”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

Ван И ”НҮБ дахь Хятадын үүрэг роль” сэдвээр илтгэл тавив

Ван И ”НҮБ дахь Хятадын үүрэг роль” сэдвээр илтгэл тавив.

Хятадын Төрийн Зөвлөлийн гишүүн бөгөөд гадаад харилцааны сайд Ван И 09-р сарын 27-нд "НҮБ дахь Хятад улсын үүрэг роль" сэдэвт видео хуралд оролцож үг хэлжээ.

Ван И хэлэхдээ "Энэ он бол БНХАУ НҮБ-д хууль ёсны суудлаа сэргээн 50 жилийн ой тохиож байна. Өнгөрсөн 50 жилийн хугацаанд, Хятад улс “НҮБ-ын дүрмийн зорилго, зарчим”-ыг хэрэгжүүлж, өргөн олон хөгжиж буй орнуудын хууль ёсны эрх ашгийг тууштай хамгаалж, дэлхийн энх тайвныг бүтээн байгуулагч, дэлхийн хөгжилд томоохон хувь нэмэр оруулагч, олон улсын дэг журмыг тууштай хамгаалагч, олон нийтийн бүтээгдэхүүний идэвхтэй үйлчилгээ үзүүлэгч болсон юм" гэжээ.

Дарга Ши Жиньпин НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 76-р чуулганы ерөнхий шүүмжлэлийн үеэр дэлхийн хөгжлийн тухай санаачилгыг дэвшүүлсэн юм, энэ нь улс орнуудын хөгжил, эв нэгдэл, хамтын хөгжилд үйл ажиллагааны удирдамжийг хангаж, үзэл баримтлалын талаар шинэ хөдөлгөх хүчин сэлбэсэн байна. Хятад улс хөгжлийн шинэ үзэл баримтлалыг дагаж мөрдөн, өргөн хүрээнд хамтдаа зөвлөлдөх, хамтдаа байгуулахыг баримтлан, илүү хүчтэй, ногоон, эрүүл дэлхийн хөгжлийг ахиулахыг зорьж байна. Түүнчлэн санал зөрөлдөөнөө арилгах, хэлэлцээгээр маргааныг шийдвэрлэх, олон улсын шударга ёсыг сахин хамгаалах, шинэ хэлбэрийн олон улсын харилцааг байгуулахыг дэмжиж байгаа бөгөөд олон талт үзлийг тууштай баримталж, НҮБ-аар гол цөм болгосон олон улсын тогтолцоо, олон улсын эрх зүйд суурилсан олон улсын дэг журмыг хамгаалж, олон улсын харилцааны ардчиллыг дэмжин, дэлхийн засаглалын тогтолцооны өөрчлөлт, бүтээн байгуулалтыг ахиулна. Хятад улс дэлхийн бусад улс орнуудтай хамтаар хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогцыг биелүүлж, илүү олон ухамсартай хүмүүс өөрсдийн ухаан санаа, хүч чадлаа нэмэрлэнэ гэдэгт найдаж байна гэж Ван И онцолжээ.

Найруулагч:Д.МӨЧИР
Эх сурвалж:http://mongol.cri.cn
Мэдээ үзсэн:87
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой