”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

Адууны дэргэд

Адууны дэргэд хөөрөлдсөн хором

Адууны дэргэд

Адуу халуун хошуутай, хийморьтой, буянтай амьтан. Манай багийнхан 10 дугаар сарын 14-ний өдөр Тунляо хотын Хорчин Зүүн Гаран хойд хошууны Чулуут суурингийн Амтлаг багийн адуучин Чинлүнгийн адууны дэргэд морь малаа өсгөн үржүүлсэн замнал, амжилт ололт, сайн туршлагын талаар цөөн хором хөөрөлдлөө. 

Чинлүн адуу маллах талаараа яриа дэлгэлээ

Бага байхын адуунд хайртай Чинлүн сургуульд сурч байхдаа ангийнхаа цонхоороо адуу мал харан суудаг байжээ.  
Их сургуульд элсэх шалгалтад тэнцээгүй учир хөдөө ирж мал маллаж эхэлсэн гэж тэрээр хөдөө ирж малчин болсон түүхээ ярилаа. Анх үхэр голлон малладаг байснаа хөдөө орон нутагт адуу цөөрч байгааг хараад үхрээ цөөлж 2015 оноос адуу маллаж эхэлжээ. Улмаар хурдан хүлгийн уяа сойлго тааруулах болж, Бүх Хятадын хэмжээнд том жижиг найр наадам, морин спортын тэмцээн, морин уралдаанд олон удаа оролцож шагнал урамшууллаар ханаа дүүргэжээ.

Чинлүн морин уралдааны талбайд 

Малын хотноос нь адууны үнэр үнэртэж хийморь сэргэж байлаа. Хөрслөг бор царайндаа жаргалын мишээл тодруулсан адуучин Чинлүн өглөөний ургах нарнаас унах наран хүртэл завгүй ажилладаг их хөдөлмөрч нэгэн. Нутаг бэлчээр бага, хүн ам олноос болоод өөр өөрийн хувьчилсан алгын чинээ нутагтаа ихийг хийхэд ур ухаан, шандас шалгадаг. Ялангуяа адуу маллахад маш хэцүү. Гэсэн хэдий ч Чинлүн 70 гаруй адуу, цөөн тооны үхэр хонь малладаг.  Тэрээр өөрийн 100 гаруй мү нутаг бэлчээрээс гадна 70 гаруй мү нутаг бэлчээр түрээсэлдэг. 

- Нутаг бэлчээр бага учраас ихэнхдээ хашаалж малладаг. Жилийн дөрвөн улиралд өвс тэжээл өгдөг гэж ярингаа хашаан дахь адуундаа өвс хаяж өглөө. 

Яруу алдар

Сүүлийн жилүүдэд малчид малын тоо толгой гэхээсээ илүү чанар, үүлдэр сайжруулахыг илүүд үзэх болжээ. Чинлүн ч адуугаа эрлийзжүүлэхээр Америк, Австралиас сайн үүлдрийн адуу оруулан адууныхаа цусыг сайжруулжээ. 
- Эрлийз адуу нь өвс тэжээл, жилийн дөрвөн улиралд хэрэглэх бордоо гээд зардал өндөр гардаг. Гэхдээ уяж уралдуулах зорилгоор тэжээх учир өндөр үнээр худалдаж ашиг орлого олох боломжтой. Адуу малладаг хүмүүс хоорондоо солилцох, зарах гээд байнгын хөдөлгөөнтэй байдаг. Миний нэг адууг 530 мянган юаниар авсан. Бас нэг хурдан хүлгийг 500 мянган юаниар хүн авах гэхэд нь би өгөөгүй гэлээ. 

Өнгөрсөн жил худалдан авсан хүлэг

Чинлүн хоёр хурдан хүлэг, хоёр жороо морьтой. Жилийн турш морин уралдаан тэмцээнд оролцдог болохоор том хэлбэрийн 10 морь ачих боломжтой зөөврийн машин авчээ. 
- Уралдаан тэмцээнд оролцохоор Хятадын өнцөг буланг үлдээлгүй явсан. Монгол Улсын найр наадмаар явж морин уралдаан үзлээ. Адуу гэдэг сайхан амьтан гэж ярих Чинлүний ярианаас моринд аргагүй хайртай нь мэдрэгдэнэ. 

Морин хашаа

Уралдааны үеэр

Зохиогч:Х.АРВИНТАЛ, М.БАНДИ, Б.ХУРЦ
Найруулагч:Х.АРВИНТАЛ
Эх сурвалж:СОЛОНГО МЭДЭЭЛЛИЙН ТӨВ
Мэдээ үзсэн:750
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой