”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

Дөрвөд нутгийн ургац хураалтын өрнүүн баяр

Дөрвөд нутгийн ургац хураалтын өрнүүн баяр

Намраа гэж, алтан шаргал өнгөөр хучигдсан юутай сайхан улирал. Улаанцав хотын Дөрвөд хошууны ургац хураалтын ажил ид өрнөж, өнцөг булан бүрт нь хөдөлмөрч түмэн элбэг хураалт авна. "Төмс! Гайхалтай харагдаж байгаа биз!" Дөрвөд хошууны тариаланчид ургацын баяраа 09-р сарын 17-ны үдээс өмнө Жүнжя хөдөө аж ахуйн биотехнологи ХХК-ний Ургацын ферм дээр тэмдэглэлээ. Тариаланчид, жүжигчид, худалдан авагчид ургацын баяраар цугларч, хөдөө аж ахуйн ур чадварын уралдаанд оролцож, уран сайхны тоглолт сонирхон, төмсний амтат хоол амтлан баяр хөөртэй тэмдэглэлээ.

Арга хэмжээ болж буй талбайд ургацын элементүүдээр дүүрэн. Үзэсгэлэнгийн талбайд шаргал төмсийг “уул” шиг овоолсны дэргэд “丰” гэх асар том үсэг нүд гялбам харагдана. Дуу бүжгийн тайзан дээр найрал дуу, дуу бүжгийн хослол, хамтын бүжиг гээд олон төрлийн уран сайхны тоглолт хийж баяр ёслолоо тэмдэглэнэ. Тариалангийн хэсэгт, төмс түүх, төмс жигнэх, төмс хураах гээд төмсний тухай сонирхолтой тоглоомууд зохион байгуулагдаж билээ. 

Тариаланчид ургацын баяраа баяр баясгалан дүүрэн тэмдэглэдэг. Энэ бол тариаланчдын баярт наадам юм. Шүглийн дуунаар төмсний хөгжилтэй тоглоомууд эхэллээ. "ЧАРМАЙ, ЧАРМАЙ" гэж хашхирах чимээн дунд тоглоом эхэлж, тариаланчид уралдааны талбайд орж нэг гартаа уут бариад нөгөө гараараа төмс түүж, хамгийн хурдан, хамгийн ихийг түүхээр уралдлаа. Инээд баясал, алга ташилтын дунд “аваргууд” гарч ирснээр тоглоомын талбар улам бүр баяр хөөрийн далай болжээ. Уралдаанд оролцсон Ванмэй эгч:

- Ийм сонирхолтой арга хэмжээнд анх удаа оролцож байна. Дуу бүжиг сонирхлоо. Бас тэмцээнд оролцоод шагнал авлаа. Үнэхээр гоё санагдлаа гэж сэтгэл догдлон ярив. 

Ургацын баяр бол тариаланчдын шаргуу хөдөлмөрийн үр дүнг харуулсан хөдөө аж ахуйн баярт наадам юм. Тайзны урд талд Жүнжя 106, Жүнжя N3, Атлантын гэх зэрэг олон төрлийн үрийн төмсүүдийг эмх цэгцтэй байрлуулсан байна. Эдгээр төмсүүд маш энгийн харагддаг боловч их олон технологи ашиглаж тарьсан юм. Зарим нь салат, хүйтэн ногоо хийхэд тохиромжтой бол зарим нь шарах, хуурах, чанахад тохиромжтой, басхүү заримыг нь түүхий хэлбэрээр идэж болно. Жүнжя Хөдөө аж ахуйн компаний хоолны үзэсгэлэнгийн амталгааны хэсэгт төмсний жигнэмэг, шоколадтай төмс, луугийн нүдэн төмсний бөмбөг гээд төмсөөр хийсэн бүрэн тэжээлтэй, амтат хоолнууд хүмүүсийг гайхшруулж байлаа. 

- Энд байгаа төмснүүд бүгд өндөр чанартай сайн төмс. Өнөөдөр үнэхээр нүд нээлээ, миний хувьд олз омог дүүрэн байна гэж Хармөрөн мужийн цагаач ажилчин Ли Гүйчан инээмсэглэн ярьлаа. Үр тариагаа газар дээр нь захиалахаар ирсэн худалдан авагчид ч олз ихтэй байлаа.

- Манай хоршоо Жүнжя Хөдөө аж ахуйн компаниас таван жил дараалан үрийн төмс худалдаж авч байна. Дөрвөд нутгийн төмс өмнөд нутгийн зах зээл дээр маш их алдартай. Дасан зохицох чанар сайн, ургац их, мү/1га=15мү/ бүрээс 2000 юаний цэвэр орлого олдог гэж Шэньжэнь хотоос захиалга өгөхөөр ирсэн Жөү Жяньшин хэлэв.

- Тариаланчид бас өөрийн гэсэн онцгой тэмдэглэлт баярын өдөртэй байдаг. Энэ нь улам утга агуулгатай болж байна гэж хүмүүсийн хэлж байхыг сэтгүүлч хамгийн их сонслоо. Фэнван бол Дөрвөд хошууны Дүн Бахао тосгоны төмс тариалагч том айл юм. 500 гаруй мү/1га=15мү/ талбайд тарьж ургуулдаг. Фэнван:

- Энэ компанидаа орсноос хойш тариаланчдын захиалгад суурилсан хамтын ажиллагаатай болсон. Борлуулалтын тал дээр санаа зовдоггүй, орлого тогтвортой, гэр бүлийн жилийн орлого 800 мянган юаньд хүрдэг гэж бахархалтайгаар хэлж байна.

 55 настай Жөү Жиньлян бол тус нутгийн иргэн. Ургац хураалтын үе болох бүрт Жүнжя хөдөө аж ахуйн тариалангийн талбайд ирж ажил хийдэг.

- Өдөрт бараг 300 юань олдог гэж хэллээ.

Дөрвөд хошуу бол хойд өргөргийн 41 градуст байрладаг төмсний тариалалтын хамгийн тохиромжтой бүс юм. Өвөр Монголын Өөртөө Засах Орны шинэ төмс, боловсруулалтын төмс, үрийн төмсний үйлдвэрлэлийн хангамжийн чухал бааз. Олон жилийн турш төмсний тариалангийн талбай бүхэлдээ 650 мянган мү/1га=15мү/ талбай болж тогтворжсон бөгөөд жилд 800 мянган тонн шинэ төмс үйлдвэрлэдэг.

Сүүлийн жилүүдэд Дөрвөдийн төмсний үйлдвэрлэлийн цар хүрээ тасралтгүй өргөжин тэлж, үрийн төмсний үржүүлгийн систем тасралтгүй сайжирч, хадгалалт, боловсруулалт, борлуулалтын систем улам бүр төгс болж, бүтээгдэхүүний брэнд анх бүрэлдэн, төмсний бие даасан долоон шинэ сортыг бүртгэж, сайжруулсан сортуудын хамрах хүрээ 90 гаруй хувьд хүрсэн тэргүүлэгч аж ахуйн нэгжүүд гарч ирэв. Дөрвөд хошуу нь үндэсний хэмжээний төмс үржүүлгийн баазаар сонгогдсон. Төмсний үйлдвэрлэл нь Дөрвөд хошууны үзэсгэлэнт хөдөө орон нутгийн бүтээн байгуулалтыг харуулсан томоохон брэнд боллоо.

Төмс тал дүүрэн ургаж, аз жаргал бялхана. "Ургац хураалтын баяраа тэмдэглэж, намын ивээлд талархаж, намаа дагая" гэсэн том уриан дор арга хэмжээ зохион байгуулагдаж, Дөрвөд хошууны тариаланчдын аз жаргалыг илэрхийлж байна. Дөрвөд хошуу нь хөдөө тосгоныг сэргээн хөгжүүлэх стратегийг эрчимтэй хэрэгжүүлж, ядуурлыг бууруулах ажлын ололт амжилтыг нэгтгэн өргөжүүлж, хөдөө аж ахуй, хөдөө орон нутгийн шинэчлэлийг тууштай дэмжиж байна. 

Зохиогч: Нийтлэл: ЛЮ ЯНЬ
Найруулагч:Х.АРВИНТАЛ
Эх сурвалж:ӨМӨС
Мэдээ үзсэн:102
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой