”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

Хятад, Литва хоёр орны дипломат харилцааны түвшинг бууруулах шийдвэр гаргав

Хятад, Литва хоёр орны дипломат харилцааны түвшинг бууруулах шийдвэр гаргав.

     Хятад улс эрс эсэргүүцэж, удаа дараа хэлэлцээ хийсэн ч Литва улс 2021 оны арваннэгдүгээр сарын 18-нд Тайваний эрх баригчид "Литва дахь төлөөлөгчийн газар"-аа байгуулахыг зөвшөөрсөн байна. Энэ үйлдэл нь олон улсын хэмжээнд "нэг Хятад, нэг Тайвань"-ийг илт бий болгож, хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоох тухай албан мэдэгдэлд дурдсан Литвагийн улс төрийн амлалтаас няцаж, Хятадын бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдалд халдаж, Хятадын дотоод хэрэгт бүдүүлгээр хөндлөнгөөс оролцсон байна. Хятадын тал үүнд ихээхэн дургүйцэж, эрс эсэргүүцэж байгаагаа илэрхийлж, Хятад, Литва хоёр орны дипломат харилцааг Хэргийг түр хамаарагчийн түвшинд хүртэл бууруулах шийдвэр гаргасан байна.

   Дэлхий дээр ганц Хятад улс байдаг. БНХАУ-ын засгийн газар нь бүхэл бүтэн Хятадыг төлөөлдөг цорын ганц хууль ёсны засгийн газар юм. Нэг Хятадын зарчим бол олон улсын хамтын нийгэмлэгийн нийтлэг ойлголт ба нийтээр хүлээн зөвшөөрсөн олон улсын харилцааны хэм хэмжээ юм, Басхүү Хятад, Литвагийн хоёр талт харилцааг хөгжүүлэх улс төрийн үндэс суурь юм. Хятадын засгийн газар Хятад, Литвагийн харилцааг хамгаалах сайн санааны үүднээс итгэл алдан урвах үйлдэл дахин хийхгүй байхыг Литвагийн талд удаа дараа анхааруулсаар ирсэн юм. Харамсалтай нь Хятадын засгийн газрын хатуу байр суурийг Литва үл тоомсорлож, хоёр талт харилцааны ерөнхий байдал болон олон улсын харилцааны үндсэн хэм хэмжээг санаандаа үл авч, Тайваний нэрээр Литвад "төлөөлөгчийн газар" байгуулахыг зориуд зөвшөөрч, олон улсын тавцанд таагүй байдал үүсгэсэн анхны жишээ болсон байна. Хятад, Литва хоёр улс Элчин сайдын түвшинд дипломат харилцаа тогтоож байсан улс төрийн үндэс суурь эвдэрсэн байдалд үндэслэж, Хятадын засгийн газар өөрийн бүрэн эрх болон олон улсын харилцааны үндсэн хэм хэмжээг хамгаалахын төлөө Хятад, Литва хоёр орны дипломат харилцааг бууруулаад хэргийг түр хамаарагчийн төвшинд хүргэх шаардлагатай болсон байна. Үүнээс үүдэн гарах бүх үр дагаврыг Литвийн засгийн газар эрхбиш хүлээх ёстой. Литвагийн тал алдаагаа нэн даруй засч, үндэсний бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлаа хамгаалах гэсэн Хятадын ард түмний хатуу шийдэмгий үзэл санаа болон хүчирхэг чадварыг дутуу үнэлж болохгүйг бид шаардаж байна.

   Тайвань хэзээ ч улс байгаагүй гэдгийг бид Тайваньд анхааруулсаар ирсэн юм. "Тайваний тусгаар тогтнол"-ын хүч бодит байдлыг хэрхэн гуйвуулж, хар цагааныг урвуулан ашигласан ч гэсэн эх газар, Тайвань нэг Хятадад харьяалагддаг гэсэн түүхэн үнэнийг өөрчилж чадахгүй юм. Гадныхнаар өөрийгөө хүндлүүлэх хэмээн оролдож, улс төрийн заль мэх гаргах нь эцэстээ заавал мухардалд орох болно.       

 

Найруулагч:Б.АРИУХАН
Эх сурвалж:cri
Мэдээ үзсэн:170
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой