”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

Томас Бах: - Бээжингийн өвлийн олимп амжилттай болно гэдэгт итгэл дүүрэн байна

Томас Бах: - Бээжингийн өвлийн олимп амжилттай болно гэдэгт итгэл дүүрэн байна

    Орон нутгийн цагаар 17-нд Олон Улсын Олимпын Хорооны Ерөнхийлөгч Томас Бах Олимпын наадмын өлгий нутаг Грекийн Пелопоннес хойг дахь Эртний Олимпын төв байранд ХТРТ-ын сэтгүүлчийн ярилцлагыг хүлээн авлаа.

ОУОХ-ны ерөнхийлөгч Томас Бах:

-  Бээжингийн өвлийн олимпын бэлтгэл маш жигд явагдаж байна. Халдварын эсрэг Хятад улсын хариу арга хэмжээ бидэнд гүн сэтгэгдэл үлдээсэн. Хятад улс цар тахалтай тэмцэх явцад вирусын халдвар авахаас сэргийлэхээс гадна вирусыг устгахаар шийдсэн байна. Цар тахалтай тэмцэх явцад бид Хятадын үр ашигтай байдлыг олж харлаа. Цар тахлын нөлөөнд өртсөн боловч Бээжингийн өвлийн олимпын бэлтгэл ажил нааштай ахицтай байна. Бүх талбайг хэдхэн сарын өмнө дуусгасан нь үнэхээр гайхалтай. Одоо бид туршилтын тэмцээнүүдийг аюулгүй явуулж эхэллээ. Туршилтын тэмцээнд оролцсоны дараа тамирчдын өгсөн санал маш эерэг байна. Тиймээс Бээжингийн өвлийн олимп амжилттай болно гэдэгт итгэлтэй байна гэж хэллээ.

   Бээжингийн өвлийн олимп ирэх онд болох гэж буйтай холбогдуулан ОУОХ-ны ажлын гол чиглэлийн талаар ОУОХ-ны ерөнхийлөгч Томас Бах:

- Одоогийн байдлаар хоёр зүйлийн ажлыг сайн хийх хэрэгтэй. Нэгдүгээрт, тэмцээний зохион байгуулалт, үйл ажиллагаа. Тиймээс тэмцээний хэвийн ажиллагааг хангахын тулд тестийн тэмцээн маш чухал ач холбогдолтой. Нөгөө талаар халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх явдал болно. Өдгөө Бээжингийн Өвлийн Олимпын Зохион байгуулах хороо, Хятадын холбогдох байгууллага, олон улсын шинжээчидтэй ярилцаж, хүн бүр аюулгүйгээр Олимпын наадамд оролцохыг баталгаажуулж байна гэж мэдэгдлээ. 

 

Найруулагч:Ш.ЦОГЗОЛМАА
Эх сурвалж:http://mongol.cri.cn
Мэдээ үзсэн:94
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой