”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

Интернэт технологи - Орон нутгийг хөгжүүлэх шинэ эрч хүч

Интернэт технологи - Орон нутгийг хөгжүүлэх шинэ эрч хүч болж байна.

Интернэт технологи хөдөө аж ахуй, хөдөө орон нутагт үйлчилж, хөдөө аж ахуйн технологийг сурталчлах, зах зээлийн мэдээллийн үйлчилгээ, орон нутгийн онлайн худалдаа зэрэг чиглэлээр гайхалтай үр дүнд хүрч байна. "Интернэт+" нь тариачдын үйлдвэрлэл амьдрал, боловсрол, эрүүл мэнд, даатгал зэрэг цар хүрээнд баялаг, үр дүнтэй өгөгдлийн мэдээллээр хангаж байгаа төдийгүй хөдөө орон нутгийг сэргээн хөгжүүлэхэд шинэ эрч хүч болж байгаа юм.

Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний өргөн зах зээл нээхэд тусална

- Өнгөрсөн жил хөршүүд маань цахим худалдааны шууд дамжуулалтаар алимаа маш сайн үнээр зарсан. Би үргэлж үүнийг сурч эзэмшихийг хүсэж байсан. Энэ удаа тус шяний санаачилгаар бидний хүслийг сонсож, цахим худалдааны шууд дамжуулалтын сургалт хийсэн. Энэ бидний сэтгэлд маш их хүрсэн гэж Шэньси мужийн Шянь Ян Шүнь И шяний алим тариалагч Ван Теваг баяртай ярьж байлаа.

Шүнь И шянь нь ядуурлаас ангижруулсан үр дүн, хөдөө орон нутгийг сэргээн хөгжүүлэхтэй нийцүүлэх зорилгоор үнэгүй сургалт, урамшууллын тэтгэмж мөнгө зэрэг төрийн бодлого хэрэгжүүлж тариачдыг дэмжиж байна. Шүнь И шянь Хүн хүчний эх баялгийн товчооны хариуцлагатай албаны ажилтан:

- Хөдөө орон нутгийг сэргээн хөгжүүлэхэд аж үйлдвэрлэл нь үндэс суурь болно. Тус шянь “Хятадын алимны нутаг” гэдгээрээ алдартай. Цахим худалдаагаар шууд дамжуулах нь хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний борлуулалтад хөгжлийн шинэ нөхцөл боломж бүрдүүлж, ажлын байраар хангах шинэ арга зам нээн, тариачдын ашиг орлогоо нэмэгдүүлж, баяжин чинээлэгжих “шинэ багаж хэрэгсэл” болсон байна.

Сүүлийн жилүүдэд шууд видео дамжуулалтаар бараа бүтээгдэхүүнээ зарах нь нэмэгджээ. "2021 оны Хятадын интернэт видео хөгжүүлэлтийн судалгааны тайлан"-д 2020 оны 12-р сарын байдлаар Хятадад богино хэмжээний видео хэрэглэгчийн тоо 873 сая, интернэтээр шууд дамжуулагч хэрэглэгчийн тоо 617 саяд хүрсэн. Богино хэмжээний видео, шууд нэвтрүүлгийн тусламжтайгаар Сычуаний Баба мандарин, Шиньжяны Корла анхилуун лийр, Хубэй мужийн улаан жүрж, Хайнаны манго, Фүжянь мужийн шинэ хулсны найлзуурууд зэрэг хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнүүд ихээр зарагдаж, шууд хэрэглэгчийн дэргэд хүрсэн байна.

БНХАУ-ын Рэнь Минь Их Сургуулийн Үндэсний Хөгжил ба Стратеги Институтийн "Богино хэмжээний видео, шууд нэвтрүүлэг нь шинэ хэлбэрийн шяний эдийн засгийн хөгжилд туслах судалгааны тайлан"-д харуулсан тариалалтын үнэн бодитой зураг дүрс нь тариачин ба хэрэглэгч хоорондын итгэл сэтгэлийг татсан нь хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний борлуулалтыг тогтвортой хөгжлийн шинэ замд оруулах боломж олгосон байна. Одоогийн байдлаар богино хэмжээний видео ба шууд дамжуулалтыг зөвхөн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг борлуулахын тулд ажиллуулж байгаа биш, харин боловсруулах үйлдвэрлэл, хэрэглэгчийн саналыг авахад өргөн ашигладаг. Хөдөөгийн соёлын аялал жуулчлалын салбар, хөдөөгийн биет бус соёлын үйлдвэрлэл зэрэг цар хүрээнд шинэ эрч хүч болж байгаа юм.

Дижитал хөдөө аж ахуйг илүү ухаалаг болгоно

Том дата ба интернэт технологи ашиглан тариалангийн цаг агаар, хөрс шороо, хур тунадас, температур, газар зүйн байршил зэрэг өгөгдлийг автоматаар дамжуулж, платформ дээр ажиллуулдаг. Тоо бүртгэлийг том хэмжээний хөдөө аж ахуйн ухаалаг машин механизмд хүргэж, цаашид нарийн шинжилгээ хийж, үр дүнд хүргэдэг байна. Ажлын иймэрхүү арга хэлбэр Хятадын олон хөдөө орон нутагт хэрэгжээд байгаа юм.

Гуандун мужийн Мэйжоү Дапү шянь бол Хятадын зөгийн балны помелогийн гаралттай нутаг. Энэ жимс алтан намрын хураалтын улиралд элбэг ургац хураалттай байдаг. Өдгөө интернет технологийн тусламжтайгаар тус жимсний тариалалт шинжлэх ухаан, технологийн баялаг мэдээллийн орчинд онцгой орон зай эзэлж байна. Тус шянь 5G ба хөдөө аж ахуйн том дата үйлчилгээний төслийг бий болгосон төдийгүй 5G, том дата, AR (бодит байдлыг илүү үзүүлэх), VR зэрэг технологи мэргэжлийг хөдөө аж ахуйн парк байгуулахад бүрэн ашиглаж байна.

Тариалалтын үе шатанд том дата платформ нь хөрсний чийгшил, таримал ургамлын үржил шим зэрэг мэдээллийг бодит цаг хугацаанд дүн шинжилгээ хийж, ургацын үр дүнг сайжруулах боломжоор хангадаг. Жишээлбэл, түүж хураах үе шатанд ухаалаг роботыг хураалтын ажилд ашигладаг. Тэр нь жимсний хүрээлэн, жимсний мод, жимсний чихрийн байдал, жимс жимсгэний чийгийн байдалд хандуулан төрөлжүүлж хураадаг. Борлуулалтын үе шатанд дата ашиглан борлуулалтын байдалд шинжлэх ухаанч шинжилгээ хийх ба нарийвчилсан борлуулалтыг хангаж чаддаг. Өдгөө энэхүү платформыг ашиглан борлуулсан зөгийн балны помелогийн хэмжээ 19.1 хувьд хүрчээ. Энэ байдал нь Хөдөө аж ахуйн яамны мэдээллийн төвөөс бүртгэсэн “Дижитал хөдөө аж ахуй, хөдөө тосгон, шинэ технологи, шинэ бүтээл, шинэ загварын шилдэг үзүүлэлтийн зөвлөмжийн нэрсийн жагсаалт-2021”-т хамрагдсан байна.

Дижитал технологийн шинэлэг ашиглалт нь өгөгдлийг үйлдвэрлэлийн шинэ хүчин зүйл, мэдээллийн сүлжээг шинэ дэд бүтцийн, мэдээлэлжүүлэлтийг засаглалын шинэ арга хэлбэр, дижитал эдийн засгийг өсөлтийн шинэ хөдөлгүүр болгосон байна. 5G-ийг жишээ болгон авч үзвэл, Хуа Нань Технологийн Их Сургуулийн харилцаа холбооны ухааны доктор, Гуандун Мобайлын хөдөө аж ахуйн мэдээлэлжүүлэлтийн мэргэжилтэн Жан Жүнькай нар:

- Ирээдүйд хөдөө аж ахуйн салбарт олон тооны боловсронгуй хөдөө аж ахуйн программууд бий болж, 5G-гийн өргөн түгээлт нь дижитал хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон төхөөрөмжүүдийг нэгэн зэрэг ашиглах боломжоор хангах болно гэлээ.

Хөдөөгийн засаглалын асуудлыг шийдэхэд тусална

“Улс гүрэн хөгжвөл үндэстэн хүчирхэгжиж, ард иргэд илүү аз жаргалтай болно” гэх дуу хоолой ШаньСи Янь Аны Бао Та дүүргийн Вань Жуан багт интернет ухаалаг радио нэвтрүүлгээр хангинатал сонсогдоно. Энэ төрлийн нэвтрүүлэг  анх удаа энэ багт нэвтэрч байгаа юм.

Интернэт ухаалаг радио нэвтрүүлэг гэж юу вэ хэмээн багийн өндөр настнууд сонирхоно. Уламжлалт радио нэвтрүүлгээс ялгаатай нь хамгийн шинэ интернэт технологи ашиглаж, алганы хэмжээтэй жижиг хар хайрцгийг мэдээллийн кабелиар цахилгаантай залгаж, тогтсон цаг хугацаанд  автоматаар нэвтрэх болно. Хугацаа бүрийн агуулга нь баялаг, олон төрөл байж, намын түүх, хөдөө аж ахуйн тухай мэдлэг, өдөр тутмын амьдралын гэх зэргээр өөр өөрийнх нь хэрэгцээнд нийцүүлэн агуулгын сонголт хийж болно.

Янан Ваньжуан багийн мөөг тариалах техникч Ли Шү интернэт ухаалаг нэвтрүүлгийг ихэд магтан сайшааж байлаа. Тэрээр:

- Манай багийн зарим өндөр настнууд ухаалаг утас ашиглаж чадахгүй, зугаа цэнгэлийн үйл ажиллагаа маш хязгаарлагдмал. Ухаалаг нэвтрүүлгийн тусламжтайгаар хүмүүс багийн жижиг талбайд чөлөөт цагаараа мэдээ мэдээлэл, хөгжим, хөдөө аж ахуйн тухай мэдээллийг сонсож, ихэд хөөр хөгжөөнтэй байдаг.

Өдгөө Хятадын хөдөө тосгон уламжлалт нийгмээс орчин үеийн нийгэмд шилжиж байгаа үе шатандаа байгаа юм. Хөдөөгийн засаглал нь шийдвэрлэх шаардлагатай олон бэрхшээл, өрсөлдөөнтэй тулгарч байна. Ийнхүү интернэт технологи хэрэглэх болсон нь хөдөө тосгоны сэргэлтийг дижитал хэлбэрт шилжүүлэх үндэс суурийг бэхжүүлэх, хөдөөгийн нийгмийн анхан шатны засаглалын "эцсийн нэг метр"-ийг дэмжиж, асар их боломжоор хангаж байгаа юм.

Зохиогч:Е ЗЫ
Найруулагч:Хань Хуншя
Эх сурвалж:Солонго сэтгүүл
Мэдээ үзсэн:63
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой