”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

Өвөр Монголд орших дэлхийн хамгийн нарийхан гол

Өвөр Монголд орших дэлхийн хамгийн нарийхан гол.

Урсгал ус болгон гол мөрөн бишийг хүн бүр мэднэ. Харин горхи ямар үед гол болж, гол нь ямар үед мөрөн болдгийг хүн бүр мэдэхгүй болов уу. Тэгвэл ӨМӨЗО-ны нутагт орших нэгэн голыг эрдэмтэд судалж үзээд үнэхээр гол мөн болохыг нь баталж, тэгээд зогсохгүй дэлхийн хамгийн нарийхан голоор тодруулжээ.

Дэлхийн хамгийн өргөн гол нь Өмнөд Америкийн нутаг дахь Ла Плата хэмээх хоёр голын бэлчир юм. Уругвай, Парана мөрнүүдийн адаг болсон тэрхүү бэлчир хамгийн өргөн хэсэгтээ 48 км хүрдэг байна. Мөн Амазон мөрөн хуурай улиралд дунджаар 11 км өргөнтэй байдаг бол борооны улиралд энэ тоо нь гурваас дөрөв дахин нэмэгдэх нь бий.

Энэ мэтээр том мөрнүүдийн хоёр эргийн хоорондох зай нэг километрээс буудаггүй байхад Хятадын нутаг дахь нэгэн голын дундаж өргөн нь хэдхэн сантиметр байдаг аж. Голын аль ч хэсэгт хүн дээгүүр нь амархан алхаад гарчихаар нарийхан байхад яагаад "гол" хэмээн тодорхойлсон нь сонирхолтой.

Өвөр Монголын өөртөө засах орны Хөлөнбуйр аймгийн нутаг, Хэшигтэний талаар урсах Хоолой гол (хятад. Хуалай) нь албан ёсоор дэлхийн хамгийн нарийн гол гэж тооцогддог. Тус голын дундаж өргөн нь 15 см, зарим хэсгээрээ бүр дөрөвхөн см хүртэл нарийсдаг байна.

Ийм байхад түүнийг горхи биш гол гэж нэрлэдгийн шалтгаан нь нарийхныг эс тооцвол жинхэнэ голын бүхий л шалгуурыг хангадагт оршдог. Жишээлбэл жилийн турш ширгэлгүй урсдаг байнгын урсацтай, тодорхой ай сав газартай, үерлэдэг эрэгтэй, 17 километр урттай гэх мэтээр голын бүхий л шинжийг агуулсан аж.

Хоолой гол газрын гүнээс оргилох булгаас эх авч, дээр дурдсанчлан Өвөр Монголын тал нутгаар 17 километр урсаад Хөлөн буюу Далай нуурт цутгана. 

Хятадын судлаачдын тогтоосноор Хоолой гол ойролцоогоор 10 мянган жилийн өмнө үүсэн бий болжээ. Ихэнх том гол мөрнүүд сая сая жилийн настай байдагтай харьцуулбал энэ нь маш залуу гэсэн үг юм.

Дашрамд дурдахад, Хоолой голд "Номон гүүрт гол" хэмээх илүү сонирхолтой нэр бий. Нэгэн хүү Хоолой гол дээгүүр үсрэхдээ номоо унагаачихжээ. Гэтэл ном нь усанд норолгүйгээр дэлгэгдэж, гүүр мэт тогтсон байсан тул хүү тэр чигт нь үлдээж, элдэв шавж хорхойнуудад гүүр болгохоор шийдсэнээс дээрх нэр бий болсон гэгддэг аж.

Найруулагч:Б.АРИУХАН
Эх сурвалж:caak
Мэдээ үзсэн:154
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой