”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

Ли Кэчян Зүүн Азийн дээд хэмжээний чуулга уулзалтад оролцов

Ли Кэчян Зүүн Азийн дээд хэмжээний чуулга уулзалтад оролцов

    Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян 10-р сарын 27-ны орой Ардын их хурлын ордонд Зүүн Азийн 16 дахь удаагийн дээд хэмжээний чуулга уулзалтад оролцов. АСЕАН-ны орнуудын удирдагчид хийгээд ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин, БНСУ-ын ерөнхийлөгч Мүн Жэ Ин, АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден, Энэтхэгийн ерөнхий сайд Нарендра Моди, Австралийн ерөнхий сайд Скотт Моррисон, Шинэ Зеландын ерөнхий сайд Жасинда Ардерн нар хуралд оролцов. Брунейн султан Хассанал хурлыг даргалжээ. Хурал видео хэлбэрээр явагдсан байна.

Ли Кэчян:

- Зүүн Азийн дээд хэмжээний чуулга уулзалт ямагт өөрийн байр сууриа баримтлан, бүс нутгийн хамтын ажиллагааны зөв чиглэлийг барьж, улс төр аюулгүй байдлын хамтын ажиллагаа болон эдийн засаг нийгмийн хөгжлийг тэнцвэртэй ахиулсаар ирсэн. Бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг харилцан хүндэтгэх нь олон улсын харилцааны үндсэн зарчим, мөн  Зүүн Азийн дээд хэмжээний чуулга уулзалтын чухал удирдамж зарчим юм. Талууд харилцан хүндэтгэж, эв нэгтэй хамтран ажиллаж, цар тахлын эсрэг тэмцэх, эдийн засгийг сэргээхэд оруулах хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэн, бүс нутагийн энх тайван тогтвортой байдлыг хамгаалж, хөгжил дэвшлийг ахиулах хэрэгтэй юм гэж хэлэв.

Хурлаар “Тогтвортой сэргэлтийн тухай мэдэгдэл”, “Сэтгэцийн эрүүл мэндийн хамтын ажиллагааны тухай удирагчдын мэдэгдэл” болон “Аялал жуулчлалыг сэргээхээр дамжин эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх тухай удирдагчдын мэдэгдэл” зэрэг үр бүтэмжийн баримт бичгийг баталсан байна.

Найруулагч:Т.БУЯНХИШИГ
Эх сурвалж:ХОУР
Мэдээ үзсэн:140
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой