”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

Дэлхийн ес дэх гайхамшиг хэмээгдсэн Сань Шин Дүй туурь

Дэлхийн ес дэх гайхамшиг хэмээгдсэн Сань Шин Дүй туурь

Сань Шин Дүй туурь нь Хятадын Сычуань мужийн Гуанхань хотын баруун хойд хэсэгт байрладаг бөгөөд 12 хавтгай дөрвөлжин км талбайтай, өнөөгөөс 5000-3000 жилийн түүхтэй юм. Түүнийг XX зууны хүн төрөлхтний археологийн судалгааны хамгийн том амжилтын нэг гэгддэг. 

Сань Шин Дүй туурийн археологийн судалгааны ажиллагааг өнгөрсөн зууны наяад оноос өргөн цар хэмжээтэй хийж эхэлсэн бол 2020 оноос хойш чухал шинэ амжилтад хүрчээ. Тууриас илрүүлсэн түүхийн дурсгалт зүйлүүд нь хүн төрөлхтний соёлын үнэт өв бөгөөд Хятадын түүхийн дурсгалт зүйлүүдийн хэсгээс түүх, шинжлэх ухаан, соёл, урлагийн хамгийн үнэ цэнэтэй хэсгүүдийн нэг юм. Эртний Шугийн нууц эрдэнэсийн дунд 2.62 метрийн өндөртэй хүрэл хүн, 1.38 метрийн өргөнтэй хүрэл баг, 3.95 метрийн өндөртэй хүрэл мод, мөн алтан таягаар төлөөлүүлсэн алтны эдлэл, тансаг хээтэй хашин эдлэл нь гайхамшгийн ховор эрдэнэс юм.

2021 оны 03-р сарын 20 -нд Сань Шин Дүй туурийн судалгааны 6 шинэ талбай болох "тахилын нүх"-ээс 500 гаруй дурсгалт зүйлийг илрүүлсэн бол 3 нүхнээс зааны соёог олж, 03-р сарын 21-нд 4-р нүхнээс 100 гаруй кг жинтэй зааны соёог бүрэн гаргаж авсан юм.

Өнөөгийн байдлаар Сань Шин Дүй тууриас 1000 гаруй соёлын дурсгалт зүйлийг илрүүлээд байх бөгөөд уг туурийг Жиньша туурийн хамт дэлхийн соёлын өвд бүртгүүлж байна.

Найруулагч:Б.АРИУХАН
Эх сурвалж:cri
Мэдээ үзсэн:101
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой