”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

Өдөрт 1 өндөг идэхэд таны биед ямар өөрчлөлт гарах вэ? Итгэмээргүй юм

Өдөрт 1 өндөг идэхэд таны биед ямар өөрчлөлт гарах вэ? Итгэмээргүй юм.

Өндөг бол хүний биед нэн их ач тустай хүнсний бүтээгдэхүүн юм. 1 ширхэг өндөг идсэнээр та 77 калори, 6 гр уураг, 5 гр эрүүл өөх тос биедээ шингээж авдаг байна. Харин өдөрт 3 ширхэг өндөг идвэл таны биед ямар өөрчлөлт гарах вэ? 1 том хэмжээтэй чанасан өндгөнд агуулагдах амин дэмийг дурдвал: Витамин А: 6%, Фолийн хүчил: 5%, Витамин В5: 7%, Витамин В12: 9%, Витамин В2: 15%, Фосфор: 9%, Селен: 22%, Мөн тодорхой хэмжээний витамин Д, Е, К, В6, кальци, цайр агуулдаг байна.

1.Биен дэх HDL буюу ашигт холестролын төвшин нэмэгдэнэ – Өндөг их хэмжээний холестрол агуулдаг учраас биед муу гэсэн ойлголт байдаг. Гэхдээ өндөг нь ашигт холестрол агуулдаг байна. Хэд хэдэн судалгаагаар өндгийг өдөр тутамдаа тогтмол хэрэглэснээр ашигт холестролын төвшин нэмэгддэг болохыг тогтоожээ. Энэ төрлийн холестрол нь холестролыг биеийн бусад хэсгээс элгэнд шингээж, муу холестролыг биеэс гадагшлуулдаг байна. 

2.Зүрхний шигдээс болох эрсдэл буурна – HDL буюу сайн холестролын төвшин нэмэгдсэнээр зүрхний шигдээст хүргэдэг LDL буюу муу холестролын төвшин буурдаг. 

3.Хүчирхэг, эрүүл булчин – Том хэмжээтэй 1 өндгөнд 72 калори агуулагддаг. Энэ калорийн ихэнх нь уураг учраас биеийн булчингийн эсүүдийг дэмжиж өгдөг байна. Тэгэхээр өндөг таны булчинг хөдөлгөх түлш болно гэсэн үг. 

4.Яс эрүүлжинэ – Амьтны гаралтай уураг ясны эрүүл байдалд сөргөөр нөлөөлдөг гэж үздэг байсан. Харин сүүлийн үеийн судалгаагаар уг ойлголтыг няцааж, гаднаас авч буй уургийн хэмжээ, ясны жин, нягтаршилд эерэг нөлөө үзүүлдэг гэдгийг баталжээ. Амьтны гаралтай уураг кальцийг ясанд шингээх явцыг түргэсгэж өгдөг байна. 

5.Нүдний хараанд сайнаар нөлөөлнө – Хүний нас хөгшрөх тусам хараа мууддаг билээ. Үүнд нөлөөлдөг хэд хэдэн тэжээл байдаг. Тэдгээрийн хоёр нь болох Лютеин, Зеаксантин өндөгний шард их хэмжээгээр агуулагддаг байна. Эдгээр хүчирхэг антиоксдантууд нүдний хараанд хараа муудах процессыг эсэргүүцдэг.

6.Хоолны дуршил бууруулна Хоолны дуршил ихтэй хүмүүс хэдий цадсан байсан ч үргэлжлүүлэн хэтрүүлж идсээр байдаг шүү дээ. Харин өндгөнд агуулагдах уураг цатгалан мэдрэмж төрүүлж, хоолны дуршлыг бууруулдаг байна. 7.Илүү их цаг зав, эрч хүчтэй болно – Өндгийг шарж бэлдэхэд ердөө 2-3 минут л зарцуулагддаг шүү дээ. Чанаж бэлдэхэд ч ажиллагаа бага, хялбар байдаг. Тиймээс хэмнэсэн цаг хугацаагаа өөрт хэрэгтэй зүйлд зарцуулаарай. 8.Хялбар, амттай хоол бэлдэх боломжтой – Өндгөн дээрээ өөрийн дуртай төрөл бүрийн хүнсний ногоог нэмээд амтат омлет бэлтгэж болно. Улаан лооль, мөөг, хулуу, бага зэрэг бяслаг нэмэхэд л амттай Англи маягийн өглөөний цай бэлэн болно.

Найруулагч:Х.АРВИНТАЛ
Эх сурвалж:bombog
Мэдээ үзсэн:57
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой