”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

Чанартай амьдралыг бий болгосон

Чанартай амьдралыг бий болгосон


Иргэд цэцэрлэгт хүрээлэнгээр зугаалж байна


2020 оны 09-р сарын 12-ны өдөр хосуудын хуримыг Хөххотын Цэлгэр талд хийв


2020 оны ӨМӨЗО иргэдийн спортын үйл ажиллагааны нээлтийн үеэр

Ард түмний амьдрал ахуйд өчүүхэн зүйл гэж байдаггүй. "Арван гуравдугаар таван жил"-ийг эргэн харахад "Хүн төвтэй" үзэл баримтал нь Өвөр Монголын урагш алхаж буй мөч бүрт хамт байсан. Өнгөрсөн таван жилд Өвөр Монголын ард түмэнтэй холбогдсон ажил үйлс үргэлжлэн цэцэглэн хөгжиж, амьжиргааны төрөл бүрийн үзүүлэлтүүд тасралтгүй дээшилж, баяр баясгалантай сайхан эрин үеийг бичлээ.
Ард түмний амьжиргааг хамгаалах, сайжруулахыг эхлэл, зорилтоо болгож өнгөрсөн таван жил тогтвортой, алсыг харсан жилүүд байлаа. "Арван гуравдугаар таван жил"-ийн хугацаанд Төв хороо болон ӨЗО-ы санхүүгийн хүндрэлтэй хүмүүст жилд дунджаар 6 тэрбум 237 сая юанийн татаас олгожээ. Амьжиргааны доод түвшний баталгаа, боловсрол, орон сууц, эмнэлэг зэргийг нэгтгэсэн бүх талын "8+1" тусламжийн систем үйлчилгээг бүрэн хангасан, 2020 онд суурь тэтгэвэр, хот, хөдөөгийн иргэдийн нэг хүнд ногдох тэтгэвэр 2015 оноос 56.5 хувь, 27.5 хувиар нэмэгдэв.
Энэ таван жил хөдөлмөр эрхлэлтийн тогтвортой байдлыг нэгдүгээрт тавьж, хот суурин газарт нийт 1284400 ажлын байр шинээр нэмэгдэж, төлөвлөсөн зорилт (1.25 сая) 102.75 хувиар биелж, хотод бүртгэлтэй ажилгүйдлийн түвшин 4 хувиар бага түвшинд үргэлжлэн хянагдаж байна. 2020 онд бүх оршин суугчид нэг хүнд ногдох орлого 31497 юаньд хүрч, сүүлийн таван жилд жилийн дундаж өсөлт 7.1 хувь хүрчээ.
Ард түмний амьдрал ахуй, сайн сайхан байдлыг дээшлүүлж, чанартай амьдралыг бий болгосон. Хүртээмжтэй цэцэрлэгийн хамрагдалт 85.5 хувь болж, Өвөр Монголын бүх нэгдсэн эмнэлгүүд 2 зэрэглэлээс дээш эмнэлгүүдийн жишигт хүрч, мянган хүн амд ногдох ор, дадлага (туслах) эмчийн тоо улсын дундаж тооноос давсан байна. Дунджаар гэр хорооллын 677000 байшинг засан шинэчилж, 1.58 сая оршин суугчийн орон сууцны нөхцөлийг сайжруулжээ.
Ард түмний амьжиргааг дээшлүүлсэн гарамгай амжилтын ард ард түмнийхээ амьжиргааг хангах, сайжруулах, алдаа дутагдлаа нөхөх, чанартай хөгжлийн замаар гуйвшгүй тууштай зүтгэж, ард түмний амьжиргаа, сайн сайхан байдлыг дээшлүүлж, өндөр хөгжил цэцэглэлт, чанартай амьдралыг бий болгохын төлөө тууштай зүтгэж буй нь хичээл зүтгэл бий. Ард түмнийхээ ашиг хонжоо, аз жаргал, аюулгүй байдлын мэдрэмжийг тасралтгүй дээшлүүлэн, Өвөр Монгол ард түмний аз жаргалтай амьдралыг бий болгох замаар урагшилж байна.

Найруулагч: Ц.Урантунгала
Эх сурвалж: Өвөр Монголын мэдээ мэдээллийн сайт
Мэдээ үзсэн:247
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой