”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

Бээжингийн өвлийн паралимп эхлэхэд 100 хоног үлдэж байна

Бээжингийн өвлийн паралимп эхлэхэд 100 хоног үлдэж байна.

100 хоногийн дараа дэлхий нийтийн анхаарлын төвд орж буй Бээжингийн өвлийн паралимп нээгдэх болно. Бээжин хот өвлийн олимпыг амжилттай зохион байгуулахад бүрэн бэлэн болсон байна.

Хятадын хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн нийгэмлэгийн танилцуулснаар "Хятад улс 5 жил дараалан Хятадын хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн цас мөсний спортын улиралд арга хэмжээ зохион байгуулж, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг цас мөсний спортод татан оролцуулж, хөгжлийн бэрхшээлтэй олон нийтийн дунд цас мөсний спортыг нэвтрүүлж, үүний үндсэн дээр өвлийн паралимпын спортын бэлтгэл дасгалын чадавх болон түвшинг цаашид дээшлүүлж, энэ салбарт ажиллах тамирчид, техникийн ажилтнуудын тоо явах тутам нэмэгдэж, уралдаан тэмцээний амжилт нь ч түүхийн амжилт тогтоосон байна".

24-ний орой болсон 2022 оны Бээжингийн өвлийн паралимп нээгдэхэд 100 хоног үлдсэнд холбогдуулан арга хэмжээ зохиож, өвлийн пара олимпын гал бамбар буухиалан дамжуулах зам шугам жич 2022 оны Бээжингийн өвлийн олимп болон өвлийн паралимпын сайн дурын үйлчилгээний гарын авлага болон 2022 оны Бээжингийн өвлийн паралимпын тамирчид, тэднийг дагалдан явах ажилтнуудын үйлчилгээний гарын авлага зэрэг мэдээллийг тарааж, хүмүүст удтал хүсэн хүлээсэн өвлийн пара олимп үнэхээр хаяанд ирснийг мэдрүүлж буй юм.

Уг арга хэмжээний үеэр хүмүүсийн анхаарлыг хамгийн их татсан үйл явдал бол хөгжлийн бэрхшээлтэй таван сайн дурынхны төлөөлөгч Хятадын хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн нийгэмлэгийн дарга, Хятадын хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн олимпын хорооны дарга, Бээжингийн өвлийн олимпын гүйцэтгэх дарга Жан Хайдигийн гараас туг далбаа хүлээн авч, олимпын наадамд Бээжин бэлэн болсныг бэлхэн харуулсан юм.

Найруулагч:ЧҮНЬ ЯНЬ
Эх сурвалж:ХОУР
Мэдээ үзсэн:43
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой