”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

”Арван дөрөвдүгээр таван жил”-ийн хугацаанд экологи хамгаалалтын салбарт хууль тогтоох талаар эрчимтэй ажиллана

”Арван дөрөвдүгээр таван жил”-ийн хугацаанд экологи хамгаалалтын салбарт хууль тогтоох талаар эрчимтэй ажиллана.

Сүүлийн жилүүдэд Хятад улс экологийн салбар дахь хуулийн системийг тасралтгүй сайжруулж байна. Ирээдүйд ямар ямар томоохон арга хэмжээнүүд авах вэ гэдэг асуудлын талаар экологи хамгаалах яамны төлөвлөгөө стандартын газрын дарга Вие Тао 25-нд хэлэхдээ "Арван дөрөвдүгээр таван жил"-ийн төлөвлөгөөний хугацаанд гол гол салбаруудын хууль тогтоох ажиллагааг эрчимжүүлж, хууль эрх зүйн хоосон орон зайг нөхөж, хууль тогтоох байгууллагын байгаль орчны хууль тогтоох ажлуудыг дэмжих болно" гэжээ. 

Экологи хамгаалах яамны хэвлэлийн бага хуралд Вие Тао хэлэхдээ "Арван гуравдугаар таван жил"-ийн төлөвлөгөөний хугацаанд Хятад улс экологи хамгаалах хууль, хөх мөрнийг хамгаалах хууль зэрэг 13 хууль, бохир бодис ялгаруулах лицензийн удирдан хамаарах дүрэм, барилга байгууламжийн экологийн орчныг хамгаалах дүрэм зэрэг засаг захиргааны 17 хууль дүрэм боловсруулж, өөрчлөлт оруулсан юм. Экологи хамгаалах 673 стандарт тогтоосон юм. Экологи эвдсэний нөхвөр олгох дүрэмд өөрчлөлт оруулах ажил бүх талаар өрнөж, энэ оны 11-р сард гэхэд Хятадын олон газарт экологи эвдсэний нөхвөр олгох 7600 гаруй хэргийг шийдвэрлэж, 9 тэрбум юанийн нөхвөл олгосон юм" гэжээ. 
Бие Тао хэлэхдээ "Арван дөрөвдүгээр таван жил"-ийн хугацаанд Хятад улс гол гол салбарт хууль тогтоохоо эрчимжүүлж, хууль эрх зүйн хоосон орон зайг нөхөх болно. Үүний хамт экологийн соёл иргэдийн тогтолцооны өөрчлөлттэй холбоотой хууль тогтоомжийг түргэтгэж, хатуу шийтгэл олгох дүрмийг боловсронгуй болгож, экологи хамгаалах систем болон байгаль засах чадавхыг орчин үеийн болгох ажлыг ахиулах болно" гэжээ. 

Найруулагч:ЧҮНЬ ЯНЬ
Эх сурвалж:ХОУР
Мэдээ үзсэн:39
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой