”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

“Хятад улс чинээлэг нийгмийг бүх талаар байгуулсан нь” цагаан ном нийтэлжээ

БНХАУ-ын Төрийн зөвлөлийн дэргэдэх Хэвлэл мэдээллийн алба 28-нд “Хятад улсын чинээлэг нийгмийг бүх талаар байгуулсан нь” цагаан ном нийтэлжээ.

Цагаан номд чинээлэг нийгмийг бүх талаар байгуулах бол Хятадын үндэстнүүдийн аугаа их сэргэн мандлыг биелүүлэхийн чухал алхам мөн. 100 гаруй жилийн турш ХКН үндэстнүүдийн ард түмнээ удирдан, хэдэн үеийн хүмүүсийн шаргуу хичээл зүтгэлээр өрхийн чинээлгээс нийгмийн чинээлэгт хүрэх, ерөнхийдөө чинээлэг болохоос бүх талаар чинээлэг болох, бүх талаар чинээлэг нийгмийг бүтээн байгуулахаас байгуулж дуусах гэх хэдэн том үе шатны зорилтыг амжилттай биелүүлсэн юм. Чинээлэг нийгмийг бүх талаар байгуулахын хамгийн чухал нь бүх тал гэдэгт бий.

Хятад улс чинээлэг нийгмийг бүх талаар байгуулсан нь тэнцвэртэй, зохицонгуй, тогтвортой хөгжил дээр тусгагдаж байгаа бөгөөд улс төр, эдийн засаг, үзэл баримтлал, нийгэм, экологийн соёлын зохицонгуй хөгжлийг зааж байгаа юм. Түүнчлэн ард түмнийхээ өдөр ирэх тусмаа нэмэгдэж буй олон ургалч, олон дэс давхарга бүхий эрэлт шаардлагыг хангаж, хүний бүх талын хөгжлийг ахиулахыг хэлж байна. Мөн улс орноо хүчирхэгжүүлж, үндэстнээ сэргээн мандуулж, ард түмнээ аз жаргалтай амьдруулахыг хэлж байна.

Хятад улс чинээлэг нийгмийг бүх талаар байгуулах бол ард түмэндээ хөгжлийн үр өгөөжөө тэгш хүртээмжтэй байлгахад тусгагдаж байна. Хөгжлийн явцад нэг ч хүнийг орхигдуулахгүй, нэг ч бүс нутгийг гээгдүүлэхгүй, нэг ч үндэстнийг хоцрогдуулахгүй байхыг чухалчилсан. Тиймээс бүх талын хөгжил болон бүх ард түмний хөгжил органик уялдаа холбоотой байж, улмаар нийтлэг хөгжил цэцэглэлтэд хүрэх социализмын үндсэн шаардлагуудыг тусгаж байдаг юм гэжээ.

Цагаан номд онцлохдоо, Хятад улс хэзээд өөрийн хөгжлийг хүн төрөлхтний хөгжлийн координатын системд хамруулж, Хятадын ард түмний ашиг сонирхлыг дэлхийн улс түмний нийтлэг ашиг сонирхолд нийцүүлэн, дэлхийн энх тайвныг бүтээн байгуулагч, дэлхийн хөгжилд үүрэг гүйцэтгэгч, олон улсын дэг журмыг хамгаалагч, олон нийтийн бүтээгдэхүүний нийлүүлэгч байх болно. Хятад улс чинээлэг нийгмийг бүх талаар цогцлон байгуулах нь хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогцыг бүтээн байгуулахад Хятадын оюун ухаан, хүч чадлаар сэлбэх болно гэжээ.

Найруулагч:ЧҮНЬ ЯНЬ
Эх сурвалж:ХОУР
Мэдээ үзсэн:81
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой