”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

Хятад-Африкийн эдийн засаг худалдааны II экспо нээгдлээ

Хятад-Африкийн эдийн засаг, худалдааны II экспо нээгдэв.

Хятад-Африкийн эдийн засаг, худалдааны II экспо 09-р сарын 26-нд Чаншад нээгдсэн бол нээлтийн арга хэмжээг цахимаар Африкийн орнуудад шууд дамжуулж, холбогдох орны улс төрчид, ДХБ-ын албан тушаалтнууд видео хэлбэрээр арга хэмжээнд оролцжээ.

Хятад-Африкийн эдийн засаг худалдааны экспог зохион байгуулж байгаа нь Хятад, Африкийн хамтын ажиллагааны "Найман том үйл ажиллагаа"-г хэрэгжүүлэхийн чухал бүрэлдэхүүн хэсэг болно. Уг экспо нь "Шинэ гараа, шинэ боломж, шинэ үйл ажиллагаа" уриан дор, хүнс, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, эм эмнэлэг, эрүүл мэнд, дэд бүтцийн бүтээн байгуулалт, санхүүгийн хамтын ажиллагаа зэрэг салбарын хүрээнд 22 удаагийн тусгай сэдэвт арга хэмжээ зохион байгуулж, Хятад-Африкийн хамтын ажиллагааны ололт амжилтыг харуулан, хамтын ажиллагааг цаашид гүнзгийрүүлэхийг зорьж ажиллах юм байна.

Нээлтийн үеэр Африк дахь Хятадын аж ахуйн нэгжийн нийгмийн хариуцлагын нэгдсэн холбоог албан ёсоор байгуулжээ. Одоогоор Африкийн дэд бүтэц, уул уурхай, ойн аж ахуй, нэхмэл, цахим худалдаа, харилцаа холбоо, хөдөө аж ахуй, хилийн чанад дахь цэцэрлэгт хүрээлэн зэрэг салбарт үйл ажиллагаа явуулдаг Хятадын 1700 гаруй аж ахуйн нэгж холбоонд нэгдээд байна.

Энэ удаагийн экспод Алжир, Этиоп, Кени, Руанда, Өмнөд Африк, Сенегал зэрэг Африкийн 6 орон гол зочин орноор уригдан оролцсон бол Жэжян, Жянши муж нь тусгай сэдэвт оролцогчоор, мөн Африкийн 40 гаруй орон, Хятад Африкийн 900 орчим аж ахуй нэгж оролцжээ.

Найруулагч:Д.МӨЧИР
Эх сурвалж:CRI
Мэдээ үзсэн:93
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой