”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

Үхрийн хашаанаас өдрийн ажил эхэлдэг

Үхрийн хашаанаас өдрийн ажил эхэлнэ

Ургац хураалт элбэг, малын тарга хүч сайн, хүн малын зоо тэнэгэр сайхан намар болж байна. 
Тунляо хотын Хорчин Зүүн Гаран дунд хошууны хөдөө орон нутгаар явж байхад ихэнх иргэд сүүлийн жилүүдэд тариа тариалахын зэрэгцээ үхэр маллах болжээ. Өнөөдөр манай баг Хуатугал суурингийн Зүүн Монгол Айл багийн иргэн Хуа Вэйдүний ажил амьдралтай танилцлаа.

Хуа Вэйдүний байшин

Хуа Вэйдүний гадаа очиход үхэр мөөрөлдөж нохой хуцан бөөн чимээ шуугиантай байлаа. Тэрээр 2018 оноос эхлэн 60 гаруй семинтар үүлдрийн махны чиглэлийн үхэр худалдан авч өнөөдөр болоход жилд 50-иад тугал тосох болжээ. Үүний зэрэгцээ 12 гаруй га талбайд тариа тарьж жилийн нийт орлого нь 300 мянган юаньд хүрч байна. 

Г.Ганбаяр Хуа Вэйдүнтэй яриа дэлгэн ажил амьдралтай нь танилцлаа

Өдрийн ажил өглөөнөөс эхэлдэг. Хуа Вэйдүн өнөөдөр ч заншил ёсоор эртлэн босож цайгаа яаруухан уугаад манай оролцогч Г.Ганбаярын хамт үхрийн ажилдаа гарлаа. Үхрийн өвс тэжээл өгөх, бордоо холих, үхэр уях, услах гээд зав чөлөөгүй өрнөдөг ажлууд нь түүний хувьд гарын аяар болдог байсан бол харин Г.Ганбаярын хувьд анх удаагаа ийм ажилд гар бие оролцож байгаа юм. 

Үхрийн хашаа

- Өдөрт хоёр удаа өвс тавьж өгөн хоёр удаа тэжээл бордоо өгдөг. Дөрвөн улиралд 24 цагаар хашаалж тэжээдэг хэмээн Хуа Вэйдүн малчны амьдралаа танилцууллаа. 
Тэдний хашаанд тариа хадаж, өвс тэжээл хэрчиж холих хөдөө аж ахуйд хэрэглэх том хэлбэрийн орчин үеийн олон төрлийн машин төхөөрөмж жигдрэн харагдана. 
- Тариа тарих, тариа хураах, өвс тэжээл холих хэрчих гээд ихэнх ажлыг машин төхөөрөмж ашиглан хийх болсноор хүний хүч хэмнэдэг болсон. Эхнэр маань Хуатугал сууринд шуудан товчоонд ажилладаг. Хүүхэд сургуульд суралцаж байна. Би ганцаараа хөдөөний ажлаа амжуулдаг талаараа яриад цахилгаан худагнаасаа үхрээ усаллаа. 

Үхэрдээ өгөх өвс тэжээл зөөж байгаа нь

Цаг үеийн хөгжилтэй уялдуулан өндөр ашиг шимтэй үхэр тэжээн, орчин үеийн хөдөө аж ахуйн иж бүрэн системийг цогцоор нь угсран ашиглаж буй түүний амьдрал ахуй, уйгагүй хөдөлмөртэй танилцахад өөрийн эрхгүй бахархал төрж байлаа.

Машин төхөөрөмжөөр хольсон үхрийн тэжээл 

Тэжээл тавьж өглөө

Зохиогч:М.БАНДИ, Б.ХУРЦ, Х.АРВИНТАЛ
Найруулагч:Х.АРВИНТАЛ
Эх сурвалж:СОЛОНГО МЭДЭЭЛЛИЙН ТӨВ
Мэдээ үзсэн:262
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой