”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

Хөх мөрний эрэг дээрх дэлхийн хамгийн нарийхан хот

Хөх мөрний эрэг дээрх дэлхийн хамгийн нарийхан хот

    Хятад улсын Юньнань мужийн эгц уулсын дунд Хөх мөрний эрэг дээр баригдсан Янжин нь дэлхийн хамгийн нарийхан хот гэж тооцогддог. Хөх мөрний хүчтэй урсгал болоод хоёр талын эгц хадан цохионы хооронд хавчуулагдсан ийм газарт 450,000 хүн ам бүхий хот байгуулсан гэдэгт итгэхэд бэрх билээ. Орчин үеийн хот гэхээсээ илүү шинжлэх ухааны уран зөгнөлт кинон дээр л ийм зүйл гардаг мэт санагдах ч бодит байдал дээр үнэхээр энэ бүгдийг цогцлоож чадсан байна.

    Янжин хамгийн нарийн цэгтээ ердөө 30 метр өргөн бөгөөд хотын хамгийн өргөн хэсэг нь 300 орчим метрт хүрдэг. Эргийн хоёр талд хотыг бүхэлд нь холбосон зам байдаг гэнэ. Харин хоёр эргийг холбосон гүүр цөөхөн барьсан нь сонин.

    Тус хотын бас нэг онцлог шинж чанартай. Мэдээж, тухайн бүс нутагт газар асар өндөр үнэд хүрдэг тул барилга бүрийг хамгаалах зорилгоор доор нь тусгай баганан суурь хийжээ. Эдгээрийн ачаар мөрөн үерлэсэн ч хөрсний нуралт үүсдэггүй байна. 

   Тус хотын дээрээс дроноор хийсэн бичлэгүүд сүүлийн жилүүдэд Хятадын олон нийтийн мэдээллийн хэрэгслээр цацагдсаны ачаар олон сая хүмүүс Янжин хотын талаар мэдэж авчээ. Ихэнх хүмүүс яагаад ийм нарийхан газар ийм олон барилга барих болсон юм бол гэж гайхдаг.  

   Хөх мөрний эрэг дээр хэдэн зуун жилийн турш энэхүү суурин оршин тогтнож ирсэн бөгөөд нутгийн иргэд өөр газар амьдрахыг огт хүсдэггүй гэнэ. Харамсалтай нь, Янжинд дэд бүтэц газар зүйн онцлогоос болоод муу хөгжсөн. Үүний гайгаар эдийн засгийн хөгжил нь зогсонги байдалд орсон гэх мэдээлэл байна. Ямартай ч тус хотын оршин суугчид өвөг дээдсийнхээ нутгийг орхиж явахгүй нь лавтай.

Найруулагч:Ш.ЦОГЗОЛМАА
Эх сурвалж:саак
Мэдээ үзсэн:66
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой