”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

Найруулдаг кофе аюултай юу

Найруулдаг кофе аюултай юу?

Найруулдаг кофе ерөнхийдөө хоёр давуу талтай байдаг. Үүнд: Хямд үнэ болон бэлдэхэд хялбар байдал багтана. Тиймээс өдөр ирэх тусам найруулдаг кофены хэрэглээ ихсэж байгаа ч энэ төрлийн кофе эрүүл мэндэд эерэг үр дагаврыг авчирч чаддаг болов уу? Эсвэл маркетингийн ажилчдын бас нэг заль мэх юм болов уу? Энэ асуултын нарийн учрыг бүгдээрээ олцгооё.

1. Найруулдаг (инстант) кофе гэж юу вэ?

Энэ бол кофены модны үрнээс гаргаж авдаг ундаа бөгөөд орчин үеийн технологийн ачаар үр нь нунтаг болж усанд найруулахад бэлэн болдог юм. Үрийг боловсруулах явцад эхний ээлжид хуурч, дараа нь жижиглээд халуун усанд жигнэдэг байна. Үүний үр дүнд концентрац өндөртэй зуурмаг үүсч төрөл бүрийн аргаар хатаадаг аж.

Ерөнхийдөө үндсэн 3 төрлийн нунтаг кофе бий. Үүнд:

Эхлээд зуурмагийг хөлдөөж дараа нь усыг нь шавхаад вакумд хатаадаг. Энэ төрлийн кофе нь өтгөн амттай, тэжээллэг чанар ихтэй байдаг.  Гэхдээ уг кофе нь  үнийн хувьд маш өндөр байдаг учир хүн бүр төдийлөн худалдаж авч чаддаггүй.
Кофены үрийн нунтгийг халуун усанд хийснээр нунтаг хоорондоо барьцалдаж, ширхэг үүсгэдэг байна.  Үнэ болон чанарын хувьд ерөнхийдөө боломжийн учир хэрэглээ өндөртэй байдаг.
Өндөр концентрац бүхий зуурмагийг халуун уураар үлээлгэх бөгөөд зуурмаг амархан хантаж, нунтаг болдог. Амтны хувьд төдийлөн хурц биш байдаг учир үнэ нь ч хямд байдаг бололтой.

Найруулдаг кофег цэвэр кофетой харьцуулах юм бол хэд хэдэн давуу, сул тал бий. Найруулдаг кофены хувьд хямд үнэтэй, хэрэглэхэд хялбар, хадгалалт удаан байдаг. Үүнээс гадна найруулдаг кофе кафеин багатай байдаг юм.  Тиймдээ ч үнэр, амт нь цэвэр кофеноос муу.

2. Найруулдаг кофе үүссэн түүх

Япон гаралтай америк эрдэмтэн Сатори Като-д бид талархах хэрэгтэй болов уу. Хамгийн анх тэрээр найруулдаг цайны технологийг боловсруулж, яг энэ аргаараа кофе үйлдвэрлэх болсон байна. Харин 1906 онд Британийн химич Жорж Констант Вашингтон хамгийн анхны олон нийтээр худалдаалж болох кофены үйлдвэрлэлийг эхлүүлсэн бөгөөд 3 жилийн дараа “Red E Coffee” найруулдаг кофе худалдаанд гарчээ.

Гэхдээ энэ кофе бидний ууж дассан кофетой ижил биш байсан юм. "Nestle" компанийн химич Макс Моргеншталлерын ачаар 1938 онд орчин үеийн кофе үйлдвэрлэгдэх болжээ. Тэрээр кофены үрний илүүдлийг нөөшлөх бразил аргыг ашигласан гэнэ. Энэ нь маш үр дүнтэй, ашигтай арга байсан учир алдарт “NESCAFE” кофе үүссэн байна. 

3. Найруулдаг кофены онцгой чанар

Эрдэмтдийн үзэж байгаагаар найруулдаг кофенд бидний эрүүл мэндэд тустай антиоксидант, макро болон микроэлемэнтүүд агуулагдсан байдаг гэнэ.  Үүнд: Кальци (7,2 мг), фосфор (5,4), калий (53,7 мг), натри (7,2 мг), магни (7,2 мг) гэх мэт. Эдгээр элементүүд хүний бие организмд нэн хэрэгтэй болохыг эрдэмтэд тогтоосон байна. Жишээлбэл: бодисын солилцоог зохицуулах, хөгшрөлтөөс хамгаалах, эсийн хор нөлөөг багасгах гэх мэт нөлөөтэй аж. Үүнээс гадна Оверни Их Сургуулийн эрдэмтдийн хийсэн судалгаанаас харахад найруулдаг кофе нь цусан дахь элсэн чихрийн түвшинг тэнцвэржүүлдэг, цусны даралтыг бууруулах, артерийн судасны үрэвслээс урьдчилан сэргийлэх хлорогений хүчлийг агуулдаг болохыг тогтоожээ.
Найруулдаг кофе нь цэвэр кофеноос 30-40%-иар бага кафеин агуулдаг. Кофены модны үрийг боловсруулсан арга замаас хамаарч эцсийн концентрацын тоо гарах бөгөөд ихэнхдээ найруулдаг кофен 30-90мг, цэвэр кофен 70-140мг кофеин агуулдаг гэнэ. Өөрөөр хэлбэл, найруулдаг кофе мэдрэлд төдийлөн нөлөөлдөггүй гэсэн үг юм. Хэрвээ эрүүл мэндийн шалтгаанаас болж кофе хэрэглэх хориотой бол найруулдаг кофе нь асуудлыг шийдвэрлэх хялбар арга зам байх болно. Насанд хүрсэн хүн өдөрт 400мг кофеин ууж болох бөгөөд энэ нь 6 цайны халбага найруулдаг кофе эсвэл 4 цайны халбага цэвэр кофе юм. 

Кофены үрийг шарах явцад акриламид хэмээх хорт химийн бодис ялгардаг. Америк эрдэмтдийн үзэж байгаагаар энэхүү бодис нь мэдрэлийн системийг гэмтээж, хорт эсийн ургалтыг дэмждэг гэнэ. Үүнээс гадна акриламид нь тархины үйл ажиллагааг муутгаж, үр тогтох чадварыг сулруулдаг байна. Польшийн эрдэмтдийн хийсэн судалгаанаас харахад найруулдаг кофенд (358 мкг/кг) акриламид байдаг бол цэвэр кофенд 2 дахин бага байдаг гэнэ. Гэхдээ энэ бол эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэхэд бага тоо юм.
Кофе уусны дараа ходоодны хүчил нэмэгддэг учир эм маш хурдан шингэдэг.  Үүнээс гадна ходоод, хоол боловсруулах эрхтний асуудалтай хүмүүс кофеноос татгалзах нь зүйтэй. Ялангуяа ходоод гэдэсний архаг үрэвсэлтэй хүмүүс хэрэглэх хориотой.

4. Найруулдаг кофены давуу тал

Найруулдаг кофе эрүүл мэндэд дараах эерэг үр дагаврыг авчирна:

Ой тогтоолтыг сайжруулж, мэдрэлийн эсийг сэргээхээс гадна таныг эрч  хүчээр цэнэглэж өгнө.
Бодисын солилцоог хурдасгадаг учир биеийн жин бууруулахад тустай. Кофены найрлагад агуулагдах кофеин нь бодисын солилцоог түргэсгэж, хоолны дуршлыг бууруулж, өөх хайлуулахад тусална.
Өдөрт нэг аяга кофе уух нь чихрийн шижин тусах магадлалыг 14%-иар бууруулна.
Цөсөнд цөсний чулуу үүсэхээс сэргийлж, хоол боловсруулах эрхтний тонусыг дарснаар өтгөн хялбар гадагшилна.

5. Найруулдаг кофены сул тал

Бүх зүйл сайн муу хоёр талтай байдгийн адилаар найруулдаг кофенд сөрөг тал ч бий.

Донтоход хүргэх - Өдөрт 3-аас дээш аяга кофе уух тохиолдолд бие организм кофенд дасаж, кофе л уухгүй бол ажиллах дургүй болно. Энэ нь ялангуяа өглөөг кофегоор эхлүүлдэг хүмүүстэй элбэг тохиолддог юм. Учир нь кофе нь стрессийн даавар болох кортизолыг дарангуйлж, амархан сэрэхэд нөлөөлдөг байна.  
Цусны даралтыг нэмэгдүүлдэг  - өдөрт хэд хэдэн аяга цэвэр кофе уудаг хүмүүсийн хувьд зүрхний цохилт нэмэгдэх, толгой эргэх гэх мэт шинж тэмдгүүд илэрдэг. Энэ нь зүрх судасны өвчнийг нэмэгдүүлэх магадлалтай байдаг. Тиймээс уг сөрөг нөлөөг сүү эсвэл элсэн чихэр нэмснээр багасгах боломжтой.
Ходоодны хүчил нэмэгдэнэ – өлөн байх үедээ кофе уух нь ходоод гэдэсний үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж, их хэмжээний хүчил ялгарахад нөлөөлдөг аж. Ходоодны хүчил нэмэгдэх нь ходоодны шарх үүсгэхээс гадна хоол боловсруулах эрхтэнд муугаар нөлөөлдөг.

Найруулагч:Д.МӨЧИР
Эх сурвалж:Солонго мэдээллийн төв
Мэдээ үзсэн:277
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой