”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

Ван И Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхантай уулзав

Ван И Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхантай уулзав

    Орон нутгийн цагаар 09-р сарын 16-нд Хятадын гадаад харилцааны сайд Ван И Душанбе хотноо Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхантай уулзсан байна.

Ван И:

- Хятад, Монгол бол уул усаараа хаяа нийлсэн найрсаг хөрш, хоёр талын харилцаа хөгжлийн сайн хандаштай байна. Сайн хөршийн найрсаг харилцаа хөгжүүлэх бодлогоо Хятадын тал баримталсаар ирсэн юм. Монгол Улсын эдийн засгийн хөгжил, ардын амьдралаа сайжруулахад үргэлжлэн туслахад Хятадын тал бэлэн байна. Хоёр тал бие биеийн тугаар тогтнол, бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг харилцан хүндэтгэж, тал талынхаа амин чухал ашиг сонирхол болон анхаарал хандуулж байгаа асуудлыг харилцан хүндэтгэж, хоёр талын харилцааны эрүүл тогтвортой хөгжилд улс төрийн баталгаа хангах хэрэгтэй. Монгол Улсын цар тахлыг даван туулах хүч чармайлтыг БНХАУ эрс дэмжиж, хоёр талын том чухал төслийг тогтвортой ахиулж, хамтын ажиллагааг нэмэгдүүлэхэд бэлэн байна. Монгол Улсын ШХАБ-тай хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхийг Хятадын тал дэмжих болно гэж хэллээ.

   Шадар сайд С.Амарсайхан:

 - БНХАУ бол Монгол Улсын сайн хөрш, сайн түнш, Монгол Улсын цар тахалтай тэмцэхэд БНХАУ-аас олгосон тусламж ялангуяа вакцины дэмжлэг үзүүлсэнд баярлаж байна, Хятадын талын тусламжтайгаар Монгол Улс цар тахалтай тэмцэх хамгийн хүнд үеийг даван туулсан. Хятадын талын амин чухал ашиг сонирхлоо хамгаалахыг Монголын тал эрс дэмжиж, бие биеийнхээ бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг харилцан хүндэтгэж, Хятадын талтай эдийн засаг, боловсрол, хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэхийг Монгол Улс дээд хэмжээнд чухалчилж байна. Хоёр тал дээд давхаргын хэлхээ холбоог эрчимжүүлж, хамтын ажиллагааны түвшинг дээшлүүлэн, хоёр орны ард түмний найрсаг харилцааг улам нягтруулахыг хүсэж байна гэж илэрхийллээ.

Найруулагч:Х.АРВИНТАЛ
Эх сурвалж:Хятадын Олон Улсын Радио
Мэдээ үзсэн:55
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой