”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

Соёл иргэншлийн үүрийн гэгээнээс

Энэ жил Яншаогийн соёлыг илэрхийлж, Хятадын орчин үеийн археологи үүсч хөгжсөний 100 жилийн ой тохиож байна. ”Зуун жилийн 100 агуу археологийн олдвор”-ын эцсийн үнэлгээний дүн хэдхэн хоногийн өмнө гарлаа. Хэнань мужийн Янши дахь Эрлитүгийн буурь, Хэнань мужийн Мианчи шяны Яншао тосгоны буурь, Жянши мужийн Шиньган шяны Шан гүрний үеийн булш, Сычуань мужийн Гуанхань хотын Саншиндүй буурь, Шаанси дахь Чинь Шихуангийн бунхан зэрэг дурсгалт зүйл сонгогдон орсон байна.

    "Зуун жилийн зуун археологийн олдвор" нь 31 муж, өөртөө засах орон, шууд харъяа хотын захиргаа, Хонконгийн засаг захиргааны онцгой бүс, Тайванийг хамарсан байна.

 Хэд хэдэн үеийн археологичдын асар их хүч чармайлт, уйгагүй судалгаагаар өөр өөр цаг үеийн соёлын чухал дурсгалуудыг удаа дараалан олсон юм. Хятадын соёл иргэншлийн түүхэн тэнхлэг тасралтгүй сунаж, түүхэн итгэл үнэмшил тасралтгүй нэмэгдэн, соёл иргэншлийн нарийн ширийн зүйл байнга баяжиж байна.

    Шинжлэх ухааны археологийн малтлага нь ард түмний өвөг дээдэс, түүхийн танин мэдэхүйг гүн гүнзгий өөрчилсөн төдийгүй, Хятадын эртний, гялалзсан соёл иргэншлийг дэлхий дахинд системтэй, бүрэн илчилсэн юм. Хэдэн зуун жилийн түүхтэй археологи нь нийгмийн бүх салбар, тэр дундаа залуучуудын анхаарлыг улам ихээр татаж, том олдвор бүр цахим ертөнцийн халуун цэг болж, соёлоороо бахархах сэтгэлийг тасралтгүй нэмэгдүүлж байна.

Хэнань мужийн Янши дахь Эрлитүгийн археологийн дурсгалт цэцэрлэгт хүрээлэн

    Сычуань мужийн Гуанхань хотын Саншиндүй музей дэх соёлын дурсгалууд

1986 онд Саншиндүйн 2-р "Тахилын нүх"-ээс олдсон хүрэл маск. Энэхүү маск нь 72 см өндөр, 132 см өргөн бөгөөд одоогийн байдлаар Саншиндүй орчмын газраас олдсон бүх маскуудаас хамгийн том нь юм.

 Ганьсу мужийн Дүхуан чулуун агуйн аялал жуулчлалын газарт

Яншаогийн соёлын музейд дэлгэгдсэн нэг эргүүлэг хээтэй өнгөт вааран сав

 Хөхнуур мужийн Дулаан шяны Рэсүй булш

Яншаогийн соёлын музейд

Жянши мужийн Шиньган шяны Шан гүрний үеийн булш

Шаанси дахь Чинь Шихуангийн морьт цэргийн музейд

Найруулагч:Б,СУРНАА
Эх сурвалж:solongonews.mn
Мэдээ үзсэн:403
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой