”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

Путин Бээжингийн Өвлийн олимпын урилгыг хүлээн авав

Путин Бээжингийн Өвлийн олимпын урилгыг хүлээн авав.

23-нд болсон Хятадын ГХЯ-ны хэвлэлийн ээлжит бага хурлын үеэр хэвлэлийн төлөөлөгч Жао Лижянь хэлэхдээ "Хятад, Орос хоёр тал Путин ерөнхийлөгчийн БНХАУ-д хийх айлчлалын талаар нягт харилцаж байна" гэжээ.

Эх сурвалжаас үзвэл "ОХУ-ын ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков саяхан хийсэн мэдэгдэлдээ, ерөнхийлөгч Путин Ши Жиньпин даргын ирүүлсэн Бээжингийн Өвлийн олимпын нээлтэд оролцох урилгыг хүлээн авлаа. Орос, Хятад хоёр тал зөвшилцсөний дараа холбогдох мэдээллийг олон нийтэд хүргэх болно" гэжээ. 

Үүнтэй холбогдуулан Жао Лижянь хэлэхдээ "Том үйл хэрэгт гэрч болох нь Хятад, Оросын олон жилийн турш бий болгосон сайхан уламжлал юм. 2014 онд Ши Жиньпин дарга урилгаар Сочийн Өвлийн Олимпын нээлтэд оролцож байсан бол энэ удаад Ши Жиньпин дарга дотнын анд Путин ерөнхийлөгчийг Бээжингийн Өвлийн Олимпын нээлтэд оролцохыг урьж, Путин ерөнхийлөгч ч урилгыг талархалтай хүлээж авлаа. Хоёр тал яг одоо Путин ерөнхийлөгчийн БНХАУ-д хийх айлчлалын талаар нягт харилцаж байна. Хоёр орны төрийн тэргүүн нарын Өвлийн Олимпын уулзалт нь хоёр орны дотнын харилцааг дахин нотолно гэдэгт итгэлтэй байна. Түүнчлэн хоёр орны тамирчид улам их амжилт гарган, дэлхий дахинд "хэмнэлттэй, аюулгүй, гайхалтай" спортын наадмыг толилуулна гэдэгт эргэлзэхгүй байна" гэжээ.

Найруулагч:Х.АРВИНТАЛ
Эх сурвалж:Синьхуанет
Мэдээ үзсэн:132
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой