”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

Цахилгаан эрчим хүчний хувьсгалыг хурдасгана

Цахилгаан эрчим хүчний хувьсгалыг хурдасгах болно.

НҮБ-ын "Биологийн олон янз байдлын тухай конвенц" (COP15)-ын гэрээ байгуулагч орнуудын 15 дахь хурал 10-р сарын 11-нд Юньнань мужийн Кунмин хотод нээгдэнэ. 09-р сарын 14-ний өдөр Бээжин дэх Дэлхийн эрчим хүчний интернэт холболтыг хөгжүүлэх хамтын ажиллагааны байгууллагаас "Дэлхийн эрчим хүчний интернэтийг тээвэрлэгч болгон ашиглах нь цахилгаан эрчим хүчний хувьсгалыг ахиулж, биологийн олон янз байдлын зорилтыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх" багц төлөвлөгөө, үйл ажиллагааны замын зураглалыг санал болгов. Биологийн олон янз байдал, цахилгаан эрчим хүчний хувьсгал хоорондын холбоог системтэйгээр тайлбарласан анхны бүтээл "Биологийн олон янз байдал ба цахилгаан эрчим хүчний хувьсгал" мөн өдөр хэвлэгджээ. 

НҮБ-ын холбогдох байгууллагуудын статистик мэдээгээр 1970 оноос хойш хүний үйл ажиллагаа нь газрын гадаргуугийн 75 аувийг өөрчилж, далайн орчны 66 хувьд нөлөөлсөн байна. Дэлхийн эрчим хүчний интернетийг хөгжүүлэх хамтын ажиллагааны байгууллагын ерөнхий нарийн бичгийн дарга Ү Шюань 14-ний өдөр хэлэхдээ "Дэлхийн эрчим хүчний интернетийг бий болгож, цахилгаан эрчим хүчний хувьсгалыг хурдасгаж, байгаль орчны засаглал, экологийн нөөцийг хамгаалах, ногоон, нүүрстөрөгч багатай, тогтвортой хөгжил, биологийн олон янз байдлын зорилтыг биелүүлэх хэрэгтэй. Нөхцөл байдал улам бүр хүндэрч байгаагийн улмаас эрчим хүчний чиг хандлагыг барьж, цэвэр, нүүрстөрөгч багатай хөгжлийг цөм болгон, цахилгаан эрчим хүчний хувьсгалыг хурдасгаж, эрчим хүчний хөгжлийн шинэ загварыг бий болгохыг дэмжих хэрэгтэй. Эрчим хүчний ашиглалт нь байгаль орчны экосистемд үзүүлэх нөлөөг багасгаж, цахилгаан эрчим хүчний хувьсгалаар биологийн олон янз байдлын асуудлыг шийдвэрлэн зохицуулах болно".

Дэлхийн эрчим хүчний интернэт хөгжлийн хамтын ажиллагааны байгууллага нь 2016 онд байгуулагдсан бөгөөд дэлхийн цахилгаан эрчим хүчний хэрэгцээг цэвэр, ногоон байдлаар хангах дэлхийн эрчим хүчний интернетийн бүтээн байгуулалтыг хөгжүүлэх зорилгоор БНХАУ-аас санаачилсан анхны олон улсын эрчим хүчний байгууллага юм. Тус байгууллага нь одоогоор 133 улс орон, бүс нутгийг хамарсан 1205 гишүүнтэй бөгөөд НҮБ-ын холбогдох агентлагуудтай олон тооны хамтын ажиллагаа, судалгааны ажил хийж, НҮБ -ын 7 агентлаг, бүс нутгийн 4 байгууллагатай хамтран ажиллах гэрээ байгуулж, НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн их хурлын ажиглагч болсон бөгөөд НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн зөвлөлдөх статус болсон юм.

Дэлхийн эрчим хүчний интернетийг хөгжүүлэх хамтын ажиллагааны байгууллагын нарийн бичгийн дарга нарын газрын орлогч дарга Чэнь Гэсун хэлэхдээ "Дэлхийн эрчим хүчний интернет нь экологийн орчныг сайжруулахад цогц ашиг тусыг авчирч, эрчим хүчний үндэслэлгүй хөгжил, ашиглалтын аргыг бүрэн өөрчилж, аюул заналхийллийг бууруулж, биологийн олон янз байдалд үзүүлэх нөлөөг арилгах болно. "Нэгдүгээрт нь дэлхий дээр амь насны хамтын нийгэмлэгийг бий болгох үүднээс биологийн олон янз байдал ямар чухал болохыг, тэрчлэн биологийн олон янз байдлын бодит байдал хир зэрэг хүнд байдгийг ойлгох явдал юм. Хоёрдугаарт биологийн олон янз байдлыг устгах шалтгааныг түүхэн шинжилгээний үүднээс ойлгох, хамгийн гол нь үүний цаана байгаа “гол шалтгаан” нь юу болохыг ойлгох хэрэгтэй юм. Гуравдугаарт биологийн олон янз байдлын өмнө тулгарч буй асуудлуудыг шинжлэх ухааны үндэслэлтэй талаас нь харж, хамтын ажиллагааны байгууллагуудын судалгааны үр дүнг уялдуулж, нэгтгэн шийдвэрлэх боломжтой төслийг бий болгож, үйл ажиллагааны замын зураг төлөвлөгөөг боловсруулан тогтоох хэрэгтэй".

Дэлхийн эдийн засгийн форумын Халуун орны ширэнгэн ой ба экологийн соёл иргэншлийн төслийн Хятад улсын ерөнхий менежер Жу Цүньчюань "Энэ бүтээл нь дэлхийн улс орнуудад "Хятадын туршлага", "Хятадын төлөвлөгөө" -г хангах боломжтой гэдэгт найдаж байгаа. Энэхүү ном нь үйлдвэрлэлийн бүхэл системийн хувьд биологийн олон янз байдлын ач холбогдлын талаар илүү сайн ойлголттой болохын зэрэгцээ биологийн олон янз байдалд тулгарч буй асуудлыг шийдвэрлэх зорилтуудыг тусгаж, салбарын дотоод стратеги, аж ахуйн нэгжийн үндсэн бизнес, өдөр тутмын үйл ажиллагаанд тусгаж, Хятад улсын "давхар нүүрстөрөгч" буюу нүүрстөрөгчийн оргил ба нүүрстөрөгчийн төвийг сахисан зорилтод хүрэхэд оруулсан томоохон хувь нэмэр болохыг хүсэж байна" гэжээ.

Найруулагч:Х.АРВИНТАЛ
Эх сурвалж:Хятадын Олон Улсын радио
Мэдээ үзсэн:67
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой