”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

2021 оны Хятадын онлайн хэвлэл мэдээллийн форум боллоо

2021 оны Хятадын онлайн хэвлэл мэдээллийн форум боллоо

    2021 оны Хятадын онлайн хэвлэл мэдээллийн форум энэ сарын 24, 25-нд Хятадын Гуанжөү хотноо зохиогдов. Энэ нь Хятадын онлайн хэвлэл мэдээллийн салбарын дээд түвшний, нэр нөлөө бүхий арга хэмжээ юм. Онлайн хэвлэлийн хөгжлийн  шинэ технологи, хэрэглэл, форматыг уг арга хэмжээгээр танилцуулав. Одоо та бүхэнд ХТРТ-ийн сэтгүүлч Чэнь Хүйтингийн ирүүлсэн мэдээллийг хүргэе.

“Мета ертөнц ” энэ оны анхаарлын төвд байгаа технологийн онол болно. Түүнд өнөөг хүртэл тодорхой тодорхойлолт байхгүй боловч уг онлайн хэвлэлийн хөгжлийн  шинэ технологи, хэрэглэл, форматын үзэсгэлэнд олон лангуу хамгийн сүүлийн үеийн технологийг виртуал дижитал технологид нэвтрүүлсэн байдлаа танилцуулсан байна. ХТРТ энэ удаад Хятад, Оросын хамтран бүтээсэн Нана виртуал дүр, CCTV сүлжээний дижитал виртуал редактор Шяо С, Олимпын дохионы хэлний дижитал дүр төрх зэрэг гурван дижитал виртуал дүрийг олон нийтэд танилцуулсан байна. ХТРТ-ийн хиймэл оюун ухааны дохионы хэлний  төслийн багийн инженер Жан Шяодүн хэлэхдээ,

"Өндөр нягтралтай виртуал дохионы хэлний хөтлөгчийн ар түшиг  нь асар хүчтэй хиймэл оюун ухаан бөгөөд түүнд яриаг ялган таних, байгалийн хэлийг боловсруулах, дохионы хэлний (орчуулга) иж бүрэн хайлт  зэрэгийг бүрдүүлж, бидний ердийн ярьдаг текстийг эсвэл видеон дээрх аудиог дохионы хэлний тохирох тэмдэг болгон хувиргаж, тухайн цаг хугацаанд жигд гүйцэтгэж болдог юм. Үүнийг Өвлийн Олимптой холбоотой мэдээллүүдийг шууд дамжуулахад ашиглах болно. "

     Мета ертөнц гэж юу вэ? Америкийн шинжлэх ухааны  уран зөгнөгч  Нейл Стефенсон  "Цасан нуранги" романдаа чихэвч, нүдний шилээ зүүхэд л бодит ертөнцтэй зэрэгцэхүйц  виртуал орон зай руу орох болно гэж дүрсэлсэн байдаг.

- Сайн байцгаана уу, би Нигерийн Майк байна. Одоо Тяньжинь хотын Биньхай шинэ дүүргийн холбоожсон тосгонд ирээд байна. Өнөөдөр энэхүү бичлэгээр дамжуулан холбоожсон тосгоны эдийн засгийн хөгжлийн нууцыг тайлах болно…

Тяньжинь Жиньюнь Media Group-ийн интерактив туршлагын хэсэгт "Би-миний төрсөн хот@ миний сайхан нутаг" хэмээх  мэдээллийн сурвалжлагыг AR бүтээгдэхүүн болгосон байна. Үзэгч  Жиньюнь үйлчлүүлэгчийн QR кодыг уншуулж гадаадын найз нөхдийн ярьсан “шинэ цаг эриний  тариачид"-ын тэмцлийн түүхийг сонсож, харилцан үйлчлэх, түгээн дэлгэрүүлэх үйл ажиллагаанд оролцох боломжтой. Тяньжинь Жиньюнь Media Group-ийн ерөнхий редактор Чи Хуайвэнь танилцуулахдаа, Тяньжиний радио телевиз, сонин сэтгүүл, шинэ хэвлэл мэдээллийнхэн бүгд нэг дор нэгдсэн учраас энэхүү бүтээгдэхүүнийг төсөвлөхдөө  төрөл бүрийн хэвлэл мэдээллийн хэлбэрүүдийг нэгтгэхийг харгалзан үзсэн юм.

    Мета ертөнцийн мөн чанар юу вэ? Үүнтэй холбогдуулан Хуавэй компанийн  Стратегийн газрын Видео бичлэгтэй холбоотой үйл хэрэг хариуцсан  захирал Цао Имин:

- Мета ертөнц нь виртуал ертөнцийг бий болгох явдал бөгөөд дижиталчлагдсан хүмүүс, дижитал объект гэж байдаггүй,  зүгээр л хоосон орон зай гэж хэллээ. Дижитал агуулгыг бий болгохын тулд мета-д эдгээр агуулгыг хэрхэн хурдан нэвтрүүлж, мета-д хоёрдогч зохион бүтээл хийх нь Хуавэй компанийн  идэвхтэй хайн судалж буй технологийн шинэчлэл болно.

- Үүнийг хар даа, үүнийг виртуал ертөнцөд оруулана гэвэл ямар үйлдэл хийх вэ. Өмнө нь би үүнийг маш төвөгтэй шувууны торны камераар сканнердах шаардлагатай байсан. Дараа нь надад загвараа засварлах мэргэжлийн боловсон хүчин шаардлагатай ба  үүнийг виртуал ертөнцөд шилжүүлэх боломжтой байжээ. Одоо харин ийм шаардлагагүй болсон, дурын нэг Android утсыг барих эсвэл автомат эргэдэг тавиурыг эргүүлэхэд л хангалттай. Энэ нь автоматаар 40 орчим зураг авах боломжтой байж,  загварыг гурван хэмжээст загвар болгон хувиргах боломжтой. Ердөө 3-5 минут шаардагдах юм. 

2021 оны Хятадын онлайн хэвлэл мэдээллийн форумд төв мэдээллийн байгууллага, орон нутгийн мэдээллийн байгууллага, нэр нөлөө бүхий интернет компаниуд, шяний зэрэглэлийн нэгдмэл мэдээллийн төв зэрэг 43 нэгж оролцож, онлайн хэвлэлийн хөгжлийн  шинэ технологи, хэрэглэл, форматыг танилцууллаа.

Найруулагч:Х.АРВИНТАЛ
Эх сурвалж:Хятадын Олон Улсын Радио
Мэдээ үзсэн:44
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой