”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

Хятад Монголын хэвлэл мэдээллийн XII форум болж байна

Бүх Хятадын Сэтгүүлчдийн холбоо, Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлээс санаачлан, ӨМӨЗО-ы Ардын засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас хариуцан зохион байгуулсан Хятад, Монголын хэвлэл мэдээллийн XII форум 11-р сарын 24-ний өдөр буюу өнөөдөр нээлтээ хийлээ.

Форум нь "Хүн төрөлхтний хувь заяаны хамтын нэгдлийг цогцлоох нь" сэдвээр зохиогдож байгаа ба БНХАУ-ын нийслэл Бээжин хот, Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот, ӨМӨЗО-ы Хөххот зэрэг гурван талбараас цахимаар холбогдох хэлбэрээр зохион байгуулагдлаа.

форумын нээлтийн арга хэмжээг Бүх Хятадын Сэтгүүлчдийн холбооны Нарийн бичгийн газрын нарийн бичгийн дарга Тянь Юйхун хөтлөн явуулж, ХКН-ын Төв хорооны суртал ухуулгын хэлтсийн даргын орлогч, Хятадын Төрийн зөвлөлийн хэвлэл мэдээллийн албаны дарга Шюй Линь, Монгол Улсын УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар, ХКН-ын ӨМӨЗО-ы хорооны байнгын хорооны гишүүн, Суртал ухуулгын хэлтсийн дарга Жэн Хунфань, Монгол Улсын ГХЯ-ны Гадаад сурталчилгаа, соёлын харилцааны газрын захирал Д.Булган нар үг хэлж, Монгол Улсын УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нар мэндчилгээ илгээсэн байна.

Форумын хүрээнд Өвөр Монголын Өдрийн Сонины Хороо болон Монголын үндэсний сайтын хөгжлийн нэгдсэн холбоо, Өвөр Монголын Радио телевиз хороо, Монгол Улсын Боловсрол телевиз, Улаанбаатар телевиз, Өвөр Монголын Ордос хотын Радио телевиз хороо болон Монгол Улсын Өвөрхангай аймгийн Хас телевиз, Өвөр Монголын Ордос хотын мэдээллийн сайт, Монгол Улсын Ховд аймгийн мэдээллийн сайт тус тус хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурлаа.

Форумын хүрээнд мөн Хятадын сэтгүүлчдийн холбооны дэд ерөнхийлөгч Лю Жэнрүн, МСНЭ-ийн ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч З.Боргилмаа, Монголын Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн орлогч дарга Ш.Батболд, Хятадын Төвийн радио телевизийн Ази Африкийн төвийн Монгол хэлний албаны дэд дарга Урьхан, Монгол Улсын “Channel 11” телевизийн гүйцэтгэх захирал Н.Ганбат, Хятадын Ардын Өдрийн сонины олон улсын албаны дарга Ли Мань, Синьхуа сайтын дэд ерөнхий захирал, ХКН-ын Синьхуа сайтын хорооны байнгын хорооны гишүүн Лю Жявэнь, Өвөр Монголын Радио телевиз хорооны дэд ерөнхий захирал Бөхбуян, Монгол Улсын Гэр бүлийн радиогийн сэтгүүлч, нийтлэлч Ж.Сайнбаяр нар илтгэл тавив.

Найруулагч:С.Урьхан
Эх сурвалж:Солонго сайт
Мэдээ үзсэн:492
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой