”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

2022 оны Бээжингийн өвлийн олимп, өвлийн паралимпын сэдэвт олон нийтийн урлагийн бүтээлийг нийтлэв

2022 оны Бээжингийн өвлийн олимп, өвлийн паралимпын сэдэвт олон нийтийн урлагийн бүтээлийг нийтлэв.

Жил гаруйн хугацаанд сонгон шалгаруулсны дүнд 2022 оны Бээжингийн өвлийн олимп, өвлийн паралимпын олон нийтийн урлагийн шилдэг бүтээлийг 14-нд нийтэлж, долоон бүтээлийг Бээжингийн өвлийн олимптой холбоотой үйл ажиллагааны газруудад барьж байгуулжээ.

Бүтээлийг сонгон шалгаруулах арга хэмжээ ноднингийн 07-р сард албан ёсоор эхэлснээс хойш Хятадын дотоодын уран бүтээлчид болон Орос, Америк, Англи, Итали, Испани, Герман зэрэг 50 гаруй улс орон, бүс нутгийн 1313 уран бүтээлчийн 1611 бүтээлийг хүлээн авсан бол мэргэжилтнүүдийн сонгон шалгаруулалтын дүнд 44 бүтээлийн зураг дизайнд шагнал олгож, 20 бүтээлийн төслийг шагналд нэр дэвшүүлжээ. Түүнчлэн хамгийн шилдэгт шалгарсан долоон шилдэг бүтээлийг Бээжинд  барьж байрлуулжээ.

Уран бүтээлчдийн зохион бүтээх урам зоригийг хөгжүүлэн, олон нийтийн урлагийн бүтээлийг өвлийн олимп болон хотын орон зайд илүү төгс нийцүүлэхийн тулд зохион байгуулагч тал Бээжингийн өвлийн олимптой холбоотой үйл ажиллагааны газруудад судалгаа хийж, урьдчилсан байдлаар 13 газрыг  сонгон, уран бүтээлчид тусгай сэдвээр уран бүтээл бүтээх орон зайг бүрдүүлэн өгчээ. Шалгаруулалтын эцсийн шатанд долоон бүтээл шалгарч, эдгээр бүтээлийг Шөүган парк, Үндэсний тэшүүрийн ордны баруун хойд өнцөг, Бээжингийн өвлийн олимп (паралимп)-ын хотхон, Яньчингийн тэмцээний бүсийн өргөн чөлөө, хотын ойн парк, Ши Жин Шань аялал жуулчлалын паркийн өргөн чөлөө зэрэг Бээжингийн өвлийн олимптой холбоотой үйл ажиллагааны газруудад байрлуулжээ.

 

Найруулагч:Т.Б
Эх сурвалж:ХОУР
Мэдээ үзсэн:192
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой