Бээжингийн цагаар 10-р сарын 08-ны өглөө олон улсад нэр нөлөө бүхий эрдэм шинжилгээний "Science" сэтгүүл "Чан-Э 5 залуу базальтын цаг үе хийгээд бүрэлдэхүүн" нэртэй онлайн судалгааны нийтлэл нийтэлжээ. Энэ бол Чан-Э 5 хиймэл дагуулын эх дэлхийд буцахдаа авчирсан дээж дээр хийгдсэн анхны эрдэм шинжилгээний судалгааны үр бүтээл бөгөөд одоогоор мэдээд буй сарны геологийн насыг урагшлуулаад 1 тэрбум жилээр "уртасгажээ".
Хятадын Геологийн шинжилгээний хүрээлэнгийн Бээжингийн Ион судлалын төвийн баг энэ оны 07-р сард "Чан-Э 5" дээжийг авсны дараа нэн даруй дээжид байгаа чулуулаг, эрдэс бодис, өндөр элемент, изотоп элементэд шинжилгээ хийж эхэлсэн бөгөөд үүний үндсэн дээр системтэй геологийн цаг тоолол хийж, саран дээр 1.96 тэрбум жилийн өмнө гэхэд магмын үйл ажиллагаа байсныг нотолсон байна. Энэ нь одоогоор мэдээд буй саран бөмбөрцгийн геологийн насыг урагшлуулж, 1 тэрбум жилээр "уртасгасан" юм.