлдвэрлэлд үргэлжлүүлэн хатгамлаар ажиллах хүсэлтэй залуус улам бүр цөөрсөөр байна. Залуусыг аль болох хатгамалд татахын тулд шинэ төгсөгчид, эсвэл өөр газраас түүний алдар нэрээр ирсэн хүмүүс гурваас дээш жил сурсан тохиолдолд сургалтын төлбөргүйгээр сургадаг байна.

Чэнь Инхуа Сүжөү хатгамлын соёлын сайн дурын ажилтны үүрэг хариуцлагыг зоригтой даан үүрэглэж аваад Сүжөү хатгамлын олон төрлийн сургалтын ажлыг гүйцэтгэсээр иржээ. Тэрээр хэлний болон сонсголын бэрхшээлтэй оюутнуудын тусгай сургуульд Сүжөү хатгамлын хичээл зааж, тэдэнд Сүжөү хатгамлын ур мэргэжлийг уламжлан эзэмшүүлж чадсан. Тэдгээр хэлний болон сонсголын бэрхшээлтэй оюутнууд ч нэгэн төрлийн тусгай мэргэжилтэй болж ажлын байртай болох боломжтой болсон байна. Түүнийг Наньжин хотын эмэгтэйчүүдийн хорих ангид урьж, Сүжөү хатгамлын сонирхлын анги нээж, хоригдлуудыг сэргээн хүмүүжүүлэхэд нь тусалжээ. Тэрээр басхүү Ганьсу мужийн Дуншянд ядуурлаас ангижруулах "Үзэмжит Дуншяны Хатгамал" төсөлд оролцож, зорилтот ядуурлаас ангижруулах ажлыг дэмжсэн юм. Аагим халуун зунаар Чэнь Инхуа хүүхдүүдийн сонирхлын ангид Сүжөү хатгамлын анхан шатны ур чадварыг зааж өгсөн байдаг. Басхүү Чэнь Инхуагийн хатгамлын урлагийн музейгээ нээж, илүү олон хүмүүс ирж суралцахыг хүсэн найдаж байдаг. Анхлан сурч байгаа буюу хатгамалчин болсон хүнд ч бай, хүрэлцэн ирсэн хүмүүсийн өмнө ямар ч эргэлзээгүйгээр чаддаг мэддэгээ харамлалгүй хуваалцаж байдаг юм.

    Сүжөү хатгамлыг “Гадаадад гаргах” ажлыг идэвхтэй дэмжихийн тулд Чэнь Инхуа Хятадын соёлын сайн дурын ажилтан болж Маврики болон бусад улс орнуудад Сүжөү хатгамлыг дэлгэрүүлэн Сүжөү хатгамлын сургалтын ажлаа эрхүүлж байв. Чэнь Инхуа Хятадын уламжлалт урлагийн төлөөлөгчөөр ажиллаж байхдаа хатгамлын бүтээлээ авч, Чинхуа их сургуулийн дүрслэх урлагийн сургуулийн хүмүүстэй хамт Жоржиа, Мексик, АНУ болон бусад улс орнуудад хийсэн соёлын солилцоо, үзэсгэлэнд оролцсон юм. Түүний “Одод түгсэн  орчлон” цуврал бүтээл нь дэлхий дээр улам ч нөлөөтэй болж, Чэнь Инхуа болон Сүжөү хатгамалд дуртай маш олон хүмүүс, мөн гадаад, дотоодын хүмүүсийн хоорондох нөхөрлөлийг улам зузаатгажээ.

Чэнь Инхуа гадаад, дотоодоос ирүүлсэн магтаал хүндэтгэлийн өмнө өөрийгөө тодорхой зайтай баримталж, Сүжөү хатгамлаа анхааран хийсээр л байлаа. “Одод түгсэн орчлон” хатгамал тань интернэтийн “халуун хайлт” болж байна гэж хүмүүс надад хэлэхээр нь:

- “Халуун хайлт” гэдэг нь юу юм бэ гэж урвуулаад асуудаг даа гэж тэрээр инээмсэглэн хэлж байлаа. Эртний Хятадын Дунхуан судрын Оддын зургийг хатгамаллан оёж хийх, эртний барилгуудын шөнийн огторгуйн зураг, Ангараг гараг эрхэс зэргийг Сүжөү хатгамлаар урлан гаргах явдал бол түүний дараа хийх ажил болно. Сүжөү хатгамал нь Чэн Инхуагийн уран хоёр гараар дамжаад улам бүр загварлаг мод болж байсан. Түүний нөлөөн дор Сүжөү хатгамалд сонирхолтой залуус ч улам илүү олон болж байна.

 

                             Чэн Инхуагийн ажлын зураг      Зургийг: ЖҮН ЧЭНЛЭЙ

                          Сүжөү хатгамал "Хавчны мананцар"   Чэн Инхуагийн бүтээл

Хааны Ордны музейн ерөнхийлөгч асан Шан Жицян түүнд шагнал гардуулжээ. Чэнь Инхуагийн "Одод түгсэн орчлон" цувралын нэг болох "Морьтой мананцар"–ын нэг хэсэг юм. Энэ нийтлэл дэх зургуудыг Чэн Инхуа хангав.

Зохиогч:ЖАН ЖИН И, МЯО ЧҮНЬ
Найруулагч:Ш.ЦОГЗОЛМАА
Эх сурвалж:http://www.people.com.cn/
Мэдээ үзсэн:77
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой