”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

Үзэсгэлэнт сайхан умард хилийн гайхамшигт яруу дуулал

Үзэсгэлэнт сайхан умард хилийн гайхамшигт яруу дуулал

    Тал нутаг номин ногооноор цэлийнэ. Нэн илүү тодрон тодрох нь хувьсгалын гал улаан өнгөөр гялалзана. Хятадын Коммунист Нам байгуулагдсан эхний үед Улаанхүү нөхрөөр төлөөлөл болгосон Хятадын эрт үеийн коммунистууд энэхүү үндэстний цөөнхийн бүс нутагт хувьсгалын “Улаан үр” тарьсан юм. Түүнээс хойш хувьсгалын үр үндэс Хятадын умард хилийн тал нутгийн бүх үндэстэн ястны зүрх сэтгэлд гүн гүнзгий хоногшсон байдаг.

Хятадын Коммунист Нам байгуулагдсан зуун жилийн ойг тохиолдуулан хувьсгалын сууринг сурвалжлан аялах, аялал жуулчлалын 100 маршрутын дотор Өвөр Монголын Өөртөө Засах Оронтой холбоотой нь “Хамтдаа ажиллах • Хамтдаа тэмцэх”, “Хувьсгалт гэрэлт цамхаг • Хувьсгалт тал нутаг” ба "Номин ногоон Алшаа • Өнгө ялгарсан Эзнээ" гэсэн гурван чиглэлийн чанартай содон маршрутууд багтаж байдаг. Эдгээр гурван чиглэлийн дагуу Өвөр Монголын зүүн хязгаарын Хөлөнбуйрын номин талаас баруун захын Алшаа говь хүртэл, хувьсгалт түүхийн урт зам дагуу аялахаар үндэстний эрх чөлөөг эрэлхийлж, үзэсгэлэнт сайхан умард хилээ бүтээн байгуулж буй Өвөр Монголын нийт үндэстнүүдийн хүсэл тэмүүллийг мэдрэх болно.

          Түүдэг галын дурсамжит газраар аялахуй

"Японы империализмтай тэмцэхийн тулд бид үхэж сэхэхээ хамтатган зовлон зүдгүүрээ хуваалцаж, бууж өгөхгүй, бослого гаргахгүй..." 1941 оны өвлийн нэгэн хүйтэн өдөр. Хятад Орчон, Дагуур, Солонгос зэрэг 11 эрэлхэг баатарлаг эр дүрэлзэн ноцох түүдэг галын дэргэд ийнхүү Японы түрэмгийлэгчдийн эсрэг тэмцэх тангараг өргөсөн юм. Өвөр Монголын Өөртөө Засах Орны Орчоний Өөртөө Засах хошуунд байрлах Орчоны үндэстний эв нэгдэл ба дайны ялалтын хөшөө эмгэнэлт он жилүүдийг өгүүлсэн хэвээр сүндэрлэнэ.

Эхэндээ Орчончууд японы түрэмгийлэгчдийн сүрдүүлэг, зэрлэг засаглалын өмнө арчаагүй байв. Хятадын Зүүн хойдын Японы эсрэг тэмцэх цэргийн холбоотнууд хүрч ирсэн нь тэдэнд гарах зам нээж өгсөн. "Хувьсгал", "Тэгш эрх" гэсэн шинэ үгсэд соронз мэт татагдан, ойгоос хагас алхам ч холдоогүй эдгээр нутгийн иргэдийн анхаарлыг эрхгүй татсан юм. Тэр цагаас хойш Орчончуудын Японы эсрэг тэмцэл тархай бутархайгаас аяндаа ухамсартай, зохион байгуулалттай болж хувирсан байна. Ийнхүү Японы эсрэг арми болон нутгийн иргэд хамтдаа японы түрэмгийлэгчдтэй тулалдаж, цэрэг ардын хоорондох гүнзгий нөхөрлөлийг бий болгожээ.

Хөлөнбуйр хотын Хайлаар дүүргийн хойд уулан дахь Японы түрэмгийлэгчдийн Хайлаар цайзын суурин байсан газар дээр Дэлхийн фашизмын дайны эсрэг тэмцэх Хайлаар дурсгалын цэцэрлэгт хүрээлэнг байгуулсан байдаг. Цэцэрлэгт хүрээлэнг хариуцаж байгаа дарга сэтгүүлчдэд хандан:

- Энэ бол бүх үндэстэн ястны ард түмэн Японы эсрэг хийсэн тэмцлийн түүхэн гэрчлэл юм. Энэ нь Дэлхийн хоёрдугаар дайны үед Японы Квантуны арми Хятадад үйлдсэн гэмт хэргүүдийн нэг тод нотолгоо юм гэж хэлж байлаа.

2007 онд орон нутгийн засаг захиргаа Дэлхийн фашизмын дайны эсрэг Хайлаар дурсгалын цэцэрлэгт хүрээлэн байгуулж, эх оронч үзлийг сурталчлах суурин болгосон юм.

- Цэцэрлэгт хүрээлэнгийн нээлтийн ёслолд Хятад, Орос, Монгол Улсын засгийн газрын төлөөлөгчид болон Японы эсрэг дайнд оролцсон гурван улсын ахмад дайчид энд цугларч, тухайн үед мөр зэрэгцэн түрэмгийллийн эсрэг дайн тулалдааны гайхамшигт түүхийг эргэцүүлэн дурсаж билээ гэж парк хариуцаж буй дарга хэллээ.

Хайлаар хотоос өмнө зүгт мянга гаруй км зайд орших Долон нуур шянь нь бүх үндэстэн ястны хамтарсан эсэргүүцлийн түүхэн ул мөрийг хадгалсаар байна. Долон нуурын Шанси гильдийн танхимд Японы эсрэг дайны Цахар дурсгалын үзэсгэлэнгийн танхимд “09-р сарын 18”-ны үйл явдлаас эхлүүлээд Долон нуурын   хувьсгалын түүхэн бодит хүн, бодит үйл явдал ба дүрсийг дэлхий нийтэд харуулдаг байна.

Тайлбарлагч сэтгүүлчдэд хандан:

- Цахар бол Бээжин хотын баруун хойд хэсэгт орших хуучин мужийн нэр бөгөөд өнөөдрийн Хэбэй, Өвөр Монгол, Шанси болон бусад газарт харьяалагддаг. Тэр үед Долон нуур шянь нь Цахарын харьяанд байсан. Цахар ардын Японы эсрэг холбоотны хүч энд бас байгуулагдсан юм гэж ярьж байлаа.

Тэр үед Цахар ардын Японыг эсэргүүцэгч холбоотнууд ялагдсан ч Хятадын Коммунист нам Японы эсрэг дайнд гоминдануудын зарим гишүүдтэй хэсэгчлэн хамтран ажиллах санаачилга гаргасан нь Японы эсрэг тэмцэх хөдөлгөөнийг сурталчлахад эерэг нөлөө үзүүлсэн юм.

Өнөөдөр Бээжингээс хамгийн ойр Өвөр Монголын хошуу, шяний хувьд Долон нуур шянь нь экологи, соёл иргэншил ба түүх, байршлын давуу талдаа тулгуурлан Бээжин, Тяньжин, Хэбэйн хүн зоны амралт, аялал жуулчлалын газар болсон байна.

                Хувьсгалын ул мөрөөр дахин аялахуй

Шилийнхот бол урт удаан түүхэн улбаатай - Бэйзи сүмд байрладаг. Ариун сүмд хүрч баруун талын нам гүмхэн жижиг хашаанд ороход энгийн тавилга ба ханан дээрх түүхэн гэрэл зургууд өнөөг хүртэл тухайн үед Хувьсгалын цэцэглэн хөгжсөн он жилүүдийг өгүүлж байна.

Чөлөөлөх дайны үед Бэйзин сүм нь ХКН-ын Шилийнгол, Цахар, Улаанцавын Ажлын Хороонуудын суурин байсан төдийгүй, Өвөр Монголын хувьсгалын чухал суурин газар бөгөөд нөхөр Улаанхүүгээр удирдуулсан Өвөр Монголын Өөртөө Засах Хөдөлгөөний үүслийн газар байв. Өнөөдөр эндхийн аялал жуулчлал, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэл цэцэглэн хөгжиж, экологийн орчин нөхцөл сайжран, хүн ард нь эв найртай байна. Эндхийн хүмүүс үндэстний эв нэгдэл, хөгжил цэцэглэлтийн тухай түүх соёлыг бичсээр байгаа юм.

Зүүн тийш 600 гаруй км зайд бид Өвөр Монголын Өөртөө Засах Орон байгуулагдсан анхны газар болох -Улаанхот хотод ирлээ. Энэхүү жижигхэн хотод "05-р сарын 01"-ний бага хурал болж буй үеийн цэнхэр тоосгоор бүрхэгдсэн барилга байдаг. Энэ бол "05-р сарын 01"-ний бага хурлын хуучин суурин. 1947 оны 04-р сарын 23-наас 30-ны хооронд Өвөр Монголын Ардын Төлөөлөгчдийн Хурал энэ жижигхэн танхимд болов. 05-р сарын 01-ний өдөр тус хурлаар Өвөр Монголын Өөртөө Засах Засгийг албан ёсоор байгуулснаа зарлав. Түүхэнд "05-р сарын 01”-ний хурал гэж нэрлэгддэг.

Улаанхотын шинэ дүүрэг дэх сүрлэг сайхан барилга бол Улаанмөчирийн ордон. Энэ бол Улаанмөчирийн сэдэвтэй хятад улсын анхны соёлын газар бөгөөд нутгийн иргэд амрах, зугаацан баясах, соёлын амьдралаа баяжуулах чухал газар юм. Улаанмөчир нь анх монгол хэлний утгаараа "улаан нахиа" гэсэн утгатай байв. Хожим нь "Хувьсгалын утга урлагийн хөнгөн морьт цэрэг" болгон өргөжүүлсэн байдаг.

1957 оны 06-р сарын 17 -ны өдөр Хятадын анхны Улаанмөчир Өвөр Монголын Өөртөө Засах Орны Шилийнгол аймгийн Сөнид баруун хошуунд байгуулагдсанаас хойш Хятадын Коммунист намын удирдлага дор намын онол, шугам, зарчим ба бодлогыг сурталчлан ухуулж, Намын дуу хоолой, анхаарал халамжийг өргөн уудам тал нутгийн  ард түмэнд уламжилсаар байна.

Хорчин баруун гаран өмнөд хошуунд орших Хянган аймгийн анхны Хөдөө тосгоны намын салбарын дурсгалын танхим дахь иргэд сурвалжлагч, сэтгүүлчдэд:

- Японы эсрэг дайн ялсны дараа Зүүн хойдын хувьсгалын сууринг байгуулах болон Үндэстний Өөртөө Засах ажлыг өрнүүлэхийн тулд Хятадын Коммунист Нам Хорчин баруун гаран өмнөд хошууны Бургастай шяньд, Хянган аймгийн анхны хөдөө тосгоны намын салбар болох Хянган суурингийн намын салбар байгуулагдаж, хувьсгалын галын оч энэхүү өнөр тансаг хөрсөнд үндэслэжээ гэж хэлж байв.

                    Байгалийн сүр жавхланг мэдрэхүй

Өвөр Монголын хамгийн баруун хэсэгт орших Aлшaа аймгийн Эзнээ хошуунд дэлхийн гурав дахь том тооройн ой модны нэг болох Эзнээ тоорой модон ой байдаг. Олон зуун жилийн урт настай тооройн ой бол Эзнээ цөлийн говийн цорын ганц байгалийн модлог ой бөгөөд Эзнээ баян бүрдийн гол ургамал юм.

"Тоорой мод нь мянган жилийн турш үхэлгүй ургадаг, мянган жилийн турш хувхайран унахгүй, мянган жилийн турш үнэ мөнх байдаг." гэж тооройн ховор нандин чанарыг дүрсэлдэг. Эзнээ хошуунд жил бүр намрын хяруу унасны дараа тооройн навчны том хэсэг ногооноос шар өнгөтэй болж өөрчлөгдөн наранд алтан навчис цэнхэр тэнгэрийн өнгөтөй хослоод салхинд намуухан бүжин хосгүй сайхан үзэмж бүрддэг.

 Эзнээ хошуунд бас хол ойрд алдартай Жүянь нуур (Сувнуур) буй. Нутгийн иргэд эрт үед хүмүүсийн ашиглаж байсан Жүянь нуур нь ихэвчлэн Баруун Жүянь нуур - Гашууннуурыг хэлдэг бол одоогийн хүмүүсийн хэлдэг Жүянь нуур нь Зүүн Жүянь нуур, өөрөөр хэлбэл Сув нуурыг хэлдэг байна.

Экологийн орчин доройтсоны улмаас 1961, 1992 онд Баруун Жүянь нуур, Зүүн Жүянь нуур ширгэж, Эзнээгийн ард түмний оршин тогтнох, үйлдвэрлэхэд асар их аюул учруулж, Хятадын баруун хойд нутгийн экологийн аюулгүй байдалд хүртэл нөлөөлсөн. Хятадын Хойд хэсгийн бүс нутаг болон улс даяар экологийн орчинд нөлөөлсөн байна.

"Жижигхэн Жүянь нуур нь Жуннанхайтай холбогдож байдаг". Намын Төв Хороо, Төрийн Зөвлөл 2000 оноос хойш засаглалын төслийг хэрэгжүүлж, нуур голын сав газрын усны голдрилыг засаж, ус татах ажлыг хоёр үе шаттайгаар хэрэгжүүлсэн байна. Өнөөдөр Зүүн Жүянь нууранд нийт 995 сая шоо метр ус хуримтлуулан татжээ. Нуурын хөвөөний намгархаг газарт амьдардаг нүүдлийн шувуудын оргил тоо 60 мянга гаруйд хүрч, шувуудын төрөл зүйлийн тоо 92 болж нэмэгдсэн байна.

Хамгийн том Галууны төрөл 10 мянга гаруйд хүрсэн бөгөөд олон жилийн турш устаж үгүй болсон дэлхийн ховор шувууд, үндэсний нэгдүгээр зэрэглэлийн хамгаалалттай амьтан болох фламинго ч тэнд мөн адил дахин үзэгдэх болов. Жүянь нуурын усны талбай жилийн турш 40 кв.км тогтвортой болсон. Энэ нь шувуу ажиглах амралтын газар, урд зүг рүү нүүдэллэдэг шувууны нутагших станц, эко аялал жуулчлалын үзүүлэх цэг, намгархаг газрын судалгааны газар болж, Хятадын умард хилийн экологийн соёл иргэншил гэрэлт цамхаг болон сүндэрлэж байна.

Эзнээ хошууны Ардын засгийн газар байрладаг Далайн өв суурингаас 161 км зайд Хятадад байгуулагдсан хамгийн эртний, хамгийн том пуужин, хиймэл дагуул хөөргөх төв байдаг нь Хятад-Жючуань хиймэл дагуул хөөргөх цорын ганц газар юм. Тухайлбал, Дунфэнгийн сансрын хот. Ян Ливэй, Фэй Жунлон, Не Хайшэн, Жай Жиган зэрэг сансрын баатрууд бүгд "Шэньжөү" цуврал нисгэгчтэй сансрын хөлгөөс хөөрчээ. Энэ бол Хятадын сансрын түүх, сансрын нисгэгчид, сансрын тухай мэдэх хамгийн тохиромжтой газар юм.

63 жилийн өмнө энэ нутагт амьдарч байсан ард түмэн ерөнхий нөхцөл байдал, амин хувиа хичээсэн бодолгүйгээр үндэсний хамгаалалтыг хөгжүүлэхийн тулд элбэг дэлбэг ус, өвстэй бэлчээрээс нүүж ирснийг дурдах нь зүйтэй. Хамгийн сайн сайхан бэлчээрээ үндэсний сансрын үйлст зориулсан түүх үе үеийн хүмүүст дамжин уламжлагдах болно.

Зохиогч:Нийтлэл: ЖАЙ ЧИНЬЧИ
Найруулагч:Ш.ЦОГЗОЛМАА
Эх сурвалж:СОЛНГО МЭДЭЭЛЛИЙН ТӨВ
Мэдээ үзсэн:173
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой