”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

ХКН-ын талаар ойлголт авъя

- ХКН-ын XIX Төв хорооны VI бүгд хурал олон улсын хэмжээнд халуун яриа өрнүүлж байна.

- ХКН-ын ХIХ сонгуулийн төв хорооны 300 гаруй гишүүн болон ээлжит бус гишүүд 4 хоног үргэлжилсэн хурал эхлэхэд олон асуудал нэгэнт шийдэгдсэн гэж 11-р сарын 08-нд ХКН-ын ХIХ Төв хорооны УI бүгд хурал Бээжинд нээгдсэнд холбогдуулан Испанийн “Дэлхийн сонин мэдээ” хамгийн тэргүүнд хурлын тухай агуулгын ийнхүү нийтэлжээ.

 

Үүний зэрэгцээ Ройтерс, “Нью-Йорк Таймс”, ТАСС зэрэг олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд ч энэ удаагийн хуралд ихээхэн анхаарал хандуулсан юм. “ХКН-ын ХIХ Төв хорооны УI бүгд хурал”-ын тухай агуулга дэлхийн томоохон хэвлэл мэдээллийн сайтуудын хуудсан дээр илэрч, олон улсын хамтын нийгэмлэгийн халуун цэг болсон байна. ХКН яагаад чадаж байна вэ, “Хятадын гайхамшиг”-ын нууц нь юу вэ, Хятад үндэстний агуу их сэргэн мандалтыг биелүүлэх нь хүн төрөлхтний хөгжилд ямар ач холбогдолтой вэ гэх мэт асуудал нь дэлхийн хүмүүсийн анхаарал хандуулж буй гол асуудлууд болжээ.

 

Хожуу хөгжиж буй маш олон хүн амтай Хятад улс барууны орнуудын олон зуун жилийн үйлдвэржилтийн үйл явцыг хэдэн арван жилд дуусгасан нь юунд найдаж байна вэ? “Хятадын гайхамшгийг” тайлсан гадаадын судлаачид ХКН нь Хятадын үндэстнүүдийн агуу их сэргэн мандалтыг эрэлхийлэх тэмцэлд онцгой үүрэг гүйцэтгэж байна. “Намын удирдлага” бол “Хятадын гайхамшиг”-ийн тогтолцооны хамгийн гол зүйл мөн гэсэн зөвшилцөлд хүрчээ.

 

ХКН-ын 100 жилийн түүхийг нэгтгэн дүгнэж, Хятадын ирээдүйн хөгжлийн замыг заан өгсөн “түүх”-ээс гадна “ирээдүй” нь олон улсын хамтын нийгэмлэгийн энэхүү хурлыг тайлбарлах бас нэг чухал тал болжээ. ХКН-ын ХIХ Төв хорооны УI бүгд хурлыг дэлхийн зуун жилийн өрнөж буй өөрчлөлтийн нөхцөл байдалд тавин ажиглах нь дэлхийн ирээдүйд түүний ач холбогдлыг илүү сайн харж чадна.

 

-Хятад улс нээлттэй байдлаа тэлж, дэлхийн олон орны компаниуд, тэр дундаа Европын компаниудын хамтын ажиллагааны боломжуудыг бий болгож байгаа нь Хятадын өөрийн хөгжилд тустай төдийгүй дэлхийн бусад орны хөгжилд ч тустай юм гэж Английн Эдийн засаг, бизнесийн судалгааны төвийн дэд дарга Дуглас Мак Вильямс хэлсэн байна.

 

Бразилын Варгас сангийн профессор Эвандро Карвальогийн үзэж байгаагаар Хятадын шинэ эриний дипломат ажиллагаа илүү идэвхтэй, ирээдүйтэй байгаа бөгөөд “Дэлхий яасан буй,бид юу хийх хэрэгтэй буй” гэсэн асуудлыг шийдэхэд Хятад улс өөрийн шилдэг туршлагаа санал болгож өгч чадсан байна гэж үзжээ. Тэрээр:

-Хүн төрөлхтний хамтын цогцын үзэл баримтлал нь Хятадын уламжлалт соёлын ялгааг хадгалахын зэрэгцээ нийтлэг үндэслэлийг эрэлхийлж, эв найрамдалтай боловч ялгаатай байх үзэл санааг агуулдаг. Энэ нь янз бүрийн улс орнуудын соёлын ялгааг хүндэтгэхийг чухалчилдаг тул илүү хүлээцтэй ханддаг. Урт хугацаанд дорно дахины хэв маягийн ертөнцийг үзэх үзэл нь илүү тайван, чинээлэг ертөнцийг бий болгоход тусална гэжээ.

 

“Өнгөрсөн 100 жилийн хугацаанд Хятадын Коммунист нам Хятад улсын хөгжилд гүн гүнзгий өөрчлөлт гаргаснаар гайхамшигт амжилтад хүрсэн байна”. Босни Герцеговина дахь “Бүс ба Зам”-ыг дэмжих ба хөгжлийн төвийн захирал Фарук Борич: Баримтаас үнэнийг эрэлхийлэн, хөгжилд анхаарлаа төвлөрүүлж, төсөл төлөвлөгөө тодорхой ажилласан нь Хятадын Коммунист намын амжилтад хүрсэн чухал шалтгаан юм байна хэмээн тэрээр хэвлэлд өгсөн ярилцлагадаа онцолсон байна. Хятад улс дэлхийн хоёр дахь том эдийн засагт гүрэн болон хөгжсөн бөгөөд Хятадын Коммунист намын удирдлага нь Хятад улсыг асар их хөгжилд хүргэсэн зангилаа болох юм.

Серби, Азийн орнуудын хамтын ажиллагааны төвийн захирал Зоран Сбашич хэлэхдээ, Хятадын Коммунист нам Хятадын ард түмний аз жаргал, үндэстнүүдийг хөгжүүлэн мандуулахын тусад хүчин зүтгэл гаргасаар ирсэн юм. Хятадын Коммунист Нам эдгээр түүхэн зорилтоос хэзээ ч хазайж байгаагүй гэдгийг Төв Хорооны УI бүгд хурлаар хэлэлцэж батлан нотолсон юм. Энэхүү түүхэд чанартай тогтоол нь урам зоригийг эрчилж, алс хэдийн харалттай юм. Өнгөрсөн 100 жилийн түүх бол Хятадын Коммунист нам Хятадын ард түмнийг шинэ түүхийг бүтээхэд удирдан чиглүүлж, Хятад улсыг шинэ аянд хөтлөн хүргэж, шинэ ялалт гаргах болно гэдгийг нотолсон байна.

Ройтерс агентлагийн мэдээлснээр, энэ онд Хятадын Коммунист нам байгуулагдсаны 100 жилийн ой тохиж байгаа бөгөөд "хоёр зуун жилийн" тэмцлийн түүхэн уулзвар тохиож байгаа аж. Энэхүү цаг үед хурлын уг тогтоол нь Хятадын Коммунист намын өнгөрсөн зуун жилд гаргасан томоохон амжилт ба түүхэн туршлагыг иж бүрнээр нь дүгнэсний зэрэгцээ шинэ чухал зарлигийг гаргасан байна.

       Илүү чухал тэргүүлэх үүрэг гүйцэтгэх болно

“Түүхэд чанартай гаргасан энэхүү тогтоол ба төв Хорооны 6-р бүгд хурал нь ХКН ХХ  их хуралд бэлтгэх ажлыг эхлүүлсэн байна гэж Германы телевиз мэдээлсэн байна. Өмнөх "ядуурлыг бууруулж, эдийн засгийн өсөлтийг онцолсон"-той харьцуулахад Хятад улс ирээдүйд "техникийн дэвшил ба хамтын хөгжил цэцэглэлт"-д илүү анхаарал хандуулахын улмаар "Дэлхийн эдийн засаг Хятадын эдийн засгийн хөгжлөөс ашиг хүртэх болно" гэжээ.

  "Энэ жил бол нам ба улс орны хувьд маш чухал үе шатад ороод байна. Хятад улс ядуурлыг бууруулж, чинээлэг нийгмийг бүх талаар цогцлоосон амжилт гаргажээ. Хятад улс одоогоор илүү холыг харах хэрэгтэй байна.". “ ХКН ирээдүйн зорилт ба үүргээ уламд тодруулсан бөгөөд ХКН-ын удирдлагын дагуу Хятад улс саад бэрхшээлийг даван туулж, цаашид тэмүүлэх болно” хэмээн Оросын "Москвагийн залуучууд сонин" сайт мэдээлсэн байна.

Пакистаны Үндэсний Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн Хятад судлалын төвийн орлогч захирал Земир Аван хэлэхдээ: Хятадын Коммунист намын удирдлагын дагуу Хятад улс хөгжлийн асар их амжилтад хүрсэн байна. Хятад улсын цар тахлыг аргацах туршлага нь дэлхий дахинд үлгэр жишээ болж байна. Хятад улсын ядуурлыг бууруулах арга, үзэл баримтлал, арга хэмжээ нь хөгжиж буй улс орнуудад лавлагаа болох бөгөөд Хятад улсын дээд түвшний хөгжил нь дэлхийн эдийн засгийн хамтын өсөлтийг ахиулах болно” гэжээ..

Испанийн "Үндэстэн" сонинд шинэ эрин үед Хятад улс эдийн засаг, нийгмийн шинэчлэлийн төлөвлөгөөгөө илүү эрчимтэй хурдасгах болно гэж шинжээчдийн хэлснийг иш татжээ. Эдгээр төлөвлөгөө нь Хятадын нийгэмд үр өгөөжөө өгөхөөс гадна Хятад улс ба Хятадын Коммунист намыг илүү хүчирхэг болгоно. 

Египетийн Бени Суаве их сургуулийн улс төр шинжлэх ухааны профессор Надиа Хиллеми хэлэхдээ "Хятад улс энх тайван хөгжил, хамтдаа хөгжин цэцэглэх замыг гуйвшгүй баримтална. Тодруулбал, Хятад улс "КОВИД-19" цар тахлын эсрэг тэмцэлд дэлхий нийтэд эмнэлгийн тусламж үзүүлсэн ба "Эрүүл торгоны зам"-ыг идэвхтэй дэмжсэн байна. Хятадын Коммунист Нам Хятадын ард түмний ашиг сонирхлыг ямагт дээдэлж, дэлхийн ард түмэнд үр өгөөжөө өгч, ард түмний гүн итгэл, чин сэтгэлийн дэмжлэгийг авсан" гэж тэрээр үзсэн байна.

Зохиогч:ЯНЬ ЮЙ
Найруулагч:Б.АРИУХАН,ХАНЬ ХУНШЯ
Эх сурвалж:people.com.cn
Мэдээ үзсэн:68
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой