”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

Шинэ зуунд намын үндэстний ажлыг өндөр чанартай хөгжүүлнэ

Шинэ зуунд намын үндэстний ажлыг өндөр чанартай хөгжүүлнэ.

Төвийн үндэстний ажлын хурал 2021 оны 08-р сарын 27-ноос 28-ны өдрүүдэд Бээжин хотноо хуралдлаа. Намын төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, БНХАУ-ын дарга, Төв цэргийн зөвлөлийн дарга Ши Жиньпин тус хуралд оролцон чухал үг хэллээ. Тэрээр "Намын үндэстний ажлыг чангатган сайжруулах тухай чухал үзэл баримтлалыг баримтлан тал бүрээр хэрэгжүүлж, Хятадын олон үндэстний хамтын цогц ухамсрыг бат цогцлоохоор гол холбоос болгон, Хятад улсын онцлогтой үндэстний асуудлыг шийдэх зөв замаар эрс гуйвшгүй замнах хэрэгтэй. Түүнчлэн Хятадын олон үндэстний хамтын оюун санааны гэр орныг бүтээн байгуулж, үндэстэн хоорондын харилцааг дэмжих, үндэстний газар орны шинэчилсэн бүтээн байгуулалтыг түлхүү сайжруулах хэрэгтэй. Үндэстний ажил хэргийн өөрчлөлтийн хуульчлалын түвшинг дээшлүүлж, үндэстний хүрээн дэх аюулгүй байдлыг хамгаалан, шинэ зуунд намын үндэстний ажлын өндөр чанар бүхий хөгжлийг дэмжинэ. Улмаар бүх нам, үндэстнүүдийн ард түмнийг дайчлан социалист шинэчилсэн хүчирхэг улсыг тал бүрээр бүтээн байгуулах хоёрдугаар зуун жилийн тэмцэх зорилгоо биелүүлэхийн тулд эв нэгдэлтэй тэмцэх хэрэгтэй" гэж онцоллоо.

Намын 100 жилийн түүхийн улбааг эргэцүүлж үзвэл намын үндэстний ажил чухал амжилтад хүрсэн байна. Шинэчлэл нээлт хийснээс хойш ялангуяа БНХАУ-ын Коммунист Намын XVIII их хурлаас хойш Хятадын олон үндэстэн нэгэн томоохон гэр бүл, хамт цогц, Хятадын олон үндэстний хамтын цогц ухамсар зэрэг үзэл баримтлалыг манай нам онцлон чангатгаж ирсэн. Үндэстэн ястны асуудлыг шийдэх, үндэстний ажлыг сайтар хийх эрхэм нандин туршлага сургамжийг хуримтлуулсан байна. Тус туршлага сургамж нь үндэстний ажлыг бэхжүүлэх, сайжруулах тал дээр манай намд чухал үзэл баримтлалыг бий болгосон. Үүнийг дараах байдлаар дүгнэж болно.

Нэг. Хятадын олон үндэстний агуу их сэргэн мандалтын стратегийн өндөрлөгөөс шинэ зууны намын үндэсний ажлын түүхэн байр суурийг ойлгож, Хятадын олон үндэстнийг агуу их сэргэн мандалд хүргэх зорилго тавьж, шинэ зууны намын үндэстний ажлыг төлөвлөх, түлхүү сайжруулах хэрэгтэй.

Хоёр. Орчин үеийн социалист орныг бүтээн байгуулах нь олон үндэстнүүдийн хамтын тэмүүлэл бөгөөд түүнийг шинэ зууны намын үндэстний ажлын чухал үүрэг болгож, үндэстнүүдийн хамтын эв нэгдэл, хамтдаа цэцэглэн хөгжихийг дэмжих хэрэгтэй.

Гурав. Хятадын олон үндэстний хамтын цогц ухамсрыг бат цогцлоохыг шинэ зууны намын үндэстний ажлын гол холбоос болгож, Хятадын олон үндэстэн агуу их эх улс, Хятадын олон үндэстэн, Хятадын соёл, Хятадын Коммунист Нам, Хятадын онцлог бүхий соцлиазмын тухай дээд хэмжээний хамтын ойлголтыг бататгаж, Хятадын олон үндэстний хамтын цогцын төлөвлөлтийг тасралтгүй дэмжих хэрэгтэй.

Дөрөв. Хятад улс олон үндэстний түүхийн зөв үзэл баримтлалыг баримталж, Хятадын олон үндэстний мэдрэмж, бахархлыг дээшлүүлэх ёстой.

Тав. Бүх үндэстэн ястнуудын эрх тэгш байдлыг хангаж, бүх ястнууд эх орондоо эзэн байхыг баталгаажуулах, төрийн хэргийн удирдах ажилд оролцох, бүх үндэстний ард түмний хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хамгаалах ёстой.

Зургаа. Хятадын олон үндэстний агуу их эв нэгдлийн далбааг өндөрт өргөж, Хятадын олон үндэстнүүд анарын үр шиг эв нэгдэлтэй байх ёстой.

Долоо. Үндэстний орны өөртөө засах байгуулалтыг баримтлан төгөлдөржүүлж, Намын төв хорооны засгийн зарлигийг саадгүй биелэх талыг баталж, улсын хууль цааз, хууль тогтоолын хэрэгжилтийг шударга баталж, үндэстнүүдийн эдийн засгийг хөгжүүлэх, ард иргэдийн амьжиргааг сайжруулахыг дэмжих. Хамтдаа хөгжин, хамтдаа баяжих зарчмыг биелүүлэх хэрэгтэй.

 Найм. Хятадын олон үндэстний хамтын оюун санааны гэр орныг байгуулж, үндэстнүүд сэтгэл нэгдэн урагшилсан хүчирхэг их оюун санааны холбоосыг бүрдүүлэх хэрэгтэй.

Ес. Олон үндэстний харилцааг өргөн цар хүрээнд батжуулж, үндэстнүүдийн хүсэл мөрөөдөл, итгэл бишрэл, хайр сэтгэл, соёлын тал дээр эв нэгдлийг сайжруулахын дээр ахан дүүс мэт бие биеэ дэмжин дотно байх хэрэгтэй.

Арав. Үндэстний хэрэг явдлыг хуулийн дагуу засаж, үндэстний хэрэг явдлыг засан сайжруулах систем ба чадавхын орчин үеийн байдлыг илүү сайжруулах хэрэгтэй.

Арван нэг. Улсын эрх мэдэл, аюулгүй байдал, хөгжлийн ашиг тусыг эрс хамгаалж, үндэстнүүдийг улсаа хайрлах уламжлалаа залгамжлан бадруулахад хөтлөн дагуулах. Эх улсын нэгдэл, улс орны аюулгүй, нийгмийн тогтвортой байдлыг ухамсраараа хамгаалах хэрэгтэй.

Арван хоёр. Үндэстний ажлын явцад намын удирдлагыг баримталж, үндэстний асуудлыг шийдэх, үндэстний ажлыг сайтар хийх чадвар, түвшингээ дээшлүүлэх хэрэгтэй. Манай намын үндэстний ажлыг чангатган сайжруулах тухай чухал үзэл баримтлал бол намын үндэстний ажлын онол, үйлдлийн оюун ухааны үр бүтээл, шинэ зууны намын үндэстний ажлын үндсэн журам мөн. Зайлшгүй бүрэн бүтэн, оновчтой, бүх талаар эзэмшин хэрэгжүүлэх хэрэгтэй гэж дарга Ши Жиньпин зааварчлав.

Шинэ зуунд намын үндэстний ажлыг сайтар хийхэд Хятадын олон үндэстний хамтын цогц ухамсрыг бат цогцлоохоор намын үндэстний ажлын гол холбоос болгох хэрэгтэй. Хятадын олон үндэстний хамтын цогц ухамсрыг бат цогцлоох нь даруй үндэстнүүдийн ард түмнийг хөтлөн дагуулж хүндрэл бэрхшээлийг хамтдаа ялах, жаргал зовлонгоо хамтатгах, үхэж сэхэхээ хамтатгах, хувь заяагаа хамтатгах хамтын цогц ухамсрыг бат цогцлоох явдал юм гэж дарга Ши Жиньпин онцолсон байна. Мөн тэрээр:

- Хятадын олон үндэстний хамтын цогц ухамсрыг бат цогцлоох нь үндэстнүүдийн үндсэн ашиг тусыг хамгаалах зайлшгүй шаардлага юм. Гагцхүү Хятадын олон үндэстний хамтын цогц ухамсрыг бат цогцлоох, улс орны нэгдэл ба үндэстний эв нэгдлийг хамгаалах, бат бэх үзэл санааны урт цагаан хэрмийг байгуулах, улсын аюулгүй ба нийгмийн тогтвортой байдлыг хамтдаа хамгаалбал сая бүх төрлийн хагацуулах үзэл санааны нураалтыг бүтэмжтэй эсэргүүцнэ. Улмаар үндэстнүүдийн ард түмний сайн сайхан амьдралын хүсэл мөрөөдлийг тасралтгүй биелүүлэн, үндэстнүүдийн үндсэн ашиг тусыг сайтар хамгаалж чадах болно. Хятадын олон үндэстний хамтын цогц ухамсрыг бат цогцлоох нь Хятадын олон үндэстний агуу их сэргэн мандалтыг биелүүлэх зайлшгүй шаардлага. Гагцхүү Хятадын олон үндэстний хамтын цогц ухамсрыг бат цогцлоовол сая Хятадын олон үндэстний агуу их сэргэн мандалтыг биелүүлэх явцад үндэстний хүрээнд үүсэж мэдэх аюул түгшүүр, өрсөлдөөнийг үр дүнтэй аргацааж, нам ба улс орон хөгжин мандах, өнө удаан аюулгүй байдлыг батлахад чухал үзэл санааны баталгаа хангаж чадна. Хятадын олон үндэстний хамтын цогц ухамсрыг бат цогцлоох нь эрх тэгш эв нэгтэй харилцан туслалцаж, эв найрамдалтай үндэстний харилцааг батжуулан хөгжүүлэх зайлшгүй шаардлага мөн. Гагцхүү Хятадын олон үндэстний хамтын цогц ухамсрыг бат цогцлоовол сая Хятадын олон үндэстний тухай хамтын ойлголтыг гүнзгийрүүлэн, үндэстний харилцааны үзэл санааны үндэс суурийг бэхжүүлэх, Хятадын олон үндэстний хамтын ойлголтыг маш өндөр хэмжээнд нягтралын хүчээр чанга хувь заяаны хамтын цогц болгож чадна. Хятадын олон үндэстний хамтын цогц ухамсрыг бат цогцлоох нь намын үндэстний ажилд шинэ нөхцөл байдал хангах зайлшгүй шаардлага юм. Гагцхүү цаг үеийн өөрчлөлт хувиралтын дагуу нийтлэг чанарыг нэмэгдүүлэх чиглэлээр үндэстний ажлыг сайжруулж, нийтлэг чанар ба зөрөөт чанарын хувьсангуй нэгдэл, үндэстэн ба орон бүс хоорондын харилцааг уялдуулбал сая шинэ зуунд намын үндэстний ажлыг нарийн, тогтвортой баттай хийж чадна гэж дарга Ши Жиньпин чухалчилсан байна.

Намын үндэстний ажлын шинийг санаачлан хөгжүүлэхэд үндэстнүүдийн ард түмний хууль ёсны эрх ашгийг маш сайн батлах хэрэгтэй. Нийтлэг ба зөрөөт чанарын харьцааг зөв ухамсарлаж, нийтлэг чанарыг нэмэгдүүлэхийн зэрэгцээ зөрөөт чанарыг хүндэтгэн багтаах нь үндэстний ажлын чухал зарчим. Хятадын олон үндэстний хамтын цогц ухамсар ба бүх үндэстний ухамсрын хоорондын харьцааг зөв ухамсарлаж, Хятадын олон үндэстний ашиг тусыг ямагт тэргүүнд хүндэтгэн үзэж, хөтлөн дагуулах хэрэгтэй. Түүнчлэн тус үндэстний ухамсар нь Хятадын олон үндэстний хамтын цогц ухамсрыг дагах, түүнд үйлчлэхийн зэрэгцээ Хятадын олон үндэстний хамтын ашиг тусыг сайтар биелүүлэх явцад бүх үндэстний бодит ашиг тусыг сайтар биелүүлэх хэрэгтэй. Хятадын соёл ба олон үндэстний соёлын харьцааг зөв ухамсарлах хэрэгтэй. Үүнд олон үндэстний шилдэг уламжлалт соёл нь Хятадын соёлын бүрэлдэхүүн хэсэг,  Хятадын соёл нь түүний гол суурь бөгөөд олон үндэстний соёл нь салаа мөчир нь юм. Үндэс суурь нь бат бэх байвал салаа мөчир нь сая өтгөн ургана. Бодис ба оюун санааны харьцааг зөв ухамсарлаж, байгаа бүхий өөрчлөлт хөгжлийн явцад Хятадын олон үндэстний хамтын цогц ухамсрыг баримтлах ач холбогдол, нэгдлийг хамгаалах, хагацуулахыг эсэргүүцэх ач холбогдол, ард иргэдийн амьжиргааг сайжруулах, иргэдийн сэтгэлийг нягтруулах ач холбогдол болж, Хятадын олон үндэстний хамтын цогцыг эвдэршгүй бат бэх байлгах хэрэгтэй гэж дарга Ши Жиньпин зааварчилсан байна.

Хятадын олон үндэстний хамтын цогц ухамсрыг бат цогцлоох нь шинэ зууны намын үндэстний ажлын “хөтөлбөр” бөгөөд байгаа бүхий ажлыг үүнд төвлөрүүлэх хэрэгтэй. Хятадын олон үндэстний хамтын оюун санааны гэр орны бүтээн байгуулалтыг бүх талаар дэмжиж, намын түүх, шинэ Хятад улсын түүх, өөрчлөлт нээлтийн түүх, соцлиазмын хөгжлийн түүх зэргийн суралцлагад манай намын зуун жилийн үндэстний ажлын амжилттай туршлагыг гүнзгий дүгнэсэн байна. Түүнчлэн үндэстний ажлыг чангатган сайжруулах тухай чухал үзэл санааны судалгааг гүнзгийрүүлэн, орчин үеийн соёлын хүмүүжлийг чангатгах, ард иргэдийн ёс суртахуун, хүн хүчийг хүмүүжүүлэх зэрэг төслийг гүнзгий хэрэгжүүлэх нь чухал. Үндэстнүүдийг хөтлөн дагуулахын зэрэгцээ үзэл санаа ёс суртахуун, оюун бодол дур сонирхол, амьдралын арга хэлбэрийг орчин үетэй хөл нийлүүлэн урагшлуулах хэрэгтэй. Улсын нийтээр хэрэглэх үг хэл, үсэг бичгийг дэлгэрүүлж, үндэстнүүдийн үг хэл, үсэг бичгийг шинжлэх ухаанчаар хамгаалах, үндэстний цөөнхийн үг хэл, үсэг бичгийн сургалт, хэрэглээг хүндэтгэн батлах хэрэгтэй гэж дарга Ши Жиньпин хэлсэн үгэндээ чухалчлав.

Үндэстнүүдийн соцлиазмын орчин үе рүү хамтдаа тэмүүлэхийг түлхүү дэмжих хэрэгтэй. Ядуу буурай хоцронгуй бүс нутагт дэмжлэгийн төрийн бодлого хэрэгжүүлж, үндэстний газар орны өөрчлөлт нээлтийг тал бүрээр гүнзгийрүүлэх бөгөөд өөрийгөө хөгжүүлэх чадварыг дээшлүүлэхийг дэмжих хэрэгтэй. Үндэстний газар орны нөөц баялгийн давуу тал, хөгжлийн нөхцөл байдал зэрэг бодит байдалд суурилж, цаг үеийн байдлыг сайтар ойлгуулан, шинэ хөгжлийн үзэл санааг хэрэгжүүлэн чанартай хөгжлийг биелүүлэн хамтдаа чинээлэг болох замыг хайх хэрэгтэй. Үндэстний газар орны суурь төхөөрөмжийн бүтээн байгуулалт, аж үйлдвэрлэлийн бүтцийн төлөвлөлтийг эрчимтэй дэмжиж, эдийн засаг, нийгмийн хөгжил ба экологийн бүтээн байгуулалтыг шилдэг болгож, үндэстнүүдийн олон нийтийн хүртээмжийн болон аз жаргал, амар тайван байдлыг тасралтгүй сайжруулах хэрэгтэй. Үндэстний газар орны ядуурлаас ангижруулсан үр дүн ба хөдөө тосгоныг хөгжүүлэн мандуулах ажилтай золгуулж, тариалан, мал аж ахуйн өндөр чанартай хөгжил, хөдөө тосгонд оршин суух ба ажил үйлс эрхлэх нөхцөл боломжоор хангаж, малчид тариачдыг баян чинээлэг болгох ажлыг дэмжих хэрэгтэй. Хил дагуух орныг нээн хөгжүүлж, нээлт хийх төрийн бодлогын системийг төгөлдөржүүлэн хил хязгаарын хөгжлийг дэмжиж, ард иргэдийг баяжуулах ажлыг сайтар хийх хэрэгтэй гэж дарга Ши Жиньпин зааварчилсан байна.

Үндэстнүүдийн харилцаа ууслыг дэмжих хэрэгтэй. Адил бус үндэстэн, адил бус газар орны бодит байдалд суурилж, хот хөдөөгийн бүтээн байгуулалт, олон нийтийн үйлчилгээний нөөц баялгийн төлөвлөлтийг нэгдсэн байдлаар төлөвлөх. Төрийн бодлого арга хэмжээг төгөлдөржүүлэн, орчин тойрны нөхцөл байдлыг хангаж, үндэстнүүдийн орон зай, соёл, эдийн засаг, нийгэм, сэтгэлгээ зэрэг бүх талын ууслыг алхам алхмаар биелүүлэх хэрэгтэй. Үндэстнүүдийн эв нэгдэлд үндэслэн бүтээн байгуулалтыг гүнзгий өрнүүлж, хэлбэрийг нь баяжуулах хэрэгтэй. Хятадын олон үндэстний хамтын цогц ухамсрыг бат цогцлоох ухуулга хүмүүжлийн байнгын тогтолцоог бий болгож, удирдах ажилтны хүмүүжил, намын гишүүний хүмүүжил, улс ардын хүмүүжлийн системд оруулж, нийгмийн ухуулга хүмүүжлийг сайтар хийх хэрэгтэй гэж дарга Ши Жиньпин  чухалчлав.

Үндэстний хэрэг явдлын засах систем ба засах чадварын орчин үечилсэн түвшинг дээшлүүлэх. Адил бус газар орон, адил бус үндэстний бодит байдалд суурилан эрх тэгш төв голч зарчмаар ажиллаж, онцгой газар орон буюу онцгой асуудалд чиглүүлэн орон бүсэд дэмжих төрийн бодлогыг хэрэгжүүлэх хэрэгтэй. Үндэстнүүдийн хууль ёсны эрх ашгийг хууль ёсоор баталж, үндэстний асуудалтай холбогдсон хэргийг хуулийн дагуу шийдэж, бүх төрлийн хууль зөрчсөн ялт ажиллагаанд хуулийн дагуу цохилт өгч, хуулийн өмнө хүн бүр эрх тэгш байх хэрэгтэй гэж дарга Ши Жиньпин зааварчилсан байна.

Үндэстний цар хүрээнд аюулгүй байдлыг хамгаалах хэрэгтэй. Үзэл ухамсрын хэлбэрийн асуудал ба үндэстний асуудалд холбогдсон асуудлыг идэвхтэй шийдэж, үндэстний хагацал, шашин суртахууны хэт үзэл санааны хор нөлөөг үргэлжлүүлэн арилгах хэрэгтэй. Сүрдүүлгийг эсэргүүцэх олон улсын хамтын ажиллагааг сайжруулж, гол улс ба газар орон, олон улсын зохион байгуулалт, гадаадад байгаа үндэстний цөөнхийн хүмүүс, Хятад улсын гадаадад байгаа иргэдийн бүлгэм зэргийн ажлыг сайтар хийх хэрэгтэй гэж дарга Ши Жиньпин чухалчилсан байна.

Коммунист намын бүх талын удирдлагыг чангатган төгөлдөржүүлэх нь шинэ зууны намын үндэстний ажлыг сайтар хийх улс төрийн үндсэн баталгаа мөн. Бүх шатны намын хороо “Дөрвөн ухамсар”-ыг чангатгаж, “Дөрвөн итгэл”-ийг бататгаж, “Хоёрыг хамгаалах”-ыг биелүүлэн, улс төрийн магадлах чадвар, улс төрийн ойлгох чадвар, улс төрийн хэрэгжүүлэх чадвараа тасралтгүй дээшлүүлж, “Улсын их тал”-ыг бат цээжилж, гол хариуцлагаа нарийн хянамгай гүйцэтгэхийн дагуу намын удирдлагыг үндэстний ажлын бүх явцад хэрэгжүүлэх хэрэгтэй. Ингээд намын хороо нэгдэлтэй удирдлага, засгийн ордон хуулийн дагуу хамааралт, нэгдмэл фронтын зохицуулалт, бүх байгууллага нэгж хүчээ хамтатган, бүх нийгмээрээ хамтдаа оролцсон шинэ цаг үеийн намын үндэстний ажлын төлөвлөлтийг бүрдүүлэх хэрэгтэй. Үндсэн шатны үндэстний ажлын байгуулалт ба үндэстний ажлын хүчийг чангатгаж, үндсэн шатны үндэстний ажлыг баталгаатай үр дүнтэй явуулах хэрэгтэй. Шинэ цаг үеийн сайн удирдах ажилтныг хүмүүжүүлж, намын нэгдсэн удирдлагыг эрс хамгаалан, зөв бурууг тодорхой ялгаж, Хятадын олон үндэстний хамтын цогц ухамсрыг бат цогцлоох ажиллагааг эрс чанга дэмжинэ. Түүнчлэн үндэстнээ хайрлах онцгой үнэнч сэтгэлтэй газар орны удирдах ажилтны эгнээг чармайн байгуулж, бүх шатны удирдах эрхийг үнэнч шударгаар үйлчлэх удирдлагуудад зүй ёсоор олгох хэрэгтэй. Нөхцөл боломжоор тааруу газар оронд ажиллаж байгаа тэргүүн эгнээний удирдах ажилтнуудыг маш чухалчилж, халамжилж, хайрлаж, шилдэг мэргэжилтнүүдэд урам зориг өгөх хэрэгтэй. Үндэстний цөөнхийн удирдах ажилтнуудыг хүмүүжүүлэх, сайтар ажиллахыг чухалчилж, улс төрийн бат чанга хариуцлага үүрэглэдэг үндэстний цөөнхийн шилдэг удирдах ажилтнуудад гүйцэд итгэж, хүнд үүрэг даалгах хэрэгтэй. Үндэстний газар орны үндсэн шатны засгийн эрхийн байгуулалтыг чангатган, үндсэн шатны суурийг бэхжүүлж, намын үндэстний онол ба үндэстний төрийн бодлогыг үндсэн шатанд хүртэл ойлгуулж, үндэстний ажлыг сайтар хэрэгжүүлэх хэрэгтэй гэж дарга Ши Жиньпин хэлсэн үгэндээ чухалчилсан байна.

БНХАУ-ын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян тус хурлыг даргалахдаа:

- Дарга Ши Жиньпиний чухал яриа нь манай намын үндэстний ажлын 100 жилийн гэрэл гэгээтэй түүхэн уламжлалыг бүх талаар эргэцүүлж, өнөөгийн намын үндэстний ажилд тулгарч байгаа шинэ байдал ба үндэстний ажлыг чангатган сайжруулах тухай чухал үзэл санааг системтэй тодруулан өгүүлэв. Хятадын олон үндэстний хамтын цогц ухамсрыг бат цогцлоохоор гол холбоос болгосон шинэ зууны намын үндэстний ажлын чанар сайтай хөгжлийг дэмжихэд удирдах үзэл санаа, стратегийн зорилт, гол үүрэг, төрийн бодлого арга хэмжээг тодорхойлсон байна. Шинэ зууны намын үндэстний ажлыг сайтар хийх чиг хандлагыг тодорхой заасан бөгөөд энэ нь улс төрийн чанар, үзэл санаач чанар, онолын чанар чанга байж, намын улсаа засах арга бодлогын үндэстний ажлын цар хүрээн дэх төвлөрөнгүй илрэл болох юм. Түүнийг нарийн хянамгай суралцан ойлгож, “дөрвөн ухамсар”-ыг чангатган, “дөрвөн итгэл”-ийг бататгаж, “хоёрыг хамгаалах” зэргийг биелүүлж, ухамсраараа үзэл санаа, үйл ажиллагаагаа дарга Ши Жиньпиний чухал ярианы үзэл санаатай нэгтгэж, тус газар орон, байгууллага нэгжийн бодит байдалд суурилж, бүх төрлийн үүргийг сайтар хэрэгжүүлэх хэрэгтэй гэж зааварчилсан байна.

 Ван Ян мөн хурлыг дүгнэж:

- Дарга Ши Жиньпиний чухал яриа нь үзэл санаа гүнзгий, шинэ зуунд үндэстний ажил ямар замаар замнах зэрэг чухал том асуудалд шинжлэх ухаанч хариулт өгсөн байна. Энэ бол намын үндэстний ажлын үйлдлийн хамгийн шинэ дүгнэлт бөгөөд Марксын үзлийн үндэстний онолын Хятад улс дахь хамгийн шинэ үр бүтээл юм. Мөн шинэ зууны үндэстний ажлыг сайтар хийхийн үндсэн журам болно. Дарга Ши Жиньпиний үндэстний ажлыг чангатган сайжруулах тухай чухал үзэл баримтлалыг зөв оновчтойгоор бүх талаар ухамсарлаж, гол агуулга, үзэл санааны мөн чанар, үйлдлийн шаардлагыг гүнзгий ойлгох хэрэгтэй. Намын зуун жилийн тэмцлийн аянаас одоогийн шатны үндэстний ажлын түүхэн орон байр ба чухал үүргийг хүлээж, Хятадын олон үндэстний хамтын цогц ухамсрыг бат цогцлоох түүхийн зайлшгүй чанар, чухал чанар ба бодит хандлагат чанарыг гүнзгий таньж, түүнийг үндэстний ажлын бүх үйл явцад хэрэгжүүлэх хэрэгтэй. Бүх газар орон, бүх байгууллага нэгжүүд, мөн хурлын үзэл санааг сайтар суралцан хэрэгжүүлэхийг улс төрийн чухал үүрэг болгож, олон хэлбэрийн сургалт ба ухуулан тайлбарлах үйл ажиллагаа зохион байгуулж, удирдлагаа чангатган, хариуцлагаа бодитой хүлээж, зохицуулалтыг сайтар хийн, Намын төв хорооны шийдвэрт бодлого төлөвлөлтийг бодитой хэрэгжүүлэх хэрэгтэй гэж зааварчилсан байна.

Найруулагч:Хань Хуншя
Эх сурвалж:Солонго сэтгүүл
Мэдээ үзсэн:63
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой