”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

Ахмадаа хүндэлдэг Ши Жиньпин

Ахмадаа хүндэлдэг Ши Жиньпин

    Билгийн тооллын 09-р сарын 09-ны өдөр бол Хятадын ахмадын баяр бөгөөд есийн тооны “жю” хэмээх ханз нь урт удаан гэсэн утгатай учраас ахмадуудаа урт насалж удаан жаргахын өлзийтэй ерөөлөө дэвшүүлж байгаа санааг илэрхийлсэн юм.

Ахмадаа хүндэтгэж, аав ээжийнхээ ачийг нь хариулах уламжлалыг Хятадын дээд удирдагч Ши Жиньпин сэтгэлдээ дээдэлж явдаг. Ши Жиньпины ээж Чи Шинь “Жүн Шюнийг дурсахуй” хэмээх номдоо нэгэн дурсамжаа тэмдэглэсэн байдаг: 2001 оны 10-р сарын 15-нд гэр бүлээрээ Ши Жүншюньд 88 насных нь баярыг тэмдэглэх үед Фүжянь мужийн засаг даргын албатай байсан Ши Жиньпин зав гаргаж ирж чадаагүй байлаа. Ши Жиньпин аавдаа захидал илгээн, төрсөн өдрийн мэнд хүргэж, өөрөө ирж баярыг нь тэмдэглэж чадаагүйдээ уучлал гуйсан бөгөөд “Нас ахих тусам аав ээжийгээ илүү ойлгож, улам илүү хайртай болж байна.”, “Ааваас маш олон эрхэм нандин хэв суртал уламжлан сурсан” гэж бичсэн юм.

    Ши Жиньпин ажлын ачаалал ихтэй хэдий ч зав л гарвал ээжийнхээ гараас нь хөтлөн хуучлан алхдаг. Түүний номын шүүгүйд нь аавыгаа түрдэг тэргэнд суулган зугаацан ахлах зураг болон ээжийнхээ гараас нь хөтлөн хашаандаа алхах зургаа тавьж байдаг.
    1984 оны үеэр Ши Жиньпин Хэбэй мужийн Жэндин сяний намын хорооны нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа хөдөө орон нутгаар байнга унадаг дугуйтай очиж ажилладаг бол сянийн намын хорооны ганц 21 жийпийг ахмад ажилтандаа унуулдаг.

Ши Жиньпин ахмадуудаа хэзээд сэтгэлдээ тээж хүндэлдэг.

- Өндөр настайчууд амьдралынхаа чухал үед байгаа, мөн ажил үйлс хөөцөлдөж, хөгжил дэвшилтэй, баяр жаргалтай амьдрах боломжийн чухал шатанд байгаа гэж үздэг.
   Ши Жиньпин:

- Хятад улс хөгшрөлийн нийгэмд орж байгаа учраас өндөр ахмадуудыг асрамжийн баталгаатай, аз жаргалтай, эрүүл мэнд урт наслуулах нь бид бүгдийн хүсэл мөрөөдөл гэж ярьж байлаа.  

Найруулагч:Д.МӨЧИР
Эх сурвалж:http://mongol.cri.cn
Мэдээ үзсэн:263
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой