Энэ сарын 06-ны орой Хятадын Төв Радио Телевиз шууд нэвтрүүлэг хийсэн бол энэ үеэр хэдэн минутын дотор Афганистаны 120 мянган лаазалсан самар худалдаалагджээ. Энэ тухай мэдээ мэдээлэл гарсны дараа олон улсын хэмжээнд маш олон хүмүүс сонирхож, “дайн дажны гашуун зовлонд хүнд автсан хүмүүст буян үйлдсэн”, “Афганистанчууд амаргүй шүү, самар нь борлуулалт сайтай байгаа нь ашгүй дээ” гэх зэрэг сэтгэгдэл үлдээсэн байна.
Эдгээр самрыг хэдхэн хоногийн өмнө тусгай онгоцоор Шанхайд нийтдээ 45 тонн авчирсан юм. Энэ жил тус орны нарсны самар элбэг ургац авсан бөгөөд чанарын хувьд маш сайн байгаа болохоор Хятадын зах зээл маш сайн хүлээн авсан байна.
Афганистаны самар борлуулалт сайтай байгаа нь үнэндээ сонин зүйл биш. Энэ бол импортын экспо нь хөгжиж буй орнууд, тэр дундаа хөгжлөөр тааруу орнуудын бүтээгдэхүүнд борлуулалтын пальтфрум хангасан бөгөөд Хятад улс олон талт үзлийг баримталж, дэлхийн дахинтай зах зээлийн боломжоо хуваалцсаны зайлшгүй үр дүнд юм.
Хятад улсын хувьд дэлхийн улс түмэнтэй хамтдаа хөгжих бол жинхэнэ хөгжил юм. “Хуваалцах” бол импортын экспогийн хамгийн үндсэн “ген” болно. Энэ жил хөгжлөөр хамгийн тааруу 33 орны 90 гаруй аж ахуйн нэгж экспод оролцсон бол Хятад улс мөн л хангалттай боломж нөхцөлийг бүрдүүлэн өгсөн юм.
Жишээ нь цар тахлын улмаас Африкийн зарим бизнес эрхлэгчид Шанхайд ирж экспод оролцож чадаагүй боловч Хятад улс дахь төлөөлөл, түншүүд нь тэдний өмнөөс бараа бүтээгдэхүүнийг нь экспод танилцуулсан байна. Этиопын кофе үйлдвэрлэгч Израиль Дефа, “импортын экспо улс орнуудын экспортын бизнес эрхлэгчдэд маш сайн боломж, индэр хандаж байна. Этиопын хувьд өөрийн кофегоо Хятад улсад экспортлоход маш их тус болсон” гэжээ.
Үүнээс гадна, Хятад улс НҮБ, Дэлхийн Худалдааны Байгууллагын хамтран байгуулсан Олон улсын худалдааны төвд тусалж, Африк, Латин Америк тивийн орнуудын бараа бүтээгдэхүүнийг танилцуулах зорилгоор хүнс, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, өргөн хэрэглээний бүтээгдэхүүний үзэсгэлэнгийн бүсэд тусгай лангуу байрлуулсан юм. Тийм болохоор Хятадын олон улсын импортын экспо нь буурай хөгжилтэй орнуудын бүтээгдэхүүнийг Хятадын зах зээлд нэвтрүүлэх "хурдны зам"-ыг бий болгосон байна.
Хамгийн чухал нь импортын экспо нь буурай хөгжилтэй орнуудыг олон талт худалдааны системд нэгтгэх ховор платформ болов. Экспо нь урьдын адил оролцогч улс орнууд, ялангуяа буурай хөгжилтэй орнуудын эрэлт хэрэгцээнд нийцүүлэн бүтээгдэхүүн нийлүүлэлтийн уулзалт, үзэсгэлэн худалдаа, хөрөнгө оруулалтын танилцуулга гэх мэт эдийн засаг, худалдааг дэмжих үйл ажиллагааг зохион байгуулж, онлайн болон оффлайн хослуулсан "Нэг цэгийн" худалдааны платформоор тэдний эрэлт шаардлагыг нарийвчилсан байдалд хангаж байна. Мөн Хунчяогийн олон улсын эдийн засгийн форум буурай хөгжилтэй орнуудын засгийн газрын удирдагчид, бизнес эрхлэгчид, эрдэмтэд олон улсын тавцанд дуу хоолойгоо хүргэх чухал боломж олгож байна.
Эдүгээ цар тахал, зуун жилд тохиож байгаагүй том өөрчлөлт хувьслын нөлөөгөөр дэлхийн хөгжлийн тэнцвэргүй, хангалтгүй асуудал улам бүр ноцтой болж байна. Ийм нөхцөлд Хятад улс импортын эскпог товлосон хугацаандаа зохион байгуулж, бүх улс орнуудтай хөгжлийн боломж, ашгаа хуваалцаж байгаа нь даяаршлыг илүү нээлттэй, багтаамжтай, хүртээмжтэй, тэнцвэртэй, хамтдаа хуваалцах чиглэлээр хөгжихийг үр дүнтэй дэмжиж, улмаар дэлхийн эдийн засгийг сэргээхэд чухал ач холбогдол өгөх болно. НҮБ-ын Худалдаа, хөгжлийн бага хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Ребекка Гринспан “Хятад улс бол хөгжиж буй олон орны худалдааны гол түнш бөгөөд дэлхийн буурай хөгжилтэй орнуудын экспортын худалдааны 20 хувь нь Хятадтай хийгдэж байна. Хятадын Олон улсын импортын экспо дөрвөн жил үргэлжилж, ийм сайн амжилтад хүрч буйд маш их баяртай байна” гэжээ.
Импортын экспогийн үеэр Хятадын Гаалийн ерөнхий газар оны эхний 10 сарын импорт экспортын тоо баримтыг нийтэлсэн бол энэ хугацаанд Хятадын импорт экспортын нийт хэмжээ өмнөх оны мөн үеийнхээс 31.9%-иар өссөнийг гаднынхан анзаарчээ. "Хятад улс хөгжлийн боломжоо даян дэлхийтэй хуваалцах шийдвэр зориг өөрчлөгдөхгүй" гэсэн Хятад улсын төв чанга амлалт практик дээр хэрэгжсээр байна.
Хамтын хөгжлийн төлөө тууштай зүтгэсээр ирсэн дэлхийн хоёр дахь том эдийн засагтай, өндөр түвшний нээлттэй байдлаа өргөжүүлэхээр шийдсэн Хятад улсад "Афганийн нарсны самар зарагдсан" явдал нь дөнгөж эхлэл гэж хэлж болно.