”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

Хятад улс ЮНЕСКО-гийн хамтын ажиллагааг өндрөөр үнэлэв

Хятад улс ЮНЕСКО-гийн хамтын ажиллагааг өндрөөр үнэлэв

    Энэ он бол БНХАУ НҮБ дахь хууль ёсны гишүүнчлэлээ сэргээсэн 50 жилийн ой юм. 50 жилийн турш Хятад улс НҮБ-р гол болгосон олон улсын системийг эрс хамгаалж, НҮБ-ын үйлсэд өөрийнхөө хувь нэмрийг оруулсан. Ялангуяа сүүлийн жилүүдэд Ши Жиньпиний үзэл санааны удирдлагаар Хятад улс олон улсын үйл хэрэгт улам идэвхтэй оролцож, дэлхийн энх тайван хөгжилд улам их хувь нэмэр оруулах боллоо.

   1971 оны 10-р сард НҮБ Хятадын хууль ёсны гишүүнчлэлийг сэргээсний 4 хоногийн дараа ЮНЕСКО шинэ Хятад улсын хууль ёсны гишүүнчлэлийг сэргээн НҮБ-ын тусгай байгууллага болсон юм. 50 жилийн турш Хятад улс болон ЮНЕСКО өргөн хүрээний ажил хэрэгч хамтын ажиллагаа өрнүүлсэн юм. ЮНЕСКО-гийн ерөнхий захирал асан  Коитиро Мацуура  саяхан ХТРТ-д ярилцлага өгөхдөө, Хятад улс болон ЮНЕСКО-гийн хамтын ажиллагааг өндөр үнэлсэн байна. 

     1999-2009 онд  Коитиро Мацуура ЮНЕСКО-гийн ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан юм. Тэрээр тус байгууллагын ерөнхий захирлаар ажилласан анхны Ази гаралтай хүн юм. Тэрээр бүрэн эрхийнхээ хугацаанд Хятадад хэдэн арван удаа ажиллаж, Хятад улс болон ЮНЕСКО-гийн 50 жилийн турших хамтын ажиллагааг өндрөөр үнэлсэн байна. тэр хэлэхдээ, Урт хугацааны турш Хятад улс ЮНЕСКО-гийн маш чухал гишүүн байсаар ирсэн юм. Хятад улс урт удаан түүх болон гарамгай соёлын дурсгалт зүйлүүдтэй. Би ЮНЕСКО-гийн ерөнхий захирлаар ажилласан 10 жилд Хятадын боловсрол түргэн хөгжиж олон улсын зиндааны маш олон боловсон хүчин бэлтгэсэн юм. 2010 оноос хойш Хятад улс гадаадад, ялангуяа Африк тив болон Сахаргаас өмнөх бүс нутагт их хэмжээний ажилтан илгээж, тэдний боловсрол болон бусад салбарт дэмжлэг үзүүлсэн юм. Намайг ерөнхий захирал байх хугацаанд Хятад улс бидний ажилд дорвитой дэмжлэг үзүүлсэн юм. Бид Хятад улсад маш их талархаж байна. 

       НҮБ дахь хууль ёсны гишүүнчлэлээ сэргээсэн 50 жилийн турш Хятад улс хурдтай хөгжиж ирлээ.  Коитиро Мацуура  хэлэхдээ, Хятадын боловсрол, шинжлэх ухаан технологи, экологи зэрэг салбарт олсон амжилт дэлхий дахины анхааралд орж, Хятадын хөгжлийн загвараас олон орон дагаж суралцах хэрэгтэй байна гэжээ. Тэр хэлэхдээ, Сүүлийн 30 шахам жилд Хятад улс хөгжиж буй орны хувьд дэлхий нийтийн анхаарлыг татсан амжилт олсон. Үүгээр барахгүй Хятад улс бусад хөгжиж буй улс орнуудыг тасралтгүй дэмжин тусалж байсан. Хятадын хөгжлийн загвар нь бусад орны хувьд маш сайн лавлалт болдог. Хятадын хөгжлийн загвар нь цоо шинэ загвар тул Хятадын иргэдийн урам зоригийг сэргээж байдаг. Энэ нь Африкийн маш олон оронд суралцууштай туршлага болж байдаг. 

      Тэрээр Хятадад олон удаа айлчлахдаа нэрт түүхийн дурсгалт газруудтай танилцаж, Хятадын уламжлалт соёл болон соёлын өвд маш их сонирхолтой болсон юм. ЮНЕСКО-д ажиллаж байхдаа тэрээр Хятадын соёл болон байгалийн өвийг хамгаалах ажилд анхаарал хандуулсаар ирсэн юм. Тэр хэлэхдээ, 1987 онд Хятадын Тай Шань уул, Урт Цагаан хэрэм зэргийг дэлхийн соёлын өвийн жагсаалтад бүртгэж авсан. Үүнд Тай Шань уул бол соёл байгалийг хослуулсан өв байсан. 1987 онд жагсаалтад орсон зургаан газар би бүгдэд нь очиж байсан. Хятад улс урт удаан түүхтэй, байгалийн болон соёлын баялаг өвтэй юм. Дэлхийн өвийн 44-р чуулган Фу Жөү хотод болж өнгөрлөө. Өдгөө Дэлхийн өвийн нийт тоо 1100-д хүрч буйд маш баяртай байна. Хятад улс байгалийн болон соёлын өвөө бүр маш сайн хамгаалж байдаг.

      Дурсгалт зүйлийг сэлбэн засах талаар Хятад улс мөн их сайн амжилт гаргасан. Камбожийн Ангкорын эртний дурсгалт газар, Балбын ёсон давхар бурхны сүмийг Хятадын энэ салбарын мэргэжилтнүүд сэлбэн шинэчилсэн байдаг. Сүүлийн жилүүдэд Хятад улс бас Африкийн орнуудад түүхийн дурсгалт зүйлийг сэлбэн засах мэргэжилтэн бэлтгэж өсөн юм. Коитиро Мацуура хэлэхдээ, намайг ерөнхий захирал байсан хугацаанд Хятад улс зүүн өмнөд Азийн улс орнууд хоорондын соёлын солилцоог идэвхтэй ахиулж, бүс нутгийн энх тайван найрамдалд хувь нэмрээ оруулсан юм гэжээ. Тэр хэлэхдээ, олон орнууд хоорондын солилцоог ахиулах нь туйлын чухал байдаг. Хятад улс Ази Номхон далайн бүс нутгийн бодисын бус соёлын өвийн бэлтгэл сургалтын төвийг байгуулахад чухал үүрэг гүйцэтгэсэн. Хятад, Япон, БНСУ-тай нягт хамтран ажиллаж, туршлага хуримтлуулсан юм. Эрэлт хэрэгцээнийх нь дагуу Африк зэрэг бусад орнуудад туслалцаа үзүүлэх ёстой гэж би үзэж байна. Хятад улс энэ талаар туслалцаа үзүүлнэ гэдэгт итгэж байна.

50 жилийн турш Хятад улс НҮБ-ын үйлст идэвхтэй хувь нэмэр оруулсан юм. Хятадын удирдагчид олон талт үзлийг дэмжиж, хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогц байгуулах үзэл баримтлал дэвшүүлсэн юм. Коитиро Мацуура  хэлэхдээ, Хятад улс эртнээсээ наашаа энх тайванч бодлого хэрэгжүүлсээр ирсэн юм. Үүний шинэ эринд цаашид дэлгэрүүлсэн бадруулах ёстой юм гэжээ. Тэр хэлэхдээ, НҮБ-ын боловсрол шинжлэх ухаан, соёлын байгууллагын хуульд “ Дайн дажин хүмүүсийн үзэл санаатай холбоотой байдаг. Тийм учраас хүмүүсийн үзэл санаанд энх тайвныг хамгаалах хана босгох хэрэгтэй” гэсэн үг өгүүлбэр байдаг. Ийм учраас боловсрол, шинжлэх ухаан, соёлыг түгээхээр дамжуулан олон орнууд хоорондын солилцоог бэхжүүлж, ийм аргаар үл ойлголцлыг арилгах ёстой юм. Өдгөө засгийн газар хоорондын хэлхээ холбоо чухал байдаг хэдий ч яриа хэлэлцээ улам чухал байдаг. 

Найруулагч:Ш.ЦОГЗОЛМАА
Эх сурвалж:http://mongol.cri.cn
Мэдээ үзсэн:109
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой