”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

Дархлаа муутай хүмүүс ковид-19-ийн вакцины өдөөгч тариулах шаардлагатай юу

Дархлааны дунд юм уу, эсвэл хүнд хомсдолтой хүмүүс Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас яаралтай хэрэглээний зөвшөөрөл өгсөн Ковид-19-ийн вакцины өдөөгчийг нэмж тариулах ёстой гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэргэжилтэн 11-ний өдөр зөвлөлөө.

   ДЭМБ-ын дархлааны мэргэжилтний стратегийн зөвлөгөөний хэсгээс дархлаа муутай  хүмүүс “Стандартын суурь дархлааны вакцин тарианы төлөвлөгөөнд хамрагдсаны дараа дархлаа бүрэн тогтох боломж багатай учраас Ковид-19-өөр өвчлөн хүнд шинж тэмдэг илрэх эрсдэл ихтэй гэж мэдэгдээд байна. 

    Одоогийн байдлаар ДЭМБ-ын яаралтай хэрэглээний зөвшөөрлийг авсан Ковид-19-ийн вакцинд: АНУ -ын Pfizer эмийн үйлдвэрлэлийн компани, Германы биотехнологийн компаний хамтран бүтээсэн вакцин, АНУ-ын Модена компаний вакцин, Johnson & Johnson-ийн охин компани болох Janssen компаний вакцин,  Их Британийн AstraZeneca компани,  Оксфордын их сургуулийн хамтран бүтээсэн вакцин, Хятадын Sinopharm, Sinovac зэрэг вакцин бий.

   ДЭМБ саяхан Ковид-19-ийн вакцинд хамруулах дэлхийн стратегийг мэдэгдлээ. Тухайлбал: 2021 оны эцэс гэхэд бүх улс орны хүн амын 40 орчим хувийг Ковид-19-ийн вакцинд хамруулна. 2022 оны дунд үе гэхэд вакцинжуулсан хүн амын эзлэх хувийг 70 хувьд хүргэх явдал юм. Үүний тулд орлого багатай орнууд, ялангуяа Африкийн орнуудад вакциныг нэн тэргүүнд өгөхийг ДЭМБ уриалав. 

Найруулагч:ЧҮНЬ ЯНЬ
Эх сурвалж:ХОУР
Мэдээ үзсэн:140
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой